fbpx 15-р цэцэрлэгт өв уламжлалаа шингээсэн “Монгол өргөө” үүдээ нээлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 5 секунд

15-р цэцэрлэгт өв уламжлалаа шингээсэн “Монгол өргөө” үүдээ нээлээ

Баянгол дүүргийн 15-р цэцэрлэгт өнөөдөр нэгэн чухал үйл явдал боллоо. Энэ дагуу тус цэцэрлэгийг зорин Н.Дариймаа багшийн ангиар зочиллоо. Ангийн хаалгыг дөнгөж нээхэд л үндэсний өв соёл, хувцас хэрэглэл, чухам монгол ахуй гэдгийг мэдрэв. Энэхүү өргөөний шалаасаа дээш тааз бүхэлдээ “монгол” орчныг цогцлоон тохижуулжээ. Энэхүү Монгол бичил өргөөнөө багачуудын төдийгүй эцэг, эхчүүдийн мэлмийг нээж, оюуныг тэлэх олон зүйлийн эд хэрэглэл, зураг, чимгийг дэлгэн тавьсан байна. Эцэг, эхийн болон цэцэрлэгийн төлөөллүүд ч хэдийнэ цугларч, өргөөний нээлтийн ажиллагааг нээж тус цэцэрлэгийн Арга зүйч М.Туяа, Ахлах “Б” бүлгийн багш Н.Дариймаа  нар үг хэллээ.

Үүний дараа танхимыг албан ёсоор нээж тууз хайчлах ёслол болж, монгол үндэсний өргөөндөө багачууд ая дууны мэндийн цэнхэр хадаг өргөж, Монгол хүүхдийн хүмүүжилд эрхэмлэх 9 зүйлийг эцэг, эхчүүд болон багш нартаа уншиж сонирхуулсан юм.

Энэ үеэр ангийн багш Н.Дариймаатай хэсэгхэн хором ярилцлаа.

-Та бүхний хийж бүтээж буй энэ ажлын гол зорилго юунд оршиж байгаа вэ?

-Өнөөдөр бидний ирээдүй хаашаа явж байгааг бид зүгээр хараад сууж болохгүй. Хүн бүр, ялангуяа хүүхэд бүр техник, технологид нэвтэрхий болохын зэрэгцээ монгол гэдэг өв соёл, Монгол хүн гэдэг үгүй болох эрсдэл нүүрлээд байна. Бага насны захын хүүхэд л ухаалаг утсыг яаж ажиллуулдагийг мэддэг болсон. Харин монгол гэдэг зүйл, Монгол хүн мартагдах дээрээ тулж байна. Тиймээс бид 20, 30 жилийн дараах Монгол хүнийг авч үлдэхийн тулд бодит Монгол ахуйд тулгуурлан хүүхэд багачууддаа хүмүүжил олгох нь чухал юм гэж бодсоны үндсэн дээр энэ санаачлагынхаа эхний алхамыг хийгээд явж байна. Ялангуяа одоо 3-4 насны хүүхдүүд амьдралынхаа хүмүүжлийн гол суурийг энэ насандаа авч суралцаж байдаг учраас манай ангийнхны хувьд их чухал ач холбогдолтой ажил болж байгаа юм. Хүүхдийн бага насны хүмүүжил, сурсан эрдэм насан туршид нь үлддэг бөгөөд ирээдүйд ямар хүн болж төлөвших суурь нь болдог учиртай.

-Энд тохижуулсан бүтээлүүдээр хүүхдүүд тоглож болох уу. Эсвэл үзүүлэн маягаар сургалтад ашиглаж явах уу?

-Хүүхдүүд энэ бүгдийг чөлөөтэй авч тоглож болно. Дээл хувцсаа өмсөж болно. Жишээ нь, охид маань араг савар, саалийн хувин зэргээр тоглож, хөвгүүд нь зодог шуудгаа өмсөж, эмээл тохомоороо тоглож, чухам эдгээр эд хэрэгслийг юугаар хийдэг, яаж хэрэглэдэг гэх мэт мэдлэгийг олж авах боломжтой юм. Тэгэхээр тоглож ч болно, мөн хичээл сургалтад ч ашиглана гэсэн үг. Гэхдээ бид шагайг түлхүү хэрэглэж байгаа. Шагайгаар наадах маш олон наадгай байдаг шүү дээ. Тэр бүгд нь цаанаа мөн хүмүүжил, танин мэдэхүйн арга ухаанд сургадаг онцлогтой учраас бид шагайг их ашигладаг.

-Энэ бол эхний алхам гэж хэллээ. Тэгэхээр цаашид үргэлжлүүлэн ямар тохижилт хийхээр төлөвлөсөн юм бэ?

