Нийгэм / 2018/02/13 / 9

Арслангууд хулгайн анчны толгой, буу хоёрыг л үлдээжээ



Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Крюгер үндэсний дархан цаазат газраас арслангуудад идүүлсэн хулгайн анчны биеийн үлдэгдэл олдсоныг цагдаагийн газар Даваа гарагт мэдээлжээ. Бутан дотроос анчны толгой, цэнэглэсэн буу хоёр үлдсэн байсныг өнгөрсөн амралтын өдөр олсон байна. Сүүлийн жилүүдэд энэ бүс нутагт хулгайн ан нэмэгдэж байгаа гэнэ.

Одоо цагдаа нар хохирогчийг хэн болохыг тодорхойлохоор ажиллаж байна гэж Лимпопо мужийн цагдаагийн төлөөлөгч Моаче Нгоепесайд мэдэгджээ.

Өнгөрсөн онд энэ бүс нутагт хэд хэдэн арсланг хордуулж алаад толгой, саврыг нь тайрч авсан хэрэг гарч байв.

Арслангийн эд эрхтнийг уламжлалт анагаах ухаанд ашигладаг ёс байдаг нь ийнхүү хулгайн анчдын анхаарлыг татдаг ажээ. Өмнөд Африкт хирс хулгайгаар агнах явдал мөн байнга гардаг. Хятад, Вьетнам зэрэг Азийн орнуудын уламжлалт эмчилгээнд хирсний эврийг ашигладаг нь эрэлтийг нэмэгдүүлдэг юм.



  • зочин · [202.179.24.253] · 2018/02/19

    хэрвээ Арслан өрсөж барьж идэхгүй бол Хулгайн Анчидын золиос болоод л өнгөрөнө ш дээ, Бариад идчихсэн нь Зөв болжээ, Арсланд цаашдаа Хулгайн Анчидтай сайн тэмцэж олон олон Хулгайн Анчидаар Зоог барьж байхыг ерөөе,


  • зочин · [203.91.118.180] · 2018/02/18

    яг үнэн дэмжиж бна


  • ene ajil hiideggvi 76 aag ene arslanguugad id · [66.181.161.92] · 2018/02/17

    Zoclin


  • ene arslanguudiig toriin ordond oruulj tavaid · [66.181.161.92] · 2018/02/17

    Buynhishig


  • byunshishig · [66.181.161.92] · 2018/02/17


  • Зочин · [66.181.161.92] · 2018/02/16


  • ЗОЧИН · [202.9.41.168] · 2018/02/14

    энэ арсланд өгөөд ипүүлчих хэдэн монгол байгаа юмсан ...


  • ааа · [66.181.160.95] · 2018/02/13

    Болж муу....


  • zochin · [66.181.184.180] · 2018/02/13

    odoo yaaya gehev arslan ooriigoo hamgaalj