Казахстан Улсын Алматы хотноо болсон "Казахын гоо бүсгүй-2018" олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийн төлөөх урьдчилсан тэмцээн өнгөрөгч сарын 15 ны өдөр Улаанбаатар хотноо болж өндөрлөсөн. Тус тэмцээнд бидний сайн мэдэх ANEMON хамтлагын гишүүн Х.Жулдыз тэргүүн байрыг эзэлж эх орноо төлөөлөн оролцох эрхийн эзэн болсон. Харин түүний хувьд итгэл найдвар алдалгүй “Казахын гоо бүсгүй-2018” тэмцээний "Шилдэг даашинз"-ын төрөлд тэргүүн байрын шагнал хүртжээ. Х.Жулдыз тэмцээнд Казахстаны дизайнер Наиль Байкучуковын гоёлын даашинзийг өмсөн оролцсон байна.
Шүүгчид энэ удаагийн шалгаруулалтандаа хувцаснаас гадна бүсгүйчүүдийн өөрийн үндэстнийхээ түүх, зан заншил, уламжлал, хэл соёлыг эзэмшсэн байдлыг мөн шалгажээ. Энэ жил анх удаагаа олон улсын чанартай явагдсан уг тэмцээнийг Казахстаны нэрт продюсер Б.Алагузова санаачлан зохион байгуулсан ба ОХУ, Турк, Киргизстан, Казахстан, Монгол зэрэг улс орнуудаас 22 бүсгүй оролцсон байна. Тэмцээний нийлбэр дүнгээр Казахстаны оролцогч Р.Набира 2018 оны "Казахын гоо бүсгүй"-гээр шалгарсан байна.
Эх сурвалж Шуурхай.мн