fbpx Баллуурдах учиргүй бахархам үнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
12 минут 19 секунд

Баллуурдах учиргүй бахархам үнэ


Шөнөжин хурдалсан вагон Сэлэнгэ, Дархан, Хөтөлөөр дайрч Эрдэнэт хотын вокзал дээр зогсох тэр мөчид сая нүдээ нээв. Өрсөлдөх чадвараараа дэлхийд 7-д, Азидаа нэгдүгээрт бичигдэх хэмжээний үйлдвэрийг түшиглэн байгуулсан Эрдэнэт хотын өглөө, вокзалын уур амьсгал хамт явсан хүмүүст мэдээж сонин биш байлаа. Учир нь, тэд эндэхийн уугуул хийгээд суугуул иргэд болох нь ярианы хэмнэл, агуулгаас нь тов тодорхой. Харин миний хувьд бол өөр. Очсон газар болгоныхоо сонин хийгээд содон дүр төрхийг анхааралтай ажиглаж, тэмдэглэлийн дэвтэртэй бичиж, хэн нэгний яриаг дуу хураагууртаа буулгах нь сэтгүүлч хүний хийгээд мэргэжлийн онцлог болохоор аль болох тийм зүйлийг олохыг хичээх нь тэр. Гэхдээ Эрдэнэт хот өөрөө сонирхолтой, цаанаа л эерэг уур амьсгалтай угтсаныг энд нуух юун. Вагоноос бууж, вокзалаас Эрдэнэт үйлдвэрийг зорих хугацаанд хэд хэдэн анхаарал татахуйц үйл явдалтай таарав. Анх удаагаа ажлын шугамаар ирж байгаа, өмнө нь зөвхөн хэвлэлийн мэдээллийн хэрэгслээр харж, сонсож байсан мэдээлэлтэй хүний хувьд шүү дээ. Галт тэрэгний эцсийн зогсоол болох Эрдэнэт өртөөнөөс үйлдвэрийн зүг явахад барагцаар 10 орчим км. Энэ хооронд зам дагуу зөрөн өнгөрөх автомашинаас өөр зүйлтэй таарахгүй гэж байж болох. Гэхдээ Эрдэнэт үйлдвэрийн зүг хааз нэмэн хурдлах машин гэнэт хурдаа сааруулан замаа чөлөөлөн зогсов. Учрыг ойлгоогүй ч ямар учиртайг нь сониучирхан бодох зуур араасаа хэд хэдэн том оврын автобус дагуулсан алаг тэрэг дуут дохио хангинуулсан хажуугаар зөрөв. Яг л Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар аль нэг арга хэмжээнд оролцохдоо зам талбай хааж, дуут дохио хангилуулсан алаг тэрэгтэй зөрдөг нийслэлийн танил дүр төрх шиг. Гэвч миний төсөөлөл өөр байжээ. Алаг тэргээр “ахлуулсан” тэрхүү том оврын автобуснууд “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдыг өглөө бүр ажилд нь тийм байдалтай хүргэж өгдөг ажээ. 


Зам талбай хааж, сүр бадруулах гэхээсээ Эдийн засаг, хүн амынхаа суурьшил, дэд бүтцийн хөгжлийн төвшнөөрөө Улаанбаатарын дараа орох хэмжээний 100 гаруй мянган хүн амтай хотыг босгосных нь, босгож, хөгжүүлж яваагийн хувьд Эрдэнэт үйлдвэр, тэнд ажиллаж байгаа хүмүүсийг өглөө бүр ажилдаа явахад хотынхон нь ийм хүндлэл үзүүлсээр бичигдээгүй хууль болтлоо хэвшсэн нь энэ аж. Хүн бүрийнх нь толгойд суусан жишиг, уламжлал. Нэг үгээр хэлбэл, Эрдэнэт үйлдвэрээс ажил, амьдралаа залгуулдаг, залгуулсаар яваа хувь хүн хийгээд хувийн хэвшлийнхэн нь тэнд ажиллаж байгаа хүмүүст ажилдаа ирэх цагт нь бас тарахад нь ийм хүндлэл үзүүлдэг хэрэг. Ийн бодол төрөн явсаар зорьсон газраа хэдийнэ хүрлээ.
1978 онд ЗХУ, Монголын Засгийн газар хоорондын гэрээний дагуу “Эрдэнэтийн овоо”-ны орд газарт байгуулсан Эрдэнэт үйлдвэр цаанаа л танил дүр төрхтэй угтав. Жилдээ 26 сая тн хүдэр боловсруулж, 530 орчим мянган тн зэсийн, 4.5 мянга гаруй молибдений баяжмал үйлдвэрлэдэг экспортод гаргадаг энэ үйлдвэрийг монголчууд XX зууны манлай бүтээн байгуулалт гэж тодотгодог бас бахархдаг. Тэгэх нь ч аргагүй. Үйлдвэрлэлээрээ Монголдоо төдийгүй Азидаа аварга, 6000 гаруй ажилтантай “Эрдэнэт”-ийн 95 хувь нь монголчууд. Тэдгээрийн дийлэнх нь Орхончууд. 


