Э.Цэндбаатар мөнгөн медаль хүртлээ


Болгарын нийслэл Софи хотод “Странджа-2018” боксын олон улсын тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Энэ тэмцээнд манайхаас дасгалжуулагч Нанзадмаагийн Баяраагийн удирдлага дор Армийн дэлхийн аварга Б.Чинзориг, “Рио-2016” олимпийн наадмын тавдугаар байрын шагналт Э.Цэндбаатар нар өрсөлдөв.

Өчигдөр тэмцээний шигшээ тулаан болоход Э.Цэндбаатар Казахстаны АНУ-ын тамирчинд ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ. Харин түүнтэй хамт Софигийн рингэнд эх орноо төлөөлөн тулалдсан Армийн дэлхийн аварга Б.Чинзориг хүрэл медалийн төлөөх даваанд Унгарын боксчинд ялагдсан байна.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Мэдэж аваа · [119.40.98.162] · 2018/03/09

    Казгастаны америкид гээд байгаан биш үү ... ойлгохгүй бна уу.. Казгастаны монгол, Азербаджаны монгол, Монголын Америк гээд зөндөөл тамирчид байгаашдээ хө


  • Тогтох · [182.160.0.153] · 2018/02/27

    Энэ хүүхдийг монголчууд их дэмжиж байгаа даа. Өөрөө ч итгэл алддаггүй хүүхэд. Харин үндэсний шигшээ баг болон олимфын хороо л түүнийг сайн дэмжихгүй байх шиг байдаг. Ядахнаа томоохон спонсоргүй хүүхэд шиг байгаа юм.... Үндэсний томоохон компаниуд анхааралдаа авч ивээн тэтгэвэл энэ хүүгээс их юм гарна даа.


  • zochin · [203.91.118.180] · 2018/02/27

    Kazahsatand yalagdsan yum uu ANU-d yalagdsan yum uu oilgosongui