fbpx Дайчин нөхрөө дурсахуй...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 2 секунд

Дайчин нөхрөө дурсахуй...

Одоогоос  яг арван жилийн өмнө 2008 оны гуравдугаар сард Африкт НҮБ-ын мандатын дор энхийг сахиулах албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж яваад алтан амиа алдсан хурандаа Данзандоржийн Нарантулгаа онжав миний бие болон манай цэргийн химикууд энхийг сахиулагчид армийнхан монголын ард түмэн ялангуяа энэхүү өдрүүдэд эргэн дурсахгүй байхын аргагүй ээ.

Нараа бид хоёр хамтдаа наяан оны Улиастайн цэргийн карантинаас эхлээд Тамбовын цэргийн дээдэд зургаан жил тохой залган суралцаж, хот хөдөөгийн цэргийн ангиудаар салааны захирагчаас эхлэн салж нийлэн  хорь гаран жил армид хамтдаа алба хаасаар хамгийн сүүлд хоёулаа 2005 оноос олон улсын мандаттай албан үүрэг гүйцэтгэхээр Араб Африкийн зүгт салж одоцгоосон  юм.

Эх орны эрэлхэг хөвүүн хурандаа Д.Нарантулга маань Улаанхуаранд салаан захирагч, Хөтөлд ротын захирагч, Зүүнбаянд тусгай батальоны штабын дарга, Мотобуудлагын хороонд албаны дарга, Алтанбулагт тусгай хорооны штабын дарга, Дарханд шинээр байгуулагдсан цэргийн ангийн анхны захирагч, БХИС-д албаны дарга, Батлан хамгаалахын удирдлагын академид тэнхимийн эрхлэгч,  БХЯ-д ахлах мэргэжилтэн, Жанжин Штабт ахлах офицер зэрэг бүхий л албан тушаалд дэвшин ажилласан армийн урдаа барьдаг тэргүүний офицер байв.

Энхийг сахиулагч хурандаа Д.Нарантулга маань 2003-2004 онд Конго улсад НҮБ-ын  энхийг сахиулах цэргийн ажиглагчаар, 2005-2006 онд Иракийг чөлөөлөх олон улсын цэргийн ажиллагаанд монголын цэргийн багийн командлагчаар, 2007-2008 онд Сьерра-Леон улсад НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд монголын цэргийн багийн командлагчаар томилогдон төр засаг армийн командлалаас өгөгдсөн үүргийг тангараг өргөсөн цэргийн хүний ёсоор амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл амжилттай сайн нэр төртэй гүйцэтгэж ирсэн юм.

Армийн шилдэг офицер Нараа маань Тамбовын цэргийн дээдээс гадна Москвагийн цэргийн академи, БХИС-ын докторантур,  Канадын энхийг сахиулах хэлний сургууль, АНУ-ын Жанжин штабын академи буюу Дайны коллежийг амжилттай дүүргэсэн цэрэг-стратегийн өндөр мэдлэг,  ёс зүйтэй офицер байв.

Онжав маань Тамбовт байхдаа дандаа онц сурдаг, тоо физик инженерийн хичээлд бол бүр гаргуун, гитар сайхан тоглож маш гоё дуулдаг, сагс волейбол хөл бөмбөг гээд бүхий л спортод универсал, Орос Монголын буудлагын спортын мастер,  мэдэхгүй чадахгүй юман дээр бидэнд байнга тусалж дэмжиж байдаг, удирдан зохион байгуулах авъяас чадвар, хүнтэй харьцах харилцаа гэж ёстой хайлсан тугалга шиг эр хүн байсан болохоор  монголын бүх курсантуудыг хариуцдаг үндэсний группын даргын албыг давхар хашдаг байлаа. 

Тэгээд Нараа бид хоёр Тамбовын сургуулиа төгсөөд Улаанхуаранд  Ардын Армийн 289-р ангид салааны захирагчаар дөнгөж томилогдоод сар ч болоогүй байтал Хөтөл руу анги маань нүүх болов оо. Залуухан шинэхэн бодож санах ч юмгүй салаа салбарын офицерүүд Нарантулга  Жавзандулам Батболд  Цогбямба Батжаргал  Одбаатар Чүлтэмжамц  Бүрнээ ах бид хэд ганц хоёр чемодан, гэрийнхээ жаахан юмыг байлдааны хуягласан машин БРДМ дээрээ ачаад авгай хүүхдүүдээ дотор нь суулгаж аваад цуваанд татан уралдаж давхилдсаар  шөнө дундын үед Хөтөлд ирэн Нараа бид хоёр авгай хүүхдүүдээ цэргийн ангийн хашаанд байрлах баракан байрны нэг орцонд өөд өөдөөс харсан нэг нэг өрөөнд оруулж орхиод л цэргийн хоол хүнс арав гаруй машин төмс хүнсний ногоогоо хөлдөхөөс нь өмнө амжиж зооринд хийхээр цэргүүдтэй хамт шөнөжингөө буулгаж гүйлдэж байсан үе саяхан л юм шиг.

