fbpx УБТЗ ачаа тээвэр, шударга ёсны түүхэн рекорд тогтоож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 13 секунд

УБТЗ ачаа тээвэр, шударга ёсны түүхэн рекорд тогтоож байна

 16,000 ажилтантай Монгол Улсын хамгийн том айл гэр бол Улаанбаатар төмөр зам юм. Монгол Оросын хамтарсан уг нийгэмлэг нь манай улсын бүх томоохон ачааг тээвэрлэхээс гадна ОХУ, БНХАУ-ыг холбох хамгийн дөт тээврийн коридор юм. Өнгөрсөн жилүүдэд Р.Рашийн үед вант улс болж, Т.Очирхүүгийн үед од нь гийж Америкийн Мянганы сорилтын сангийн мөнгөөр цоо шинэ зүтгүүрүүд авч эдийн засгийн хувьд бүрэн хөл дээрээ зогссон бол Г.Сэрээнэндоржийн үед сэхээнд ортлоо сөнөж, Л.Пүрэвбаатарын үед оймс гуталны хэрүүлээс орон байрны хэрүүл хийж төмөр замын биш төрсөн биеийн хэрүүл л хийсээр таарсан билээ. Харин өнөөдөр байдал эсрэгээрээ эргэж УБТЗ-ын сэргэн мандлын цаг үе ирэв үү гэлтэй бүх үзүүлэлтүүд эрс сайжирчээ. Энэ талаар өнгөрөгч 7 хоногт олон нийтэд албан ёсны мэдээллүүд нь гарчээ.

Ачаа эргэлт 40% нэмэгдэж урьд хожид байгаагүй 30 сая тонн ачааны захиалга ирсэн тухай төмөр замчид ам уралдан биесээ магтаж түүхэн рекорд тогтоож байна. Нийт ажилчдын цалин 10% нэмэгдэж цалингийн дундаж нь 1,6 сая төгрөгт хүрсэн байна. 16 мянган ажилтны 1 сарын цалинд нийтдээ 25 орчим тэрбум төгрөг болдог байна. Харин өнгөрөгч 2 жилийн туршид Д.Жигжиднямаа дарга бүх ажилчдын 13 дахь сарын цалинг 200% иар тооцон олгож төмөр замчдын нар гийж амаа олохгүй даргыгаа өдөр шөнөгүй магтан суугаа сурагтай. Аргагүй юм. Нэг өрхийн 2-3 хүн УБТЗ-д ажилладаг байхад л жилдээ нэг удаа 9 сая төгрөг цүл хийтэл бөөндөө ороод ирнэ гэсэн үг. Энэ мөнгөөрөө унах унаа, байрны урьдчилгаа гээд хүргэж болох олон асуудлуудаа ган замчид шийдэж чадаж байна. Үгүй ядаад л цагаан сараа өр тавилгүй хийчхэж байгаа юм. Вагон олдохгүй баларч байна. Ачааны вагон хайсан хүмүүс төмөр замаар эргэлдэн дарга нарын үүд хаалга сахин, өртөө зөрлөгүүд ачаатай вагонуудаар дүүрч Замын-Үүд, Сүхбаатар боомтын ачаалал эрс ихсэн галт тэрэгний цуваанууд хил гарах ээлжээ хүлээн хэдэн өдрөөр дугаарлан зогсож байна.

Р.Раш гуайн хэлдгээр "Ган зам зурайж галт тэрэг хурдлаж байгаа цагт болнодоо болно" гэгчээр хэрэв ачаа үгүй бол ажил үгүй, ажил үгүй бол цалин үгүй гэдэг хатуу үнэнийг төмөр замчид хатуу ойлгож авчээ. Үнэндээ чадвартай сайн дарга удирдлагууд байж чадвал ачаа нь ч олддог, ажил нь ч олддог гэдгийг хангалттай харууллаа. Чингэлгийн буухиа галт тэрэг Г.Сэрээнэндоржийн үед 20, Л.Пүрэвбаатарын үед 160 явдаг байсан бол харин Д.Жигжиднямаагийн үед 560 гараад алга болсон байна. УБТЗ-ын Ерөнхий хорооны (совет) орлогч дарга, Зам тээврийн хөгжлийн яамны Дэд сайд Б.Цогтгэрэл ярьж байгаагаар энэ жил 1000 хүрэх төлөвтэй байгаа ажээ. Хамгийн гол нь УБТЗ түүхэндээ анх удаа өөрсдийн газартай болж газрын гэрчилгээнүүдээ баталгаажуулж авсан байна. 69 жилийн туршид УБТЗ-ын үе үеийн дарга, Ерөнхий хорооны дарга нарын хүсэл мөрөөдөл, зүтгүүлсэн ажил нь газраа өөрийн болгож авах байлаа.

