Улстөр / 2018/05/14 / 23

Ерөнхийлөгч асан Н.Багабанди "Оюутолгой" ХХК-ийн САХИУС УУ, САХИУЛ УУ



Ерөнхийлөгч асан Н.Багабандийн “Титэм үг”-ийн цуврал бүтээлийг яг одоо гарчиглаж, уншиж сууна. Унших бүрт ухаан нэмэх онч мэргэн үг, үйлдэл санааны эмхэтгэл гэмээр эл бүтээлийг Монголд мэдэхгүй хүн үгүй. Бичигчийг нь хүндэтгэх сэтгэл ч өнө хожид татран ангана гэж үгүй байх. Гэсэн ч үг, үйлдлийн зөрүү буюу итгэн хүндэтгэх зарчим зохиогдсоноос нь хол зөрүүтэй байгаа тухай шүүмжлэлийг одоо цагт та бид өрнүүлж, ярьж, хэлэлцэж, асуудал болгон дэвшүүлж юу нь болохгүй гэж.

Учир нь, Монгол Улсын Ерөнхийлөгч хэмээх алдар хүндийн оргилоор нь түүнийг харах бус харин “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн гэдэг утгаар нь дүгнээд үзье. Бас бодъё. Шалтгаан нь өнгөрсөн долоо хоногт Татварын ерөнхий газраас уг компанийн талаар “2013-2015 оны үйл ажиллагаанд нь хяналт, шалгалт хийж 337 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан” гэдгээ дахин мэдээлсэн.

Дахин мэдээлсэн гэхийн учир нь, энэ оны нэгдүгээр сард уг мэдээлэл ил болсон ч өнөөдрийг хүртэл асуудал шийдэгдээгүй байгаа юм. Түүнчлэн ирээдүйд шилжүүлэн тооцох төлбөр нь 600 гаруй тэрбум төгрөгт хүрнэ гэдгийг ч Татварын ерөнхий газар тодорхой тооцоолол дээр үндэслэн тайлбарласан. Харамсалтай нь, энэ хугацаанд Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд Монгол Улсын эрх ашгийг төлөөлж, хоёр дахь удаагаа томилогдсон байх бөгөөд тэрбээр уг асуудлаар нэг ч удаа байр сууриа илэрхийлсэн нь үгүй.

Харин тус компанийн цахим хуудсанд “Н.Багабанди н ь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдож ажиллаж, УИХ-ын анхны даргаар 1992 онд томилогдож Монгол Ардын Намын даргаар ажиллаж байсан арвин туршлагатай.

Тэрбээр 2010-2013 онд “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн анхны гишүүнээр ажиллаж байсан бөгөөд 2016 оны есдүгээр сард “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д дахин томилогдсон байна” гэдэг танилцуулга л тодоос тод дурайж байх. Бүхэл бүтэн Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн улс эх орныхоо хамгийн том орд газрын үйл ажиллагааг чиглүүлэх, үнэн зөв ажиллуулах ёстой Төлөөлөн удирдах зөвлөлд багтчихаад нэг ч үг хэлэхгүй, үг дуугүй таг чиг өндөр цалин, хангамж эдэлсэн шигээ “Титэм үг” тэрлээд суух нь зөв үү. Жирийн нэг инженер, жирийн нэг эдийн засагч, магадгүй жирийн иргэн ч байсан энэ нь шударга ёсонд нийцэх үйлдэл мөн үү.

Компанийн сайтад “Туршлагатай улстөрч” гэсэн гоё сайхан танилцуулгаа монгол, англи хэл дээр бэлтгүүлж нийтлүүлчхээд улиран сонгогдоод явах нь зөв үү. Яагаад өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандиас хэн ч “Оюутолгой” ХХК дахь Монголын эрх ашиг, монголчуудын боломж бололцоог нэхэхгүй, асуухгүй байгаа юм бэ. Яагаад өөрөө энэ тухай ганц ч үг хэлэхгүй сууна вэ.

