fbpx “Монголчууд шалгаж чадвал их хэмжээний хахуулийн асуудал хөндөгдөнө”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 40 секунд

“Монголчууд шалгаж чадвал их хэмжээний хахуулийн асуудал хөндөгдөнө”

Оюутолгойн гэрээ зөвхөн Монголд биш олон улсад зэс нь цухуйж эхлэв. Хамгийн ноцтой нь хөрөнгө оруулалтын гэрээ сайн, муу, Монголд өгөөж өгсөн, өгөөгүй гэхээс илүү  бүрэн эрхт Монгол Улсын эрх ашиг, гурван сая иргэнийг  төлөөлж гарын үсэг зурсан төрийн өндөр дээд албан тушаалтнуудын ав­лигын асуудал сөхөгдлөө. Энэ нь  хууль хяналтын байгууллагаас “Оюутолгойн гэрээ болон эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэрээр бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх” үндэслэлээр гэрээг зурахад голлох үүрэг гүйцэтгэсэн сайд, дарга нарыг саатуулаад байгааг баталгаажуулж байж мэдэх юм гэдгийг улс төрийн хүрээнийхэн хэлж байгаа юм. АТГ Оюутолгойн гэрээний ашигтай эсэх бус гэрээг хийхдээ албан тушаалаа урвуулсан байж магадгүйг шалгаж буйгаа ч тодотгосон.

Эрх мэдэлтнүүд байгалийн баялгаа гадны­ханд найр тавьж өгс­нийхөө төлөө  их хэм­жээний хахууль авсан гэдгийг анх гадны сенатор илчилж, баримт нотолгоог нь ирүүлсэн байдаг. Тодруулбал, 2008 онд Австралийн Ногоон намаас  Сенатын гишүүн болсон эрхмээс  “Рио Тинто” компанийн хөрөнгө оруулагчдын хуралд Монголын талаарх материал гарсан. Тэр үед нэг тэрбум ам.долларыг “Рио Тинто” компанийн хэрэгжүүлэх гэж буй төсөлд  Монголын хууль эрхзүйн орчныг нийцүүлэхэд сан­хүүжүүлнэ гэсэн бичгийн хуулга нь Монголын Ногоон намд цахим шуудангаар  ирж байжээ. Тэгэхээр  2009 оны аравдугаар сарын 6-нд Монгол Улсын Засгийн газар болон “Айвенхоу Майнз”, “Рио Тинто” компа­нийн хооронд батал­гаа­жуулж байсан Хөрөнгө оруулалтын гэрээний үр ашиг, булхай луйврыг зөвхөн монголчууд яриад байгаа юм биш, олон улсын төвшинд баталж эхэллээ. Ингэхдээ бүр улс дамнаж улс төрийн намуудын хүрээнд яригдаж, эрчээ авч байна. 2012 онд Австралийн Засгийн газар Монгол Улсын Ерөнхий сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд руу утсаар ярихдаа “Рио Тинто” Монгол Улсад татвар төлөх ёсгүй. Энэ асуудлыг шийдвэрлэж өг. Татвар төлөхгүйгээр уул уурхайн олборлолт хийх хэрэгтэй байна гэдгийг ярьсан. Энэ нь  бодит амьдралд хэрэгжсэн гэдгийг саяхан манай улсад ирээд буцсан  Австрали улсын Сенатын гишүүн асан Скотт Лудлам хэлэв. Тэрээр “Оюутолгой төслийг бусад оронд хийгддэг баялгийн хараалыг бүрэн утгаар нь хийж байна. Учир нь Оюутолгой төсөл дээр ажиллаж байгаа “Рио Тинто” шиг компаниуд тухайн улсын хувь заяаг өөрчлөх хэмжээний хахуулийн үйл ажиллагааг системтэй явуулдаг. Хөрөнгө оруулж байгаа мөнгөнийхөө тодорхой хувийг тухайн улсын улстөрчид болон хуулийнхныг өөрсдийнхөө талд оруулахын тулд хахууль хэлбэрээр өгдөг. “Оюутолгой” төсөл дээр их хэмжээний авлига яригдаж байгаа.  Австрали улсад ч адилхан 10 жилийн өмнө ийм зүйл тулгарч байсан. Монголчууд шалгаж чадвал их хэмжээний ха­хуулийн асуудал хөндөг­дөнө. Өмнө нь энэ асуу­­далд Австралийн Ногоон намын лидер, Сенатын гишүүн асан Боб Браун Оюутолгой төсөлд олгосон  хахуулийн нууц материалыг дэлгэж, Монгол Улсад өгсөн байдаг. Одоо энэ материал алга болчихсон гээд байгаа. Миний хувьд энэ бичгийг олж өгөхөд анхаарч ажиллах болно” гэж ярьсан юм. Мөн “Рио Тинто” шиг компаниуд улс орнуудад очоод хануур, шимэгч хорхой шиг ажилладаг. Тухайн улсад очоод хөрөнгө оруулалт хийхгүй, аль болох бага татвар төлөөд, газрын баялгийг хурдан хугацаанд сорж аваад явдаг. Тухайн улсыг алт, зэсгүй, хоосон газар нутагтай үлдээгээд гараад явдаг. Тэгэхээр үүнийг ойлгуулахын тулд үндэсний хэмжээнд компанит ажил зохион байгуулах ёстой. Энэ бол ганцхан Монгол Улсын биш олон улсын асуудал болж хувираад байна” гэд­гийг гадны сенатор хэлжээ.