Тиймдээ ч үйлдвэрийн шавыг тавьж, шанг татсан, тэр хэрээрээ төр засагтаа үнэлүүлж энгэртээ одон тэмдгээ гялалзуулсан ахмад үеийн төлөөлөл нь өнөөдрийг хүртэл хугацаанд Эрдэнэттэй, түүнийг дагасан хотын хэмжээний бүтээн байгуулалт, тийм хэмжээний хөрөнгө оруулалттай төсөл хэрэгжээгүй гэж ам бардам ярьж, хэлж, өмчирхөх нь энүүхэнд. Үнэхээр ч Монгол Улсын хэмжээнд XX зууны хамгийн том бүтээн байгуулалт болсон Эрдэнэт үйлдвэр 1976 оноос хойшхи хугацаанд улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж ирсэн нь арилгаж, баллуурдаж болохгүй үнэн.

Тэртээх 1975 оны есдүгээр сарын 20-нд ирээдүйн хийгээд өнөөгийн Эрдэнэт хотыг сүндэрлүүлэхээр аймаг бүрээс Монголын хувьсгалт залуучдын эвлэлийн илгээлтийн шугамаар ирсэн залуус өнөөг хэр нь тэндээ суурьшиж, тэдгээрийн үр хүүхэд нь “Эрдэнэтийн Овоо”-нд ажиллаж байна. Хоёр талдаа уултай, модтой, урт нарийхан энэ хөндийд ирсэн залуус дөнгөж угсрагдаж буй барилгад хүн ороод амьдарч болдог л юм байх даа хэмээн бодож байсан гэдэг. Гэхдээ л илгээлтийн эзэд, хожим нь Эрдэнэт хотыг босгохоор ирсэн тэд хувь заяаны тохиолоор “Эрдэнэтийн овоо” уулнаас шургааг бэлдэж хашаа, хороогоо засч асан нь өнөөдрийн Эрдэнэт хотын туурь болсон нь маргашгүй үнэн юм. 
Ингэж явсаар нэг л мэдэхэд илгээлтийн залуус Эрдэнэтийн их бүтээн байгуулалтад гар бие оролцож, одоогийн том хөгжлийн түүчээ, загвар болсон хотыг бүтээсэн гэдэг. Нөгөө талаар өнөөг хэр нь ах, дүүгийн харилцаатай явдаг Орос, Монголын нөхөрлөлийг ойртуулахад Эрдэнэтийн их бүтээн байгуулалт дөхөм болсоор ирсэн юм. 

Тоон баримтаар ярих нь хэтэрхий өрөөсгөл байж болох ч “Эрдэнэтийн Овоо”-ны хаяанаас, Эрдэнэт хотоос олон залуу гэр бүл өрх тусгаарлаж, тэдгээрийн үр хүүхэд нь өнөөг хүртэл үйлдвэрийнхээ үндсэн ажилтнаар ажиллаж байгаа нь анхаарал татахуйц бас бахархам үйл явдал. Аливаа улсын хөгжлийг, аз жаргалын индексийг нь тодорхойлох хамгийн энгийн арга, судалгаа нь гэр бүлийн тогтвортой байдал, ажлын байрны хүртээмж байдаг. Үүгээр Эрдэнэт үйлдвэрийн улсад хийгээд Орхон аймагт оруулсан хувь нэмрийг жингийн туухайн дээр дэнсэлвэл жин дарахаар их ажээ. 
Анхны хөрөнгө оруулалт буюу 425 сая рубль буюу тэр үеийн ханшаар 1.8 орчим тэрбум төгрөгөөр энэ том айлыг бүтээн босгосон баримт одоо ч түүхийн хуудаснаа шарлаагүй хэвээр байна. Гэхдээ үйлдвэрийн бүрэлдэхүүнд Галуут нуураас Эрдэнэт хот хүртэлх 407 км цахилгаан дамжуулах шугам, Дархан-Эрдэнэтийн 180 км авто зам, Салхит-Эрдэнэтийн 168 км төмөр зам тавьсан гэхээр яалт ч үгүй Монголын төдийгүй Азидаа зууны манлай бүтээн байгуулалт гэдэг нь тодорхой. Үүний зэрэгцээ Хивсний үйлдвэр, Эрдэнэтийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн байгууламжууд, түүнийг тойрсон нэг, хоёр, гуравдугаар бичил хорооллын орон сууцны байрны бүтээн байгуулалтыг нэмж дурдах хэрэгтэй. Магадгүй алсдаа, хэтдээ үр ашиг, түүнийг дагасан хөгжлийг тодорхойлох төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой хэмээн дээр, дооргүй ярьдаг нь энэхүү бүтээн байгуулалтаас улбаатай байж мэдэх. Ганцхан тоо баримт дурдахад 2017 оны эдийн засгийн гүйцэтгэлээр “Эрдэнэт” үйлдвэр Монгол Улсын төсвийн 9.2 хувийг нь “Эрдэнэт” үйлдвэр дангаараа эзэлжээ. Харин ДНБ-д 7,5 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүнд 14,9 хувь, нийт экспортын 12,5 хувийг эзэлсэн статистик байна.


