Японы сүмо бөхийн холбоо өчигдөр Токио хотноо хуралдлаа. Тус хуралдаан өндөрлөсөний дараа хэвлэлийн хурал хийж "Сүмо бөхийн холбооноос ёкозүна Харүмафүжид ямар нэгэн шийтгэл оноохгүй" гэж мэдэгдсэн байна.
Холбооны тэргүүлэгчид "Ёкозүна Харүмафүжи өөрийн хүсэлтээр зодог тайлсан учир ёкозүна цолтон зодог тайлахдаа авдаг мөнгө, шагналаа дүрмийн дагуу авна” гэж сэтгүүлчдэд мэдэгджээ.
Ингэснээр уг хэрэг Цагдаагийн газарт л хамааралтай болж буй бөгөөд түүнтэй холбоотой хэрэг оны сүүлчээр Прокурорын байгуулагад шилжинэ хэмээн цагдаагийн албаны хүмүүс мэдэгдсэн билээ.