Тэр дундаа, дээрх татварын маргаантай холбоотой 25 төрлийн татварын шийтгэлээс “Оюутолгой” ХХК-ийн хөрөнгө оруулагч тал болох “Рио тинто” компани 21 дээр нь маргаан үүсгэсэн байгаа. Нийт татварын торгуулиас 10 гаруй сая ам.долларыг нь л хүлээн зөвшөөрсөн. Хэрэв маргаан энэ мэтээр цааш шийдвэрлэгдэхгүй үргэлжилбэл, “Рио Тинто” компани олон улсын арбитрт хандана. Харин уг маргааны хэлэлцэх хугацаа нь 60 хоног. Гэтэл одоогийн байдлаар 30 хоног нь дуусчихаад байгаа гэдгийг “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхбаатар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. 

Мөн тэрбээр Ерөнхийлөгч асан Н.Багабанди тэргүүтэй “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д багтаж буй гурван төлөөллийн “Олон нийтийн дунд “Оюутолгой”-д Монголын талыг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүд муу ажиллаж байна гэсэн шүүмжлэл явдаг. Та үүнд өнөөгийн “Оюутолгой”-н ТУЗ-ийн даргын хувьд ямар байр суурь илэрхийлэх вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад “Оюутолгой”-н ТУЗ-ийн гурван гишүүн бүх ажлыг хийх ёстой, муу хийж байна гэсэн асуудлыг ярьж байгаа. Гэхдээ Компанийн тухай хуульд ТУЗ-ийн гишүүний эрх, үүргийг тодорхой зааж өгсөн байдаг. Үүнийхээ дагуу л ажил үүргээ гүйцэтгэнэ.

“Оюутолгой" ТУЗ-ийн гурван гишүүн Монгол Улсын Засгийн газраас томилогддог. Бид Оюутолгойн төсөв, зардал, үйл ажиллагаа нь болж байна уу, үгүй юу гэдгийг шийдэх чиг үүрэг хүлээдэг. Гэхдээ өнөөдрийн үүсээд байгаа асуудлуудын 70-80 хувь нь хувь нийлүүлэгчдийн асуудал байгаа. Тодруулбал, Оюутолгойн 66 хувийг “Рио Тинто” 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. Биднийг ажил авахад татварын акт тавиагүй байсан.

Татварын ерөнхий газар Сангийн яамнаас асуухаар Сангийн яам нь ЗГХЭГ-аасаа асуудаг.ЗГХЭГ нь “Эрдэнэс Монгол”-оосоо асуугаад бүгд тойрчихсон л байсан шүү дээ. Монголын талын төрийн байгууллагуудын уялдаа холбоо маш муу байна. Үе үеийн Ерөнхий сайдууд ажлын хэсэг гаргаж, Оюутолгой гэдэг том төслийн учрыг олох гэж хичээж ирсэн. Оюутолгой, “Рио Тинто"-г хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч компани гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй" гэдэг тайлбараар өөрсдийгөө өмгөөлсөн.

Өөрөөр хэлбэл, төрийн албаны уялдаа холбоог хангахуйц төвшинд “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл ажиллаж чадахгүй байгааг Б.Мөнхбаатарын үг нотолно. Үүнд л мэдээж дахин хэлэхэд Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хариуцлага ч яригдаж таараа.

Ингэж мэдээлэл бэлтгэж суух зууртаа түүний “Титэм үг” номноос олж уншсан “Өөрийгөө хүндэтгэ” нийтлэлээс нь хэд хэдэн өгүүлбэрийг онцлон түүвэрлэснээ хүргэе. Энэ бол “Шударга зан хүний сайн чанаруудын ноён оргил нь. Шударга хүн бусдын хүндлэлийг хэзээд хүлээнэ. Өөрийгөө хүндэтгэдэг хүн шударга явдалтай байх нь гарцаагүй...

