“Орос танк” Садулаев манай залуучуудын шигшээ багтай хамт бэлтгэл хийв


Монголын чөлөөт бөхийн залуучуудын шигшээ багийн тамирчид арванхоёрдугаар сарын 7-8-нд Ираны нийслэл Тегеранд болох эрэгтэйчүүдийн клубийн ДАШТ-д оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байгаа билээ. Олимп, дэлхийн аварга Кайл Снайдер, Абдулрашид Садулаев тэргүүтэй шилдэг хүчтэнүүд Тегеранд хөл тавиад байна. “Рио-2016” олимпийн наадмын аварга, дэлхийн хошой аварга “Орос танк” Садулаев Ираны “Бимех Рази” клубээс хүч үзэх бөгөөд  манай залуучуудын шигшээ багтай хамт бэлтгэл хийв.

МЧБХ


Энэ мэдээ таалагдаж байвал: