МСНЭ-ийн их хурлыг орхин гарсан төлөөлөгчид тайлбар хийлээ


МСНЭ-ийн XVII дугаар их хурал өчигдөр болсон. Энэ үеэр их хурлыг орхин гарсан сэтгүүлчид өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

Их хурлын үеэр зарим хүлээж авамгүй зүйл яригдсан учраас хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагууд, өдөр тутмын  сонинуудын холбоо, Өнөөдөр сонин, Өдрийн сонин гэх мэт 2-3 тв  ахмад сэтгүүлчид сайтын 2 холбоо ний хүмүүс уг хурлын үйл ажиллагаанд цаашид оролцох боломжгүй хэмээн уг хурлыг орхин гарсан юм. Тэгвэл өнөөдөр уг хурлыг орхин гарсан төлөөлөгчид  хэвлэлийн хурал хийлээ.

“Өнөөдөр” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Заяабат “Энэ хуралд төлөөлөгчийг хэрхэн сонгох процессыг тодорхой болгоогүй байсан тул хурлыг орхисон. Нэг төлөөлөгч хэчнээн сэтгүүлчийг төлөөлөх, хэрхэн сонгох зэргийг тодорхой заагаагүй байсан. Тиймээс зориудаар бэлтгэгдсэн хүн орж ирэх зам нээлттэй болсон. Төлөөлөгч нь хэвлэл мэдээллийн аль нэг байгууллагад заавал харьяалагдах ёстой гэж шаардсан байгаа. Үүнд татвараа төлдөг, СНЭ-ийн үйл ажиллагаанд оролцдог, гишүүд нь хурлын үйл ажиллагаанд оролцолгүй, орхигдож байна. Үүнийг бид хүлээн авах боломжгүй зүйл гэж үзсэн. Мөн энэ их хуралд дүрмийн бус шаардлага тавьсан. Тухайлбал, 2018 оны татвараа төлсөн байх ёстой гэсэн.  Гэтэл 2018 он гараад дөнгөж хоёр сар болж байна. Татвараа төлж амжаагүй байгууллагууд бий. Үнийг далимдуулж МСНЭ-д оролцох эрхийг хааж болохгүй. Мөн их хуралд оролцогчдын 3/2-оор шийдвэр гарах ёстой. Гэтэл биднийг хурлыг орхиод явсны дараа 181 хүний бүрэлдэхүүнтэй хуралджээ. Энэ нь хурлыг, хурлаас гарсан шийдвэрийг хүчин төгөлдөр бус болгож байгаа юм ” гэлээ.

Монголын Өдөр Тутмын Сонины Холбооны Ерөнхийлөгч Э.Долгион: МСНЭ-ийн үнэт зүйл гэдэг дээр орлогыг оруулсан байсан

"Өчигдөр болсон хурал дүрмийн бус хурал болсон. Их хурал яагаад нээлттэй болохгүй байна вэ. Сэтгүүлчид бүгдээрээ их хуралдаа оролцох эрхтэй шүү дээ. Мөн унших боломж олдоогүй дүрмийн төслийг их хуралд авчирч батлуулсан.

Аливаа байгууллагын дүрмийг өөрчлөхөд 5 хоногийн өмнө танилцуулах ёстой. МСНЭ-ийн удирдлагад өрсөлдөх гээд барахгүй дээ шаралхаад гарчихлаа гэж хүмүүс ярьж байна. Бид сонгуулийн үйл явц эхлээгүй байхад хурлаас гарсан. МСНЭ-ийг хэн удирдах вэ гэдгээс илүүтэй уншаагүй дүрмээ батлах, нэг намын харьяалалд сэтгүүлчдийн байгууллагыг аваачих нь гол асуудал байсан бөгөөд бид үүнийг эсэргүүцсэн.  

МСНЭ-ийн үнэт зүйл гэдэг дээр орлогыг оруулсан байсан. Сэтгүүлч биш мөнгө төгрөг үнэт зүйл байх учиргүй.

МСНЭ-ийн УЗ-ийн Телевизийн төвийн дарга Ц.Оюундарь: Б.Галаарид дарга МСНЭ-ийн Удирдах зөвлөлд нь

Биднийг хурал орхиод гарсны дараа 181 хүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан. Ирц хүрэхгүй байхад хуралдсан учир өчигдрийн Их хурлаас гарсан шийдвэр хүчингүй гэж үзэж байна. Мөн Б.Галаарид дарга хэлсэн үгэнд ноцтой нэг хэсэг байсан. Энэ юу гэвэл “Улс төрийн намуудад их мөнгө байдаг юм байна. Сэтгүүл зүйн салбарын хөгжилд мөнгө их хэрэгтэй. Тиймээс МСНЭ-ийн Удирдах зөвлөлд нь бүх намын төлөөлөл оролцож, суугаасай гэж би бодож байна” гэсэн.

Үнэндээ дэлхийн аль ч улс орны ямар ч сэтгүүлчдийн байгууллагын дүрмэнд намын харъяанд байна гэсэн дүрэм байхгүй. Амьдрал практик дээр байдаг байж болох ч гэхдээ тэрийг цагаан дээр хараар дүрэм болгож болохгүй . Энэ бол хойч үеийн сэтгүүлчдийг хорлож байгаа үйлдэл. Тэр хорлон сүйтгэх ажиллагаанд би сэтгүүлчийнхээ хувьд оролцохгүй л гэж асуудалд хандсан.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [66.181.176.126] · 2018/02/11

    GAlaarid shudarga hun shuu odoonii setguulchid dandaa zahialgaar uilchildeg hulsnii nohod bolson sh dee


  • Самбуу · [203.91.115.43] · 2018/02/11

    Галарид үнэн л үг хэлсэн байна Сэтгүүлчид хэн их мөнгө амалсанд л үйлчилдэг шүү дээ Монгол хэлээ ч мэдэхгүй Аймаар аягүй гэдэг үгнүүдийг дандаа буруу хэрэглэнэ.