За тэгээд залуу офицерүүд бид хэд чинь ангийнхаа хашаан дотор авгай хүүхэд цэргүүдтэй хамт баракан байранд амьдрана даа. Нэг өдөр анги бүрэн бүрэлдэхүүнээрээ гадаа жагсаалын талбайд жагсан ангийн захирагч дэд хурандаа Сүрэнхор үүрэг тавьж байхад манай жолооч ахлагч Пүрэвийн дөнгөж л хэлд орж байсан сахилгагүй шар банди жагсаалын урдуур хээвнэг алхаж байх юм. Түүнийг харсан захирагч их л өхөөрдөнгүйгээр Үгүй энэ Пүрэвийн сахилгагүй шар энд юу хийж явнаа гэхэд хариуд нь Битгий хуцаад байгаарай муу п...да минь. Ална шүү гэхийг сонсоод бүгд нэрхийтэл инээхэд захирагч маань нүүр хийх газаргүй болж билээ.

Шинэхэн дэслэгч байхдаа Салаа жагсаад команд өгөхөд шинэ цэргүүд урд эгнээнд хал цэргүүд хойд эгнээнд голдуу жагсаад байна л даа. Оройн жаварт цэргүүдээ жагсааж үүрэгдэж байгаад өглөө ажилдаа иртэл хал цэргүүдийнх зүв зүгээр харин бүх шинэ цэргүүдийн баруун чих нь боовон болоод жаварт хайрагдсан байлаа. Удалгүй улс төрийн орлогч дуудаж цэрэг үүрэгдэж чихийг нь хайрагдуулсан хэргээр баахан банга авхуулав. Учир явдлыг аажмаар судалваас урдаа зогсоож байгаа шинэ цэргүүдийнхээ араас нэгэн зэрэг  хал цэргүүд араас нь бүгд баруун чих руу нь жаварт үлээчихдэг байсныг мэдээд Нараа бид нар хал цэргүүдээ урд эгнээнд жагсааж бүх цэргүүдийнхээ малгайг байнга бүчлүүлдэг болсон доо.

1987 онд Хөтөлийн цемент-шохойн үйлдвэрт гарсан цацрагийн ослыг салааны захирагч Нарантулга, Батжаргал нар маань мэргэжлийн өндөр ур чадвар гарган таслан зогсоож чадсанаар болзошгүй цацраг идэвхт хордолтоос Хөтөл хот тосгоны олон мянган хүний амийг аварсан юм.

Манай цэргийн анги хээрийн сургуульд Хөтөлөөс зуу гаруй км хол тавдугаар армийн нэгдсэн сургалт хэлбэрээр Орхон Хангалын бэлчир дээр өвөл хоёр сар, зун гурван сар гарна. Салаа ротын дарга бид хэд чинь гол нь эх орноо хамгаалах эр цэргүүдээ мэргэн буудуулж сургахын тулд окопондоо өдөр шөнөгүй сууцгаан өөрсдөө банзан байгаа барин окопноосоо гараараа цухуйлган АК47-оор 400 метрээс шүршүүлж толгой дээгүүр сум шунгинан окопны чулуу шороо бутрах үед ч нүдээ цавчилгүй гол нь байнд туссан сумны нүхийг л сайтар олж харангаа буудагч цэрэг руугаа ТА-57 хээрийн утсан холбоогоор заавар зөвлөгөө өгөн загнан хашгичаж дахин дахин өөрсөд рүүгээ буудуулсаар байгаад цэргүүдээ бүгдийг нь онц буудуулж сургадаг байв /зураг дээр салааны захирагч Эрдэнэцогт Нарантулга Батжаргал 1987 он/.

Хээрийн сургуульд хэдэн сар болоод пад хар болсон юмнууд байлдааны хуягласан, хуяглаагүй зуу гаруй машин техникээ цуваанд татуулан сүр бадруулан цэргийн ангийнхаа хаалгаар орж ирэхэд ард үлдсэн авгай хүүхдүүд маань баракан байрныхаа гадаа бөөн баяр хөөр болон угтдаг байв. Нараа маань цагаан шаргалдуу царайтай болохоороо хээрийн сургууль нар салхинд огт борлодоггүй үргэлжийн цагаан цэмцгэр явдаг бөгөөд нэг удаа Нараа маань мөн л тийм байдлаараа цувааны эхний БРДМ машины люкнээс найрсагаар инээмсэглэн толгойгоо цухуйлган гарч ирэхэд Ариунаа ээждээ тэврүүлэн аавыгаа тэсч ядан хүлээх дөнгөж хэлд орж байгаа түүний хүү Цоомоо нь Гоогоо хэмээн аавыгаа зааснаа,  харин дараагийн люкнээс тос маслонд хутгалдсан танкийн хар өмссөн тас хар царайтай Батболд год үсрэн гарч ирэхэд Баабаа хэмээн бархирч байсныг би тодхон санаж байна.

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

Хятад эмэгтэйтэй гэрлэсэн Монгол залуу
Хятад эмэгтэйтэй гэрлэсэн Монгол залуу
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​