Өөрийгөө хүндэтгэдэг хүн ичих нүүртэй байдаг юм. “Ичих нүүрэндээ илэг наасан хүмүүс рүү харах нь зодуулж нүдүүлсэн хүмүүс рүү харахаас ч аймшигтай” гэж зохиол бүтээлээр олны танил болсон нэгэн хэлсэн байна. Ичих нүүрэндээ илэг наасан хүмүүс нь өөрийгөө хүндэтгэнэ гэдгийг умартсан, дүүрч шулуудчихсан амьтад, худал хуурмаг дүртнүүд. Хүн хэдий чинээ ичимтгий байна төдий чинээ хүндэтгэл хүлээдэг юм” гэсэн үг буюу эшлэл.

Тэгвэл “Оюутолгой" ХХК-ийн татварын маргаан, үйл ажиллагааных нь зөрчил дээр түүний дээрх “Титэм үг”‘-ийг өөрт нь хаяглая. Бичих сэдэв нэгээр тогтохгүй олон ч түүнд зориулсан үг хэллэгийг ерөөл бусад ийн бичнэ гэдэг юутай таатай хэрэг байх билээ.

Тэр дундаа, Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Оюутолгой” ХХК-ийн сахиул уу, сахиус уу гэсэн асуулт тавьсан тохиолдолд шүү дээ. Уг нь монголчууд түүнийг шударгаар ажиллаж, шударгаар хянаж, шударгаар Монголын эрх ашгийг хамгаалах сахиул, монголчуудыгаа ивээх сахиус байна гэж найдсан байх. Харамсалтай нь, бодит дүр зурагт тэрбээр хэний, юуны сахиус, сахиул болж суугаа нь эргэлзээтэй...

 


  • Зочин · [103.212.116.136] · 2018/05/17

    Энэ Багабанди бол нам нэрээр төрд гарч ирсэн ердийн луйварчин хүн. Бусдаас илүү эх оронч биш, эх орон ард түмнээ гэсэн сэтгэлгүй гадаадын компанид үйлчлээд залбираад яваж байгаа хөөрхий амьтан тул энэ ажлаас нь өөрчлөх хэрэгтэй . Оронд нь эх орноо гэсэн Хөх монголын залуучууд 100 дпахин илүү шүү


  • tog · [77.92.199.184] · 2018/05/16

    Mongol uls ymarch medleg baihgyi humuuseer udirduulsaar mohloo odoo bolihgyi bol byyr dordono Bagaband yamar uul uurhain medleg baihgyi ene uls toriig ajahuin ajil biznesiin hol bailgah heregtei


  • zochin · [122.201.31.243] · 2018/05/16

    bagabandi mongolchuudyn zovlongoor tsadah boloogui yu


  • Зочин · [139.5.217.214] · 2018/05/15

    цадах болоогүй юу


  • Зочин · [119.40.98.162] · 2018/05/15

    odoo ene ondor nastang amraasan ni deeree ovoo ch idej uuj tsusalj hanaj tsadsan blgui dee hel usgui ene hun gadnii hunii oodoos yu l helev gej helgui korolya hiigeed suudag bh odoo bolnoo uter turgen zailuulsan deer


  • иргэн, · [202.179.25.60] · 2018/05/15

    Энэ Багабанди яг л Сахиус байж харагдаа ч, Сахиулийн нь л хийж байгаа биз, Харахад нэг л их Буянтны царай гаргасан цаанаа бол жинхэнэ Буг чөтгөр ,


  • Батаа · [59.153.113.16] · 2018/05/15

    Ам ажил нь зөрсөн шудрага царайлсан Багабанди Элбэгдорж нарыг шалгах хэрэгтэй . Бөөн хуйвалдааны уурхайн эздүүд . Ийм хүмүүсд бусадтай адил хуулийн байгууллага хандмаар юм даа


  • Зочин · [202.179.31.22] · 2018/05/15

    zov sedev zov hunee hondson bn!!!!!!!!!!!


  • төрөө цэвэрлэе · [64.119.18.183] · 2018/05/15

    Одоо амрах хэрэгтэй. ТА хангалуун амьдрах боломжоо бүрдүүлсэн. ОДОО ажлах ёстой хүмүүс нь монголын төлөө ажлаг дааа


  • huulav · [74.96.154.56] · 2018/05/14

    үнэхээр л бас бодууштай зүйл байна. хэнд ч хэрэггүй хэлц үг хэлхээд, байгууллагуудаар борлуулалт хийлгэж шахаж суухаар хийх ёстой ажлаа хийж, үүрэг хариуцлагаа ухаарч тэрнийгээ бодож, бичиж, үг дуугарч суумаар юм даа.


