С.Бямбацогт: Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоё


Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн мөнгө олгох асуудлыг судалсан ажлын хэсэг хуралдсан эсэх, ОУВС-тай тохирсон, тохироогүй гэсэн асуудал яригдаж багагүй маргаан үүслээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын зүгээс асуудалд улстөржихгүйгээр, талцаж хуваагдан асуудлыг  хойш тавихгүйгээр хуулийн дагуу шийдэх өөрөөр хэлбэл хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох гарц гаргалгаа байна гэж байр сууриа илэрхийлсэн юм.  

Тэрээр “Нэг өдөр ч алдахгүйгээр хүүхдийн мөнгө олгоё гэж байгаа бол асуудлаа хурдан хэлэлцэж хурдан шийдэх хэрэгтэй байна. Хоёр талд гарчихаад заавал 100 хувь олгоно, үгүй зөвхөн 80 хувь олгоно гэж зүтгэхгүйгээр аль болох ахиу хүүхдэд өгөх гарц гаргалгаа байна шүү дээ. Улс эх орондоо хохиролгүй, үр хүүхдэдээ ээлтэй хамгийн сайн хувилбарыг хэлэлцэж шийдэлд хүрэх хэрэгтэй байна. Хүссэн хүүхэд бүрт нь хүүхдийн мөнгө олгоё. Өөрөөр хэлбэл хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт өгье. Ингэж олгоход  нийт хүүхдийн 90 орчим хувь нь хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах тооцоо гарсан. Өмнөх жилүүдийн судалгааг, баримтыг харахад боломжтой айл өрхүүд хүүхдийн мөнгөө огт авдаггүй байна. Иймээс улстөржихгүйгээр асуудлыг хурдан шийдэх, Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоё гэсэн МАН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжсэн, Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ч хэрэгжсэн нөгөөтэйгүүр улсын төсөвт ч дарамт учруулахгүйгээр асуудлыг шийдэх гаргалгаа байна” гэсэн юм.

Шуурхай.мн 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [66.181.160.113] · 2018/05/23

    Бямбацогтын гаргаж байгаа санал зөв бишүү хүүхдийн мөнгө авъя гэсэнд өгч болно шүүдээ энд улс төржих шаардлага ерөөсөө байхгүй гишүүдээ


  • төрөө цэвэрлэе · [122.201.24.41] · 2018/05/21

    Гайхаж байна. ЭНЭ гишүүн найрамдалд асар том газартай. Иргэд 0,07 газраа авяч чадахгүй байхад асар их газартай олон хүн байгаа Уулын ам эзэмшиж байгаа хүн ч байна. ЯАХААРАА ийм шударга бус хуваарилалт хийж байна вэ? ЛИЦЕНЗийг хэр баргийн хүн авч чадахгүй. АВААД Хүрэлбаатарын ах нар шиг 10 сая доллароор зарж баяжиж байгаа олон хүн байна. ЭНэ шударга уу? ЯАХ вэ?


  • zochin · [27.123.214.85] · 2018/05/18

    Huuhdin munguur uls tur hiihee bolioch.Adag suulde AN 100 hhuvi uguhgui bol zasgiin gazarig unagaana ch geh shig icheesei


  • Zochin · [222.82.178.45] · 2018/05/18

    Byamba soft gishuundee bayarllas


  • Зочин · [64.119.22.47] · 2018/05/17

    MONGOL SUU UHAAND HUUHDIIG DEEDEL BAISAN


  • zochin · [203.91.118.180] · 2018/05/17

    unen hun mongogui baij bol bolno aultai orchind baih l ih hetsuu


  • зочин · [203.91.118.180] · 2018/05/17

    Энэ хүний толгой хүрдэг бол хүүхдийн мөнгө ярихаасаа өмнө улсын аюулгүй байдлаа харах л хэрэгтэй байна даа


  • Jargal · [163.239.38.51] · 2018/05/17

    Awahgui gesen ni huseltee gargachihwal zugeer yum bishuu uhamsraaraa


  • zochin · [122.201.19.66] · 2018/05/17

    songuul oirtjee gej bodoj bainadaa


  • Зочин · [122.201.24.150] · 2018/05/17

    Demjij bn huselt gargasn hun burd ogoh heregtei


  • Зочин · [122.201.24.150] · 2018/05/17

    Ene zov shuu avah huseltei humuus ni avna l biz


  • зочин · [27.123.214.108] · 2018/05/17

    Өөр гишүүн энэ саналыг гаргаад байсан шүү дээ, гэхдээ хэн нь гаргах яахав ээ, зөв санаа, зөв гарц


  • лх....... · [103.57.94.254] · 2018/05/17

    маш зөв санал энэ дээ.2 жил маргалаа.бусад ажлаа бодооч эээ?