fbpx Шүдний хорхойг чихээр утаж гаргадаг байнашдээ… хачирхалтай ч үнэхээр гайхмаар
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
18 минут 31 секунд

Шүдний хорхойг чихээр утаж гаргадаг байнашдээ… хачирхалтай ч үнэхээр гайхмаар

Гарчиг уншаад гайхаж байна уу? Энэ бол миний хувийн туршлага юм. ЯАж гаргах аргыг нь зааж өгөх гэсийн. Сая би шүдээ юманд цохиод өвдөхөөр нь саналаа. Шүд нь хорхойтой, өвддөг хүмүүс туршаад үзээрэй. Юуны өмнө гол хэрэг болох зүйл бол хог ихтэй газар, байшингийн суурь гэх мэт газар ургадаг хогийн ургамалын хатсан үр юм. Хар лантанз ч гэж нэрлэдэг, сонгины үр ч гэж нэрлэдэг. Цэцэг нь хонхон цэцэг шиг хэлбэртэй нэлэнхүйдээ ногоон өнгөтэй тийм нэг ургамалын үр. Нэрийг нь мэдэхгүй байналдаа. За ингээд аяган дотор цог хийж дээр нь үрээ асга. Тэгээд таны аль талийн чин шүд хорхойтой байна тэр талынхаа чихийг утна. Амаа биш чихээ утна гэсэн үг. Манай найзууд амаа утаад байсан гэсэн. Ингэхдээ аягаа чихэндээ ойр барих ёстой. Нээх удаан утсаны хэрэггүй. 1 минутаас багагүй байхад болно.

Ингээд утсаны дараа аягаа чихэн доороо тосоод гараараа чихээ сэгсэр. За одоо аягаруугаа сайн хар. Юу харж байна. 2 талын үзүүр хүрэн өнгөтэй цагаан өт аяганд унасан байх болно. Их сонин. шүд идэж байсан хорхой чихээр гараад ирнэ. Ингээд л таны өвдөж байсан шүдний өвчин нам дарагданадаа. Мэдээж үүний дараа эмчээр цэвэрлүүлэх хэрэгтэй. Би өөр дээрээ туршсан болхоор үүнийг би 100% батална. Үнэн шүү. Нэрийг нь лантанз гэдэг бөгөөд сонгины үр ч гэдэг юм байна. Хар лантанзны зураг болон онцлог тайлбар мөн өөр ардын бор эмчилгээний аргуудыг доор дурдлаа. Хэрэг болно гэж найдаж байна.

Хар лантанз – Hyoscyamus niger L.

Овог: Чэсэнцэр – Solanaceae

Гадаад байдал: 50-100 см өндөр ургадаг. Ноён үндэстэй, эвгүй үнэртэй, 2 наст өвслөг ургамал. Эхний жилд урвуу өндөг хэлбэрийн шовх үзүүртэй, илтэс нь өдлөн ухагдсан, урт бариултай тэвгэн навчис гарна. Дараа жилд зөөлөн үсээр хучигдсан мөчирлөг шулуун иш ургах ба салаануудаас юлдэн өндөг хэлбэртэй зах нь ухагдаж жигд биш цуулагдсан суумал навчис цуваран гарна. Ишний доод хэсгийн навчис 5-7, дунд хэсгийнх 3, дээд хэсгийнх 1-2 ширхэг, жижиг, ихэвчлэн бүтэн захтай , юлдэн хэлбэртэй, цувраа байрлатай суумал байна. Лантанзны навч нь шүүсэвч бүхий үсээр хучигдсан байх тул зөөлөн байна.

Цэцэг: Цэцэг нь зэвхий шар өнгөтэй, иш мөчрийн оройд нийлж, ишний нэг талыг даган унжсан түрүү баг цэцэг үүсгэдэг. 5 ширхэг шүд бүхий цоморлиг нь үстэй байна. Цоморлиг нь 20 мм урттай, хонхорцог хоолой хэлбэртэй, 5 шүдлэгтэй, доод хэсгээрээ өтгөн үсэрхэг. Цэцгийн дэлбээ нь юүлүүр хэлбэртэй, 20-30 мм урт цоморлигоосоо 2 дахин урт байна. Дэлбээ нь зэвхий шар өнгий 5 хэлтэстэй. 6-7 сард цэцэглэнэ.