Харин Монголын Ногоон намын дарга О.Бум-Ялагч “2008 онд “Рио Тинто” компанитай холбоотой авлигын материалын баримт цахим шуудангаар ирсэн. Тухайн үед хувилаад тарааж байсан ч ирсэн мэйл устчихсан.  Хувийг Л.Цог, Авирмэд, Ч.Хурц нарт өгсөн ч одоо байдаггүй. 2008 онд Германы парламентын гишүүн манай улсад ирэхдээ Оюутолгойн гэрээтэй холбоотой авлигын асуудлыг хөндөж ярьсан байдаг. “Айвенхоу майнз”-ын 2007 оны тайланг одоо ч манай УИХ-ын гишүүд авч үзэх эрхтэй. Даанч тайланг сонирхож байгаа гишүүн алга” гэсэн юм. Оюутолгойн гэрээ “Рио Тинто”-той холбоотой материал устаж алга болсон ч Монголын тагнуулын байгууллагад мэдээлэл нь байгаа гэдгийг эх сурвалж хэлсэн байдаг.

Харин Швейцарийн дээд шүүхээс Сангийн сайд асан С.Баярцогтыг “Рио Тинто” компанид уул уурхайн төсөл олгохын тулд авлига авсан байж болзошгүй гэж үзэж шалгахаар болсон. Өөрөөр хэлбэл, Швейцарийн банкин дахь С.Баярцогтын дансанд 2009 онд 10  сая ам.доллар орж ирсэн нь Оюутолгой төслийг хэрэгжүүлэхээр “Рио Тинто” компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой хууль бус мөнгө байж магадгүй гэж үзсэн байдаг. Тэгвэл АТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогтын болон нэр бүхий хүмүүсийн Швейцарийн банкинд байршуулсан 1.836.851 евро, 161.393 ам.долларын хөрөнгийг 2016 онд  битүүмжилсэн. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс  С.Баярцогтын 9.2 сая ам.доллартай холбогдох эрүүгийн хэргийг Швейцарь улсын холбооны прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгааг сар гаруйн өмнө мэдээлсэн юм.

Олон улсад “Рио Тинто”-той холбоотой бас нэг хэрэг сөхөгдсөн нь Австралийн Үнэт цаас, хөрөнгө оруулалтын хороо компанийн хуучин гүйцэтгэх захирлуудыг “Мозамбикт дөрвөн тэрбум ам.доллараар ху­дал­­даж авсан нүүрсний төсөлтэй хол­­боотой асуудлаар хөрөнгө оруулагчдаа төөрөг­дүүлсэн” хэргээр шүүхэд өгсөн бол өнгөрсөн жил Африкийн нүүрсний уур­хайнуудын үнийг хөө­рөг­дүүлэх замаар алдагдлаа нууж, хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр “Рио Тинто” компанид удирдах албан тушаал хашиж байсан Томас Альбанезе, Гай Эллиот хэмээх хоёр хүний эсрэг АНУ-ын Үнэт цаас, биржийн комисс Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн шүүхэд зарга мэдүүлсэн тухай “Би-Би-Си” телевиз мэдээлсэн.
 
C. Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

		 Замын-Үүд дэх гаалийн газарт жилд 15 тэрбум төгрөгөөс илүү орлого олдог хоёр байцаагч байна
Замын-Үүд дэх гаалийн газарт жилд 15 тэрбум төгрөгөөс илүү орлого олдог хоёр байцаагч байна
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​