Санхүү, эдийн засгийн хувьд улс болон орон нутгийн төсөвт 5,. их хаяд төгрөгийн татвар төлжээ. Энэ хугацаанд цэвэр ашиг 2,2 их наяд төгрөг болж өсчээ. Үйлдвэрийн анхны хөрөнгө оруулалт нь 1.8 тэрбум төгрөг үзвэл энэ тооцоогоор цэвэр ашгийг мянга дахин олсон гэсэн үг. Энэ бол Монгол Улс социализмыг ардчилсан нийгмээр сольсон, засаглах эрх нэгээс нөгөөд шилжил ирсэн өнгөрсөн 26 жилийн хугацаанд гарсан хийгээд гараагүй том үзүүлэлт юм.
Эндээс “Эрдэнэт”-ийг дан ганц Монгол Улсын төсвийн саалийн үнээгээр төлөөлүүлж хардаг, төсөөлж ярих нь дэндүү өрөөсгөл ойлголт гэдгийг харж болно. Тэгэхээр Засгийн газар огцорчээ, сонгуулийн үр дүнгээр МАН эсвэл АН ялжээ, эдийн засаг хямарч эргэлдэх цусгүй болтлоо хямарч, Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа доголджээ, Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх захирлыг чөлөөлжээ, шинээр томилжээ гэх улс төр, нийгмийн хүрээнд акц өрнөх бүрт Эрдэнэт үйлдвэрийг хамааруулах, хардах нь өөрөө жижиг ойлголт юм.
Эдийн засаг хямарсан ч дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ туйлдаа хүртлээ унадаггүй л юм бол Эрдэнэт үйлдвэрийн ажил явдгаараа явна. Тэнд байгаа ажилчид ажилдгаараа ажиллаж, амьдардгаараа амьдарна. Учир нь, хоёр нийгмийн шилжилтийн үед ч, дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ гурвантаа унасан ч Эрдэнэт үйлдвэр хийгээд Эрдэнэт хотынхон тэгтлээ туйлдаагүй бусдаас царайчлаагүй өдийг хүрсэн юм. Баллуурдах учиргүй бахархам үнэн гэж энэ. Юу үнэн гэвэл энэ үнэн.
Эх оронд маань ашиг шимээ өгсөн, өгсөөр ирсэн, өгч байгаа их бүтээн байгуулалтын дуу чимээ Эрдэнэтэд өрнөж байна.
“...Нарны доор сүндэрлэх
Насны жаргал эдлүүлэх
Найман зовхист тэлэх
Найрамдлын хот ярайна
Эрдэнэтийн овоо өнгөтэй байна
Энэ зууны царай байна...” хэмээн бахархан, бардам дуулсаар уурхайн ажилчид хөгжлийн түүчээ болсон ажилдаа явцгааж байна. Суурийг нь тавьж, буурийг нь сахиж ирсэн Эрдэнэт үйлдвэрийн, хотын мянга, мянган ажилчид, оршин суугчид бахархам түүхийн эзэд болсоор хэдийнэ 40 жилийг ардаа үджээ. Дахиад ч 40 жил магадгүй жилийн хөгжлийг бичих том зорилго, зорилт, амбийц тэдэнд байгаа нь, цээжинд нь хадаатай яваа нь хамгийн сайхан.
                                                                                                                                                       

С.Ичинхорлоо

Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​