Үр жимс: Үр нь 1,5 мм урт хар саарал өнгөтэй зууван хэлбэртэй, 500 хүртэл байна. Үр жимс нь дээгүүрээ хавхлагаар халхлагдсан, гадагш эргэн ургасан цоморлигт цугларсан домборхуу хэлбэртэй хоёр үүрт хонхорцог байна.

Газар зүйн тархалт: Хэнтий, Булган, Төв, Сэлэнгэ, Архангай, Говь – Алтай, Хөвсгөл, Дорнод зэрэг аймаг, тойргуудад өвөлжөө, хаваржаа, тариан талбай, замын хажуу, голын эрэг, орон сууц, хашаа байрны ойролцоо ургана.

Шүд тань өвдөөд байвал ардын бор эмчилгээ хийгээд үзээрэй

Махнаас нүд, яснаас шүд гэдэг. Хэрвээ таны шүд өвдөөд байвал эдгээр аргуудыг туршаад үзээрэй. Мөн урьдчилан сэргийлэх аргуудыг ч хүргэж байна.

Шүдний өвчнийг анагаахуй

– Шүд өвдвөөс туулайн халуун цөс түрхвэл эдгэх ба бөхжинө.

– Гавартай саримсыг шүдэндээ шавж боовоос сайн.

– Шүдний өвчинд бургасны мөөгийг усанд зөөлөн буцалгаж хөргөөд түрхэх ба зайлах сайн.

– Шүд хорхойтох буюу буйл багалзуураар хавдахад хонины халуун сүү уух сайн.

– Шүдний өвчнөөс сэргийлэхдээ чихэр, чихрийн төрлийи хүнс бага хэрэглэж, өглөө оройд байнга хатсан ааруул, хурууд идвээс шүд бэхжинэ.

– Төмс, цагаан гаа, загийн үр, хөх давс 4-ийг адил хэмжээгээр хольж чанаж шүдээ зайлбал шүдний өвчинд сайн.

– Шүдний өвчинд зэрлэг цахилдаг чанаж зайлах сайн.

– Шүд өвдөхөд перец, давс хоёрыг хольж сайн нүдээд зуувал сайн.

Хүний шүд ихэвчлэн дараах байдлаар өвдөж өвчилдөг, Үүнд:

а) Жинхэнэ унах гэж өвдөнө.

б) Доороос даарснаас болж өвдөнө. Энэ нь буйл өвдөж хавдан ихээхэн янгинаж өвдөнө. Үүнд доод биеэ сайн дулаалбал амархан зүгээр болно.

в) Буйл хавдан янгинаж, чихээр хаяа их бага хатгаж байвал хийгээр өвдөх гэнэ. Хонины махаар гурван хуушуур хийж эмчилнэ. Нэг хуушуураа марльд боон өвдсөн газартаа гаднаас нь жин тавина. Нөгөө хоёрыг нь шүдээрээ хазаж удаанаар жигнэх маягаар иднэ. Ингэвэл өвчин аажмаар эдгэнэ.

г) Хөөрөлтөөр буйл хавдсныг сойзоор угааж болно. Эсвэл чигчилж цус гаргаж болно. Үүнийг тэмээний хөх хорголын үнсийг марльд боож шүлсээрээ дэвтээж нөгөө хавдсан буйлан дээр тавьж хөхүүлэхэд хагарч цус гарч эдгэнэ.

11. Арцыг усанд хийж хандлан хандыг сойзон дээр дусааж шүд ба амаа угаах хэрэгтэй. Харин залгиж болохгүй. Өдөрт нэгээс дээш угаавал өвчин эдгэх ба шүд бэхжих талтай.

12. Шүд өвдвөөс тэр талын хөлийн нарийн шилбэний дээр судсыг бяцхан төөнөвөөс бас эдгэрдэг явдал бий.

Шүдний өвчнийг анагаах чухал дөрвөн хэрэгсэл

а. Хэсэгхэн мугваа (шар дэр буюу мөгөв гэх нь бий) усанд буцалган хандалж, бүлээнээр нь амаа зайлах бөгөөд өвдөж буй буйлын харалдаа аль болохуйц удаан байлгана. Хөрмөгц нь асгаад дахин балгаж зайлна. Ийнхүү хагас цагийн дотор 5 удаа зайлбал зохино.

