03 сарын 27 ны өдөр Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны ээлжит хурал боллоо. Тус хуралдааны үеэр УИХ-ын дарга М.Энхболд Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Ерөнхийлөгчийн ажлаасаа сайн дураараа чөлөөлөгдөж буйгаа илэрхийлсэн байна мөн түүний хамтаар Монгол Улсын Ерөнхий Сайдын зөвлөх П.Сэргэлэн Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн Даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн байна.
УИХ-ын дарга М.Энхболдын хувьд 2016 оны сүүлээс эхлэн уг холбооны Ерөнхийлөгчийн ажлаас түтгэлзэж, холбооны зохион байгуулалтын ажилд огт оролцоогүй байсан юм. Албан ёсоор ерөнхийлөгчийн үүрэгт ажилаа хүлээлгэн өгсөн болохоор Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны ээлжит ерөнхийлөгчийн сонгох хурал ирэх 5-р сард болохоор тогтожээ.Тэр хүртэл Морин Спорт, Уяачдын Холбооны Ерөнхийлөгчийн албыг түр орлон гүйцэтгэгчээр Төв аймгийн Баянжаргалант сумын уугуул Мэндбаярын Мөнхбаясгалан гүйцэтгэхээр болсон байна. ММСУХ ны дараагын удирдлагууд ямар хүмүүс сонгогдох нь олны дунд эргэлзээтэй байна.
Эх сурвалж Шуурхай.мн