fbpx Машиндаа ч гологдсон бензин
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 45 секунд

Машиндаа ч гологдсон бензин

Машиндаа ч гологдсон бензин

Танил маань шинэ “Лексус-570” Европоос авчээ. А-92 бензин хийхээр л “хөдөлгүүрээ шалга” гээд шар гэрэл асах юм. Засварт очоод оношлуулаад бензин цацагчаа цэвэрлүүлдэг ч хэсэг хугацаанд яваад дахин асдаг, тэр Euro бензин гэдгийг нь хийхээр зүгээр, хүчтэй, сайхан жигд явдаг, бага ч идэх юм. Даанч Euro нь хотод цөөхөн цэгт байдаг, хөдөөд А-95 нь хүртэл олддоггүй гэж үглэв.

Учрыг нь мушгивал Монгол улсад сайн чанарын, хэмнэлттэй шатахуун оруулж ирэх шаардлагыг төр засаг нь ч тавьдаггүй, улсын стандартын чанарын шаардлагыг 1996 оноос хойш (Euro-2) дээшлүүлээгүй ажээ. Улсын хэмжээнд 2017 онд борлуулсан нийт шатахууны зөвхөн 10 хувь нь Euro 5 стандартынх байжээ. Үлдсэн 90 хувь нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд халтай, олон улсын жишгээс хорин хоёр жилээр хоцорсон, чанар муу шатахуун гэсэн үг. Шатахуун импортлогчдын ихэнх нь хурдан л борлуулж байвал агаарын бохирдол, иргэдийн эрүүл мэндийн асуудалд тоомжиргүй хандаж байна. 

Монголчууд бид бензин шатахуунаа зөвхөн октанаар нь ялгадаг бол соёлт ертөнц шатаасны дараа ямар ямар хорт бодис ялгаруулж буйгаар нь хэмжээд гучаад жил болж байна. Хоёр хөрш маань хилээрээ орж буй ачаа тээврийн хэрэгсэлд Euro 5 (China 5) стандартын бензин, дизель хэрэглэдэг байхыг шаардах боллоо. 

Монгол ба дэлхий

Уг нь бензин хөдөлгүүртэй автомашины утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга MNS 5013:2009 (дизель хөдөлгүүрийн хувьд MNS 5014:2009) гэх улсын стандарт байдаг ч хүнийг хамгийн их хордуулдаг азотын ислүүд, хүхэрлэг хийнүүдийг хэмжих тухай огт заагаагүй ажээ.

Сарын өмнө ЗТХЯ-ны мэдээлснээр манай улсад эдүгээ 913, 723 тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс 90 хувь нь 826, 970 автомашин, түүний 59 хувь нь буюу 487,841 нь Улаанбаатар хотод байна. Нийт авто машины 82 хувь нь буюу 750, 292 нь арваас дээш жилийн насжилттай, 58 хувь нь баруун талдаа хүрдтэй ажээ. 

Энэ олон машины яндангаар ялгарч буй бодисууд нийслэлд л гэхэд агаарын бохирдлын 10 хувийг эзэлдэг. Автомашинаас 260 гаруй химийн хорт бодис (emission) ялгардгаас хүний биед хамгийн хор хөнөөлтэй азотын ислүүд, хүхэрлэг хийнүүд, нүүрстөрөгчийн дутуу ислүүд, бенза(о)прин үнэрт нүүрс устөрөгчид, хөө тортог, хүнд метал (Pb, Ca, Hg г.м), диоксин, альдегид, тоос тоосонцрыг онцлон хэмжиж, хөгжсөн орнуудад хязгаарлалт тогтоож иржээ.

Тэр орнуудад шинэ машин бүрийн яндангаас ялгаруулж буй дээрх бодисуудын түвшинг 1990 оноос хязгаарлаж, шаардлагыг улам бүр нэмж ирснийг Euro стандарт гэдэг. Автомашинаас ялгарах хорт бодисууд нь хүний амьсгалаар дамжин амьсгалын эрхтний архаг болон хурц үрэвсэлт өвчин, харшил, зүрх судасны өвчин,бөөр болон элэгний өвчлөл, мэдрэлийн эрхтний тогтолцоог гэмтээх, хавдар үүсгэх, нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх,стресс бухимдал үүсгэх зэргээр эрүүл мэндийг хордуулдаг учир баруунд энэ стандартыг мөрдүүлж байна.

Энэ стандартыг нэвтрүүлснээр Европын Холбоо гэхэд л жил бүр 80 мянган хүнийг үхлээс сэргийлж байгааг Лийдсийн Их Сургуулийн судалгаагаар тогтоожээ. Харин манай улсад дийлэнх нь тийм шаардлага хангасан түлш, шатахуун хэрэглэдэггүй, төр засаг нь ч шаардахгүй, анзаарахгүй байгаагаас хичнээн олон хүний, ялангуяа хүүхдийн амь нас алдаж байгаа бол?