б. Бага зэрэг гахайн өөх ( болгосон, түүхий, давсалсан аль нь ч болох) авч өвдөж буй шүдний харалдаа буйл хацар хоёрын завсар тавина. Өөхийг өвчин намдтал 15-20 минут байлгах бөгөөд удаан хугацаанд дахиж өвдөхгүй.

в. Таван салааны бяцхан үндсийг шүд өвдөж байгаа талынхаа чихэнд хийж өвчин намдтал байлгана. Хагас цагт намдана.

г. Жижиглэн хэрчсэн бөөрөлзгөний навч, гааны навч, 30 гр орчим дарсны цууг шилэн саванд хийгээд 3 өдөр байлгана. Энэхүү хандаар амаа

Буйл хавдах, цус гарахад хэрэглэх арга

Энэ нь шүдний уг овойж хавдах болон ер нь буйл хавдах, буйлнаас цус гарсан үед хэрэглэдэг нэгэн уламжлалт арга юм. Далдуу (зөөлөн цагаан) модны балыг жижгэвтэр савны ёроолд 6 мм хэртэй хийнэ. Дараа нь машид хуучирсан зэвэрсэн хадаасыг час улайсгаад мөнөөх баландаа хийх хэрэгтэй. Чингэхэд гаансны бохь адил өтгөн хар бодис уг хадаасны гадаргууг хучих бөгөөд чухамхүү энэ бодисыг авч буйландаа түрхэнэ. Унтахдаа түрхвэл улам сайн. Буйлны хавдар даруй алга болж бие сайжирна. Хамаг учир зэвэнд буй бөгөөд хадаас үнэхээр зэвэрч хуучирсан байх хэрэгтэйгээс гадна хадаасыг улайсгаж байхдаа хамаагүй хүрэх, үлээх зэргээс болгоомжлох ёстой.builnii_urevsel

Шүдний өвчинг хар сонгины үр анагаадаг

-Шүдний өвчинд сонгины хар үрийг гаансанд хийж тамхитай адил долоо дахин татвал эдгэнэ. Бас чихний нүхээ утваас сайн

-Шүд тэсэхийн аргагүй өвдсөн үед толгойгоо тойруулж утсаар хэмжээд, тэр утсаа хавсарч, өвчтэй талынхаа хөлийн эрхий хуруунаас эхлээд, хянган шилбэн дээр төөнөвөөс өвчин илааршина.

-Шүд хүчтэй өвдсөн үед өнчин сармисыг бяцалж, эрийн зүүн, эмийн баруун гарын долоовор хурууны завсрын нугалаан дээр наахад цэврүү гарч өвчин даруй зогсоно. 1 хумс сармис зууна.

-Хоол идсэний дараа жамц давстай ногоон цайны хандаар шүдээ зайлж байвал шүд өвдөхгүй, эрүүл сайнаараа байна.

-Бие засах бүрийдээ шүдээ тэгш, чангалж зууваас шүдний бэхжилт сайжирна.

-Насан турш шүдний өвчингүй сайхан шүдтэй явья гэвэл өглөө бүхэн хөх давсны уусмалаар шүдээ зайлж хоол идсэний дараа тогтмол шүдээ угааж цэвэрлэж байх хэрэгтэй.

-Шүдний өвчинд бургас модны мөөгөнцөрийг усанд зөөлөн буцалгаад хөргөж зайлах сайн.

Арц шүд хорхойтох өвчнөөс сэргийлнэ

Арцыг бид ариусгах зорилгоор хэрэглэдэг. Харин “ОО”-оос илүүтэйгээр амны үнэрийг дардагийг тэр бүр мэддэггүй. Ингэж арцыг хэрхэн шүдээ угааж зайлж болохыг зөвлөж байна. Арцыг усанд хийж хандлаад, бэлдсэн хандаа сойзон дээрээ дусааж шүдээ угаах хэрэгтэй. Харин уусмалаа залгиж болохгүй. Үүнийг өдөр болгон 2 удаа угааж хэрэглэж занших нь шүд хорхойтох өвчнөөс сэргийлж шүд бэхжихэд сайн нөлөөтэй. өмсөөр шүд зайлж болно

Шүд хорхойтох, буйл хавдах зэрэг шүдний өвчинд төмс, цагаан гаа, давс гурвыг адил хэмжээгээр хийж буцалгаад шүдээ зайлах ба угаах нь дээрх өвчнийг анагаахын сацуу урьдчилан сэргийлэхэд онцгой нөлөөтэй байдаг. Та энэ аргыг өглөө, орой гэх мэт өдөрт 2 удаа хийгээрэй.