Гэвч хэн нь амжилт олоогүй бөгөөд харин ч эсрэгээрээ хамаг газраа алдаж төмөр замын зарим байгууллагууд газар дээрээсээ хөөгдөж байсан гашуун түүхүүд бий. Д.Жигжиднямаа, Б.Цогтгэрэл нарын үед харин УБТЗ өөрсдийн газруудаа баталгаажуулан 1000 машины зогсоолыг цэрэг цагдаагийн хүчээр албадан чөлөөлсөн нь төмөр замчдын төдийгүй нийслэл Улаанбаатар хотын иргэдийн ч гэсэн талархлыг хүлээсэн зөв ажил болсон гэдэгтэй иргэд олон нийт санал нийлэх буйзаа. Энэ талаар Дэд сайд Б.Цогтгэрэл "Төмөр замын газраас бурхан гуйсан ч өгөхгүй" хэмээн тунхаглаж төмөр замчид ч энэ үг нь ажил болж байгаад ихээхэн талархалтай явдаг гэнэ. Хамгийн сүүлийн үеийн таатай нэгэн мэдээ нь УБТЗ-ын даргаар Л.Пүрэвбаатар нь ажиллаж байх үедээ 1,4 тэрбум төгрөгөөр өөртөө тансаг ордон бариулж байсаныг чөлөөлж авах аяныг Зам тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулж Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дээр ялалт байгуулсан байна.

Уг байрыг зарж борлуулан олсон орлогоор нь залуу төмөр замчдыг хямд орон сууцтай болохд нь дэмжлэг үзүүлж урьдчилгаа төлбөр болгон өгөх шийдвэрийг мөн гаргасан байна. АТГ-ын олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан УБТЗ-ын талаар худал ташаа мэдээлэл байнга гаргаж, өөд уруугүй гүтгэж байгаа хэдий ч ОХУ-ын РЖД компанийн удирдлагууд "Монголын авилгатай тэмцэх газрын нэг авгайн үгээр төмөр зам явах ёсгүй! УБТЗ өнөөдөр шинэ вагон авах мөнгө алга. Дэлхийн хөгжиж буй улс орнууд төмөр замын өндөр хөгжилтэй улс орнуудаасаа хуучин вагон авч хэрэглэх, хэрэглээд дуусахаараа хаягдал төмөр болгон зарж эргэлтэд оруулах бол эрүүл зөв бизнес гэдгийг хуулийн салбарынхандаа сайн ойлгуул" гэж хэлээд явжээ. В.Отгондэмбэрэл даргын үед мөн л 1000 вагон авах гэж зүтгээд чадаагүй. Өнөөх л хэвлэлийн шүүмжлэл, хууль цагдаагийн шургуунаас болоод чадаагүй. Харин Дорнын говь компанийн Д.Дэлгэрсайхан хэмээх залуухан бизнесмен залуу тэр вагонуудыг нь худалдан авч ачаа эргэлт өссөн цаг үетэй тааран УБТЗ-д вагоноо түрээслүүлэн ихээхэн хэмжээний ашиг олж өнөөгийн Болд төмөр ерөө гол ХХК боссон түүхтэй. Боломжийг алдалгүй хэвлэл, цагдаа, Г.Баасан нарын чалчаа үгнээс айлгүй зөв зохион байгуулалтын үрээр өнөөдөр шүүмжлээд байсан 1000 вагонууд нь авсан зардалуудаа бүрэн нөхөөд одоо ашиг олж эхлээд байна.

Шуурхай.мн 

Өнөөдөр - Сансарт хүн анх ниссэн өдөр
Өнөөдөр - Сансарт хүн анх ниссэн өдөр
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​