Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Сул-Улаан багийн “Сул-Улаан” хэмээх газар /сумын төвд/ Ховд голын халиа гүйж голын эрэг дагуу нутагладаг 8 айлын байшин, гэр, хашаа усанд автжээ. Энэ тухай дуудлагыг энэ сарын 25-ны өдрийн 13:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч ажилласан байна. Тэд 110 км зам туулж 19:49 цагт очиж орон нутгийн 45 иргэн, 5 автомашинтай ажиллаж 1 айл өрхийг нүүлгэн шилжүүлсэн.
8 айлын байшин, гэр, хашаа усанд автжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.