Шүд өвдвөл зулай дээрээ хүйтэн ус гоожуул

Гавар сармис хоёрыг хольж нухаад өвдсөн талын эрхий хурууны хонхорт тавьж боовол өвчин дарагдана. Цус хөөрснөөс шүд өвдсөн бол хүйтэн усыг зулай дээрээ гоожуулж, дараа хөлийн хонхор улаа маш хүйтэн усанд дүрж мэдээ алдтал нь хөргөн цусыг доош буулгавал өвчин дарагдана.

Ам гэмтвэл содтой усаар арч

Хүүхдийн ам гэмтэхэд амын хөндийд цагаан өнгөтэй ээзгийрхүү өнгөр гаргана. Дутуу цэвэрлэсэн хөхөлт, угаагаагүй тоглоомоор дамжин өвчин үүсгэгч мөөгөнцөр хөхүүл хүүхдийн аманд орж гэмтээнэ. Ам гэмтэл нь хүүхдэд зовиур багатай ч цайвар өнгөрүүд нийлж оршиж эхлэхэд өвчин мэдрэгдэнэ. Ийм байдалд хүрэхгүйн тулд 2% сод уусмал бэлтгэх хэрэгтэй. Дараа нь гараа угааж цэвэрлээд, хөвөнг уусмалд норгож хуруугаа ороогоод хүүхдийн амыг өдөрт 3-4 уд зөөлөн арчина. Хөхүүлсний дараа хэдэн дусал буцалсан ус тогтмол өгч бай. Мөн зөгийн бал шингээсэн хөвөнгөөр арчиж болно.

Хатуу ааруул идэх нь буйлны иллэг болж, шүдийг бэхжүүлнэ

Шүдийг угаахдаа эхлээд дээд доод хоёр талын араанууыг нааш цааш нь угаана. Энд шүд угаах аргыг заах нь илүүц юм. Гэхдээ хоол идсэний дараа өдөрт 3-4 удаа шүдээ угаах хэрэгтэй. Хэрэв таны оо сойз ойр байхгүй бол алим идэж, бохь зажилж болно.

Буйлныхаа иллэгийг хурууныхаа өндгөөр зөөлөн дарж хийх бөгөөд хатуу ааруул, ээзгий идэх нь нэг ёсны буйлны иллэг болж шүдийг бэхжүүлдэг. Буйлны иллэгийг голдуу шүд суларсан хүмүүст эмчийн зааврын дагуу хийдэг бөгөөд уг иллэгийг өвчний байдлаас шалтгаалан өдөрт 1 удаа 3-5 минутаар хийдэг.

Шүд эмчлэх өвөрмөц арга

Сибирь Блаовещенск хотын орчмоор амьдардаг тосгоны ард олон маш хачирхалтай гэмээр аргаар шүдний өвчнийг эмчилдэг байна. Юуны тэргүүнд өвдөж буй шүдний эсрэг талын бугуйн дотор талыг сармисаар сайтар арчина. Дараа нь сармисаа жижиглэн хэрчээд судасны лугших тэр хэсэгт тавьж нэлээд чанга бооно. Тэгвэл шүдний өвчин 15-20 минутын дараа намдана. Харин өвчин гарцаагүй намдана гэдэгт үнэхээр итгэх хэрэгтэй гэж эдгээр ард түмэн ярьдаг. Жижиглэсэн сармисаа тавьж боохын өмнө судасны лугших цэгийг нимгэн даавуугаар хаах ёстойг анхаараарай. Шүдний хорхойн өвчнийг шар цоохор эрвээхэйг бурамтай найруулж шүдэн дээрээ тавьж арилгана.

Шүд өвдвөл яах вэ?

-Шүд өвдөөд байвал гавартай сармис зуугаад үз. Өвдөлт нь намдахгүй бол гавартай сармисаа тавьж боож хөхүүлээрэй.

-Бургасны мөөгийг усанд зөөлөн буцалгаж хөргөөд түрхэх буюу шүдээ зайлбал шүд хорхойтож өвдөхгүй.

-Шүд хорхойтох, буйл хавдах үед хонины халуун сүүг шүдэн дээрээ тогтоож уувал бас сайн байдаг.