-Боломжтой бол бид ангийнхаа буланг мохоо буюу өнцөггүй болгох санаа бий. Монгол гэр дугуй байдаг шүү дээ. Өнцөг булангүй, дугуй гэрт элдэв муу юм тогтохгүй, салхиар туугдан хаалгаар гарч одно гэж үздэг. Тэгэхээр бид ч үүний жишгээр ангиа тойрог хэлбэртэй болговол хүүхдүүдэд ч ээлтэй, эерэг орчин бүрдэх учиртай юм. Энэ мэтчилэн боломж нь бүрдвэл хийхийг хүссэн юм их байна.

-Мэдээж гол асуудал бол хөрөнгө мөнгө. Энэ удаагийн тохижилтод хэр хэмжээний хөрөнгө оров. Хаанаас ямар санхүүжилтээр зохицуулав?

-Энэ бичил өргөөний тохижилтод дөрвөн сая орчим төгрөг зарцуулсан. Үүний хоёр сая гаруй төгрөгийг эцэг эхчүүд, сая төгрөгийг нь миний зүгээс гаргасан байгаа. Энэ дашрамд хэлэхэд, миний санаачлагыг дэмжиж, сэтгэл, гар бие оролцон тусласан эцэг эхчүүддээ болон хамт олондоо маш их баярласнаа хэлмээр байна. Мөн өөрсдийн олон өдрийн цаг заваа зориулан байж хана, тааз, хүүхдийн хувцасны шүүгээний зургуудыг зурж хувь нэмрээ оруулсан Их засаг сургуулийн Уран зургийн ангийн төгсөх курсийн хоёр оюутан залуудаа талархлаа илэрхийлье. Энэ залуус маань нийт 7 хоногийн хугацаанд эдгээр зургуудыг зурсан. Маш сайхан бүтээл болсон.

Тус ангийн багш Н.Дариймаа нь боловсролын салбарт өдгөө 17 дахь жилдээ ажиллаж байгаа арвин туршлагатай сурган хүмүүжүүлэгч төдийгүй монгол ахуй, монгол ухааныг өөрийн сургалт хүмүүжлийн арга барилаа болгон хэрэгжүүлж, жинхэнэ монгол хүнийг төлөвшүүлэх чин эрмэлзлээр ажиллаж ирсэн нэгэн ажээ. Түүний хувьд энэ удаад ийнхүү хоёр дахь ангиа монгол ахуйн байдлаар тохижуулж, монгол орчныг бодит байдлаар бүрдүүлэн ажиллаж байгаа гэнэ. Тэрээр энд байгаа хүүхдийн дээлийг өөрийн гараар урласан байна. Мөн зодог шуудаг нь түүний хүүгийнх аж. Гэх мэтчилэнгээр өөрсдийн боломжоороо ангиа тохижуулжээ.

Нялх нярайгаасаа утастай холбогддог болсон энэ цаг үед бидний үр хойчис хаашаа явж байгааг эцэг эхчүүд бид үл хайхрах болсон нь хатуу ч гэсэн үнэний хувьтай. Тэгвэл бид бүхний арыг дааж, ирээдүйг хөтөлж, монгол хүүхдийн хүмүүжлийн гол суурийг тавих эрхэм үүргийг хүлээсэн цэцэрлэгийн багш нарын “монгол хүн”-ийг монголоор нь үлдээх их үйлсийн зөвхөн нэгхэн жишээний зах зухаас дурдахад ийм байна. Үүнд эцэг эхчүүдийн оролцоо ч чухал. Эцэг эхийн төлөөлөл, Ахлах “Б” бүлгийн Аялгуугийн аав н.Гансүх энэ талаар сэтгэгдлээ хуваалцаж “Өнөөдөр бидний үр хүүхдийг бодит монгол ахуйтай холбож, ийм сайхан орчныг бүрдүүлэх санаачлагыг гаргаж, монгол ухаанаар сурган хүмүүжүүлж яваа багш нартаа баярлалаа. Мөн сэтгэл нэгдэн, дэмжиж тусласан эцэг эхчүүддээ ч талархаж байна. Ирээдүйн монгол хүнийг бий болгоход бид бүгдээрээ хамтдаа хичээх хэрэгтэй. Өөрт байгаа, бусдад хэрэгтэй илүү зүйлээ нэмэрлэж, боломж бололцоогоороо бие биенээ дэмжээд явбал өнөөдөр бидэнд болохгүй бүтэхгүй зүйл байхгрүй. Бараг мартагдах шахаад буй монгол өв уламжлал, ёс заншлаа бид үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээхэд энэ ажил маш их үр өгөөжөө өгөх нь дамжиггүй. Цаашид ч ирээдүйн төлөө хамтарч, дэмжин ажиллахдаа таатай байх болно.” хэмээсэн юм.

Ийнхүү БГД-ийн 15-р цэцэрлэгт өв уламжлалаа шингээсэн Монгол өргөө үүдээ нээлээ.

Я.Хулан

Ахмад дипломатуудынхаа саналыг сонслоо
Ахмад дипломатуудынхаа саналыг сонслоо
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​