Монголд агаарын бохирдол, иргэдийн эрүүл мэндэд арваас дээш жил ашигласан машинууд онцгой нөлөөлж байна. Манайд таван машины дөрөв нь арваас дээш жилийн насжилттай. Автомашины ашиглах хугацааг тав, таван жилээр гурван мөчлөгт хуваадаг. Эхний мөчлөгтөө автомашин нь үйлдвэрийн баталгаатай, техникийн бүхий л стандартыг хангадаг, утаан дахь хорт хий анхны түвшиндээ, бас эвдрэл гэмтэл ч бараг гардаггүй. Хоёр дахь мөчлөгтөө буюу 5-10 жилийн насжилттай автомашинууд ихэвчлэн хоёр дахь эзэндээ очсон, хорт хийн горим алдагдсан, эвдрэл гэмтэл гарах нь элбэг болдог. Ихэнх улс орон ийм автомашиныг экспортлох арга замыг хайж, автомашины татвар, даатгалыг өндрөөр тогтоож эхэлдэг. Харин гурав дахь таван жилээс сүүлчийн мөчлөг эхлэж ойр ойрхон эвдэрч, хорт утааны хаягдал өсч, сэлбэг хэрэгслийн олдоц багасдаг. Ийм автомашинаас улс орон нь ч, эзэн нь ч салахыг хичээж, задлаж дахин боловсруулах, эсвэл буурай хөгжилтэй орон руу маш хямдхан явуулдаг. 

Шүхрээ задлах цагаар

Монгол улс нэгэнт л гурав дахь мөчлөгтэй машинаар дүүрчихсэн буюу “онгоцноосоо үсэрчихсэн” учир одоо шүхрээ цагт нь, зөв задлаж амьд мэнд газардахыг бодохоос өөр сонголтгүй болжээ. Юу хийвэл зохистой вэ?

Долоогоос дээш жилийн насжилттай машиныг 2020 оноос хилээр оруулахыг зогсоох, таваас дээш жилийн насжилттай машиныг өсгөсөн татвартай болгох, баруун хүрдтэй машинд тусгай татвар ногдуулахаас өөр сонголтгүй боллоо. Байгаль орчны болон эрүүл мэндийн сөрөг үр дагаврыг бууруулах үүднээс одоо мөрдөгдөж буй дүрэм, журмаа шинэчлэх, утааны зөвшөөрөгдөх стандартыг нэвтрүүлэх цаг болжээ. Замын хөдөлгөөний хяналт, тээврийн хэрэгслийн үзлэгийг сайжруулан хуучин, хэт хуучин тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оруулахгүй байх эсвэл өндөр татвар ногдуулах чиглэл баримтлах хэрэгтэй байна. 

Салбарын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ОХУ-аас оруулж буй дизелийн түлш нь Евро 5+ стандартын хөдөлгүүрт ашиглах боломжгүй. Хадгалж буй сав агууламж нь чанарын шаардлага хангадаггүй ажээ. Монголд Евро 5 ба 6 стандартыг бүрэн дүүрэн нэвтрүүлэх талаар түлш, шатахуун нийлүүлдэг аж ахуйн нэгжүүд, холбогдох бүх байгууллага санаачлагатай ажиллах хэрэгтэй байна.

Олон улсын туршлагаас харахад машин, механизмын үйлдвэрлэгчид хорт утаа ялгаруулалт багатай, цэвэр хөдөлгүүр үйлдвэрлэх болсноор монголд тохирох хөдөлгүүрийн үйлдвэрлэл улам бүр буурч байна. Эдүгээ Монгол улс чанарын шаардлага хангаагүй дизелийн түлш хэрэглэдэг цөөхөн орны нэг болж үлджээ. Барууны дизелийн хөдөлгүүр нийлүүлэх боломж буурах нь барилга, уул уурхайн салбарын машин механизмын бүрэлдэхүүнд, хөдөлмөрийн бүтээмжид тун удахгүй нөлөөлөх юм. Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэгчид Евро 5 стандартын дизель хөдөлгүүртэй машин техник нийлүүлж байгаа ч монголд шатахууны чанар хөдөлгүүрийн хэвийн ажиллагаанд нөлөөлж, хэрэглэгч эд хөрөнгөөрөө хохирч байна.

Норвеги улс 2025 онд, Франц, Их Британи 2040 онд шатахуун хөдөлгүүртэй автомашин худалдаалахыг бүрэн хориглохоор төлөвлөжээ. Волво 2019, Ягуар ба Ланд Ровер 2020 оноос зөвхөн бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэх гэнэ.

Сүүлийн үед ОХУ-аас оруулж байгаа түлшний утааны ялгарлын стандартыг хянаж, шинэчлэхийг монголд ажиллаж буй дилерүүд ч шаардах боллоо. Мөн шатахууны үнийг бодитой болгох, зах зээлийн зохицуулалт оруулах учиртай. Жишээ нь сайн чанарын дизель түлшний үнэ литр нь Германд 1 евро буюу 2500 төгрөг байхад монголын дизель нь 2000 төгрөг байна.

Монгол улс нь Японы бензин, цахилгаан хосолсон хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн хортой хаягдлын цэг болж байна. Энэхүү хортой хаягдлын импортыг олон нийт эсэргүүцэхгүй байгаа нь хор хөнөөл, үр дагаврыг бүрэн ойлгоогүй байгаатай холбоотой.Хаягдал зай, ашигласан тос маслыг хаана багтааж шингээхээ мэдэхээ больжээ. Газарт шууд булсаар л байх уу? 

Шинэ тээврийн хэрэгслийн импортын татварыг бууруулж, харин хуучин машины татварыг нэмж улмаар хэрэглэгчдийг шинэ машин авахыг дэмжих цаг болжээ.

Магадгүй эдгээр шийдвэрийг гаргахад олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарах ч, хэрэгжүүлэхгүй бол нийгэм, эдийн засгийн зардал нь улам бүр өссөөр байна. 

Иргэдийн эрүүл мэндээс илүү үнэтэй зүйл юу байна…

Эртний хүмүүс залхуурлын улмаас мөхжээ
Эртний хүмүүс залхуурлын улмаас мөхжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​