  • Зочин · [27.123.212.140] · 2018/05/14

    Бас нэг урвагч


  • Зочин · [202.9.41.128] · 2018/05/14

    Монгол улсын дайсан болсон ийм хүн МАН д нилээд олон байна. Эд нар хаана төрж өсөөд хүмүүжээд илэрхий дайсан болоод байна. Ирээдүйд эдний үр хүүхдүүд хаана амьдрах юм бол. Яаж ингэж хар амиа бодож амьдарч чаддаг байна.


  • зочин · [49.0.219.157] · 2018/05/14

    монголын төлөө хуруу хөлгөх чадваргүй новш цадаж ханах болоогүй юм байхдаа


  • Алнууд · [112.72.14.77] · 2018/05/14

    Энэ хамаргүй хулгайч голоо цохилгүй хулгайлсан мөнгөөрөө өөртөө хамар хийлгэхэд яадаг байна вэ?


  • Зочин · [112.72.14.76] · 2018/05/14

    Үүнийг эдийн засаг ч биш эрүүл ухаантай хүн бодоход л солиотой тэнэг гэрээ байхгүй юу. Үүгийг засаж сайжруулах талаар эрхэм ерөнхийлөгч юу ч хийсэнгүй.


  • Зочин · [202.9.40.44] · 2018/05/14

    Ene shynaliin tylamd mngl in ard tvmen urtei ymyy huuj yabyyl


  • Зочин · [27.123.214.123] · 2018/05/14

    Мэдээжийн хэрэг тэр "Титэм үг"-ийг нь хөлсний хүн бичиж өгдөг байж таарна.


  • Зочин · [202.21.106.147] · 2018/05/14

    Ene balai uvguniig zailuulah bolsoon! Gaitai shunaltai amitan!


  • зочин · [202.9.40.24] · 2018/05/14

    энэ хоолны савыг зайлуулж ,оронд нь монголын төлөө үг хэлэх хүн томил


  • зочин · [43.228.130.200] · 2018/05/14

    үнэхээр л бас бодууштай зүйл байна. хэнд ч хэрэггүй хэлц үг хэлхээд, байгууллагуудаар борлуулалт хийлгэж шахаж суухаар хийх ёстой ажлаа хийж, үүрэг хариуцлагаа ухаарч тэрнийгээ бодож, бичиж, үг дуугарч суумаар юм даа.


  • irgen · [64.119.19.169] · 2018/05/14

    unexeer l uchuuxen amitan baij shuu dee xiij bui ajil xelxej bui surgamj 2 n ald delmeer baraxgui zurj bna bi tuunii tetem ug gegchii n nulimj xaymaar sanagdana


  • Зочин · [202.9.40.41] · 2018/05/14

    ээ чааваас титэм үг мундаг гэхээр чинь одоо юу гэмээр юм бэ дээ.


  • willliams owen · [197.211.61.53] · 2018/05/14

    ЗӨВЛӨГӨӨЛӨГЧИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТӨӨ Сайн байцгаана уу Та санхүүгийн хэрэгцээ Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 100,000.00 хамгийн багадаа 100,000,000.00 ам.доллараар хангаж, тохиромжтой хугацаа нь 18 жил ба түүнээс дээш жилүүдэд маш бага 3% хүүний түвшинтэй байна. Та бизнесийн зээл хэрэгтэй юу? Та хувийн зээл хэрэгтэй юу? Та машин худалдаж авахыг хүсч байна Та дахин санхүүжилт хүсч байна уу? Та моргейжийн зээл хэрэгтэй юу? Бизнесийн санал эсвэл өргөтгөлийг эхлүүлэхэд маш их нөөц хэрэгтэй юу? Та итгэл, санхүүгийн дарамтаа алдсан гэж бодож байна уу? Бизнесийн хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбоо барина уу: E-mail us fundservice0@gmail.com