-Шүдээ бэхжүүлэх хорхойтохоос сэргийлж бэхжүүлэхийн тулд

-Чихэр, чихэрлэгийн зүйлтэй гурилан бүтээгдэхүүн бага хэрэглэж өглөө орой байнга хатсан ааруул, цагаан идээ аарц идвэл шүд бэхэждэг. Шүдээ давстай усаар зайлж байх нь цус хөөрч буйл хавдахаас сэргийлдэг.

-Төмс, давс, цагаан гааг адил хэмжээтэй хийж буцалгаад шүдээ зайлж байвал шүд чинь өвдөхгүй.

-Шүд өвдсөн үед цахилдагийг чанаж зайлдаг.

-Хорхойтсон шүдийг хар лантанзын үрээр утдаг.

-Өвдсөн шүдэнд цаасны утааны бохийг хөвөнд шингээж зуудаг.

-Буйл хавдаж, чихээр хатгуулах нь хийгээр өвдсөний шинж. Ийм үед хонины махаар хуушуур хийж нэг хуушуураар өвдсөн газраа жигнэ. Мөн шүдээ жигнэх байдлаар хуушуураа шүдэндээ зууж удаан ид.

-Арвайн гурил марльд боож товч шиг зангидаад хонины сүүлний тосонд чанаж халуунаар нь зуувал шүдний угаар тас хийтэл хатгаад шүд өвдөлт зүгээр болдог.

-Цус хөөрснөөс буйл хавдсан үед давстай шорвог усаар зайл. Бас зулай дээрээсээ хүйтэн ус гоожуулж хөлийнхөө хонхор улнаас хойш хүйтэн усанд мэдээ алдтал дүр, эсвэл тагнай буйлаа хануулж цус гарга.

-Шүд өвдөөд болохгүй бол тэмээний шээсээр зайлбал өвдөлт нь зогсож шүд сулардаг.

-Шүд өвдөөд байвал газрын болон хадны хаг, цагаан бургасны мөөг, далан түрүүний үндсийг ижил хэмжээгээр хольж хандлан бор давстай хольж зайлбал сайн.

-Шоргоолжны үүрэн дээр чихэртэй усанд базсан шинэ даавууг нөмөргөн тавиад шоргоолжны шивтэрийг /хүчлийг/ шингээн авч хөвөнд шингээгээд зуувал таны шүд өвдөхөө болино.

-Шүдээ эрүүл байлгая гэвэл өглөө бүр давстай ус эсвэл давстай хар цайгаар зайлж бай.

-Шүдээ өглөө, орой бүр угааж хоолны үлдэгдлийг цэвэрлээд өөрийнхөө шээсээр амаа зайлж байвал шүд чинь ч өвдөхгүй, аманд ч элдэв яр шарх гарахгүй, элдэв эвгүй үнэр амнаас чинь ч үнэртэхгүй.

Шүд угаах үед буйлнаас цус гардаг бол усан үзэм ид

Өглөөд шүдээ угаахаар таны буйлнаас цус гараад байна уу, таны буйл үрэвсчихэж. Буйлны үрэвсэл нь С витамины дутагдлаас үүдэлтэй. Танд С витамин дутмаг үед таны биен дэх коллаген задарч эхэлдэг. Энэ үйл явц буйланд эхэлж явагддаг болохоор олны дэргэд таныг шүдээ угаахад чих улайлгах болоод байгаа юм. Эмчлэх энгийн арга байна. Өглөөд нэг ширхэг усан үзэм ид. Тэр таны бүхэл өдрийн С витамины хэрэгцээг хангана.

Шүд өвдвөл байхуу цай уу

Тээрэмдсэн будаатай аяга байхуу цай уугаад байхад таны шүд хэзээ ч хорхойтохгүй гэнэ. Учир нь байхуу цай шүд хамгаалах флоридын эх үүсвэр болдог юм байна. Мөн байхуу цайнд агуулагддаг полифенол хэмээх бодис нь шүдийг хамгаална.

Эх сурвалж: “Ардын бор эмчилгээ” номноос., УБ, 2005 он

УБТЗ-аар тээвэрлэж буй ачааны хэмжээ өссөөр байна
УБТЗ-аар тээвэрлэж буй ачааны хэмжээ өссөөр байна
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​