fbpx Нэрийн учир /хошин өгүүллэг/
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 15 секунд

Нэрийн учир /хошин өгүүллэг/

Аливаа монгол хүний нэр нарийн учир шүтэлцээтэй байдаг. Монгол нэрийн гүн ухааны академийн академич, доктор профессор миний бие энэ асуудлыг сүүлийн гучин жил судалж байна. Энэ тухай олон долоон үг эс нуршин монгол нэрийн учир начир, гүн ухааны нарийн ширийнийг дор өгүүлсү.

Саран хэмээн эхэлсэн буюу төгссөн нэр эзнээ сартай шөнөөр хүмүүн заяагаа олсныг илтгэн харуулдаг нийтлэг зүй тогтолтой. Тэргэл саран мишээсэн сэр сэр салхитай шөнөөр Хоргын голын хайлааст тохойд залуухан хос сэм учраад, сэтгэлийн үгээ хэлэлцэн суухуй дор янагийн бүлээн сэрэл нь сэр сэр сэвэлзэж хурын үүлийг хуралдуулснаас Тэргэлсаран гэдэг нэртэй арвайн чинээ бүсгүй үр зүүний үзүүр дээр тогтсон байх жишээтэй.

Сарантуяа гэдэг нэр ихээхэн гүнзгий сэтгэлгээг агуулна. Сартай шөнө байсныг дахин нуршаад яах вэ. Сарантуяа бүсгүй олдож байхуйд өрх бин битүү бүтээгдсэн байсан агаад өрхний сэжүүр үл ялиг хошууран нугаларсан өчүүхэн завсраар саран авхайн цацраг мөнгөн жад мэт нэвт сүлбэхүйд ээж бүсгүйн булбарай цээж нь хөхөлбөр туяан тусгал руу орж гаран оволзон чичирхийлж байжээ. 

Саранцэцэг гэдэг нэрийг сонсоод хүмүүс саран дээр ургасан цэцэг гэж мөчидхөн ойлгох нь бий. Тэгтэл энэ нь саран дээр бус сартай шөнө ягчис ягчсаар зүтгэн тэлмүүлсээр хүмүүний халуун хөлснөөс ургасан хүмүүн цэцэг билээ. 

Саранцогт гэх нэрийн ард учир шалтгааны тайлагдашгүй ээдрээт оньсого нуугдаж байсныг миний бие долоон жилийн шаргуу судалгаагаар илрүүлэн нээсэн амой. Саран дээр цог байх шинжлэх ухааны ямар ч үндэслэл байхгүй. Тэрхүү цогийг сар луу Америкийн одон оронч Армстронг авч очоод мартчихаад ирсэн гэвэл дөнгөж их сургууль дүүргэсэн шинэхэн судлаачийн гэнэхэн дүгнэлт болно. Хэрэг дээрээ сартай шөнө монгол үхрийн сайхан аргалын цогны дэргэд учир ургасан нь олон баримтаар нотлогдож байгаа юм. Саранцогт нэртэй хүний дэргэд очоод анзаарагтун. Аргалын утаа баргилах шиг сэтгэл сэргээсэн монгол үнэр анхилна гайгүй. 

Нар орсон нэр бол бүр адармаатай тайлалтай. Өдрийн нарнаар үүлэн борооны ажил амжуулах цаг завтай, нэг бол ойгүй баян үгүй бол эрхэлсэн ажилгүй эмзэг бүлгийн хүний хүүхэд ийм нэртэй байна. Шөнөжингөө бөөрлөх хүн хайж тэнээд үүрээр арайхийн ганц жижиг хүрэн шилтэй найруулсан юм босгосон хоёр аль хэдийнэ дуниартаж амжаад ид ажилдаа орж байхад нь нар гарчээ. Хоёрын хоёр жаргалыг хослуулан манарсан эр “Наран гарав уу, саран ургав уу” хэмээн будилснаас Нарангарвуу гэх сонсголонтой нэртэй хүү төрснийг академийн эрдэмтэд нотолсон байдаг.

Сүүлийн үед Ану гэх нэр ихэд газар аваад байна. Манайхан Америкийн нэгдсэн улсад төрсөн хүүхэд юм байлгүй гэж боддог. Гэтэл хэрэг дээрээ энэ их нарийн. Нэрийг задлаад үзвэл Аа-нуу гэсэн хоёр хэсэг болно. Аливаа юмыг хүн ухаармагц “Аа!” хэмээн дуу алддаг. Тэгэхлээр “Аа!” хэмээн ухаармагцаа бушуухан “Нуу!” гэж чарлаж байна шүү дээ. Ингээд бодохоор энэ нэрийн цаана их ноцтой үйлдлийг нуусан байгаа юм. Ну-А буюу нууц амраг ч байж мэдэх. Энэ тухай судалгаа үргэлжилж бүх ээдрээний гогцоо хариугүй тайлагдах дээрээ тулаад байгаа. 

Гал, Галт гэх их хачирхалтай, логикгүй нэрийг манайхан мэр сэр гаргаад байна. Галан дотроос хэрхэн яаж хүмүүний үр амьд гарч ирэх вэ? Сарвалзаж ч амжилгүй үнс болтлоо шатчихна шүү дээ. Ийм нэртэй хүн байх шинжлэх ухааны үндэслэл байхгүй бөгөөд магадгүй албин чөтгөр ч юм уу, ид шидтэн байж болно. Тамд л хүнийг гал дээр шарж байдаг тухай тэнд өөрийн биеэр очоод нүдээрээ харж, хар тавхайгаараа мэдрээд ирсэн өтгөс хөгшид маань ярьцгаадаг даа.

Тэмүүлэн гэдэг нэрийн учир шалтгааны холбоог гаргаж ирэхийн тулд олон академич нойр хоолгүй ажилласан юм. Хоёр амраг учраад хаашаа ч юм ихэд яарч тэмүүлсэн бололтой. Энерги хувьсан хадгалагдах хуулийн дагуу тэрхүү яарч адгаснаас үүдсэн тэмүүлэл нь үр хүүхдэдээ сурч боловсрох ихийг мэдэхийн тэмүүлэл болон дамжин хадгалагджээ. Тэмүүлэн нэр нь хэт олширч буй тул сүүлдээ юуны тэмүүлэл дээрээ яваа нь мэдэгдэхгүй болтлоо ээдэрч самуураад байна. Судлаачид Америк, Солонгос гэхчлэн гадаад улс руу тэмүүлэл хүчтэй мэдрэгдэж байгаа тухай их шуугих болжээ.

Үгэн дотор үг, үхэр дотор тугал гэж өвөг дээдэс маань хэлсэн нь бий. Судлаад байх тусам л монгол нэрийн чинадаас дэлхийн чихийг дэлдийлгэсэн их нээлтүүд урган гарсаар байна. Нэрийн учир начир гэдэг бол шавхагдашгүй их эрдэнэсийн сан болой. Энэ их эрдэнэсээс хундаганыхаа хэмжээгээр хүртэх л чухал. 

Цаг агаарын урьдчилсан мэдээ
Цаг агаарын урьдчилсан мэдээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​