fbpx Буцалтгүй тусламжаар барьсан ариутгалын байгууламж ажиллаагүй гэв үү?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 52 секунд

Буцалтгүй тусламжаар барьсан ариутгалын байгууламж ажиллаагүй гэв үү?

Замын-Үүд боомт дахь хилээр өдөрт дунджаар 700-800 автомашин, тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байна. Эдгээрийг ариутгахдаа гар аргаар шүршдэг төхөөрөмж ашигладаг байжээ.

Хилээр нэвтрүүлж байгаа тээврийн хэрэгсэл, бараа бүтээгдэхүүний ариутгал, халдваргүйтгэлийг чанартай гүйцэтгэх зайлшгүй шаардлага тулгарсан ч хөрөнгө санхүүгийн асуудлаас улбаалан төдийлөн дорвитой шийдэлд хүрээгүй өдийг хүрсэн хэмээн улсын байцаагчид ярьж байсан юм.  Тиймээс буцалтгүй тусламжаар тус боомтод ариутгалын байгууламжийг өнгөрсөн оны сүүлээр ашиглалтад оруулсан ч нээлтээ хийснээс хойш огт ажиллаагүй тухай мэдээллийг манай сонинд ирүүлсэн юм. Жолооч Ч.Мөнх-Эрдэнэ “Замын-Үүдэд баригдсан ариутгалын байгууламж нээлтээ хийснээсээ хойш огт ажиллаагүй. Ер нь дарга нар ажил хийсэн нэр зүүж улсын мөнгөөр тоглож байна.

Үүнийг болиулах хэрэгтэй. Тэр байгууламжтай зэрэгцээд орон сууцны барилга баригдаж байсан. Тэр байр аль хэдийнэ ашиглалтад орсон ч байгууламжийн барилга нь ч гүйцэд ашиглалтад ороогүй байгаа. Мөн тэнд ямар ч хүн ажилладаггүй. Мэргэжлийн хяналтын байцаагч нар нь хуучин аргаараа ариутгалаа хийдэг юм билээ. Үүнийг тодруулж өгөхийг хүсч байна” гэлээ. Ачааны хүндийг үүрч, аюулгүй байдлыг сахин хамгаалах амаргүй албыг гүйцэтгэж байгаа Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын ажлыг хөнгөвчлөх, хилээр гарах урсгалыг нэмэгдүүлэх, нэвтрүүлэх чадамжийг өсгөхийн тулд Эрээн хотын Ардын Засгийн ордны буцалтгүй тусламжаар 1.7 сая юанийн өртөг бүхий ариутгалын байгууламжийг Зам-Үүд боомтод байгуулан өнгөрсөн оны аравдугаар сард ашиглалтад оруулсан. Тус байгууламжийг ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн “Шунг Фэйн” компани барьсан байдаг. Бүрэн автомат мэдрэгчтэй ариутгалын систем нь жилийн дөрвөн улиралд ажиллах хүчин чадалтай аж. Мөн халдваргүйжүүлэх уусмалыг хөлдөөхгүй халаах системтэй хэмээн тухайн үед “Шунг Фэйн” компанийн төлөөлөгчид хэлж байсан. Харин Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Г.Батмөнх “Энэ жил онцгой хүйтэн байгаа учраас мөсжилт үүссэн. Тиймээс түр зогсоосон байгаа юм. Түүнээс байгууламж хэвийн ажиллах боломжтой. Нөгөөтэйгүүр жолооч нараас хүйтний эрч чангарч байгаа үед хуурай аргаар ариутгах хүсэлтийг тавьсан” гэв.

Энэ байгууламжийг буцалтгүй тусламжаар хийсэн учраас “Бэлгийн морины шүдийг үздэггүй” монгол заншлаар хандсан хэмээн албаны эх сурвалж хэлсэн юм. Халдваргүйжүүлэх байгууламжийн усыг зайлуулах замын ажлыг дутуу хийсэн гэдгийг учир мэдэх нэгэн ярьсан. Гэхдээ энэ ажлыг хавар дулаарах цагаар гүйцээж хийхээ тухайн барилгын компанийнхан амласан ажээ. Огт ажиллаагүй хэмээн бусдын хийсэн ажлыг оргүй мэт үгүйсгэж болохгүй гэдгийг Г.Батмөнх дарга хэлж байлаа.

Монгол Улсад анх удаа бүрэн автомат ариутгал, халдваргүйжүүлэлтийн байгууламжтай болсон нь сайн хэрэг. Хэдийгээр буцалтгүй тусламжаар байгуулсан ч дөрвөн улирлын турш ажиллах боломжтой байх нь эрүүл аюулгүй байх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх учиртай. Эрс тэс уур амьсгалтай цаг агаарынхаа байдалд тохируулан тасралтгүй ажиллах ариутгалын байгууламжтай болох нь цаг хугацааны асуудал бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Арбитраас “Эрдэнэт”-ийг битүүмжилж, хоногт 75 сая төгрөгтэй тэнцэх хүү төлөх шийдвэр гаргажээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​