fbpx ШӨХТГ : ХААН БАНК ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙСАН НЬ ТОГТООГДСОН
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 25 секунд

ШӨХТГ : ХААН БАНК ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙСАН НЬ ТОГТООГДСОН

Шударга, өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас өнөөдөр иргэд, хэрэглэгч, аж ахуй нэгжээс ирүүлсэн гомдол, саналын мөрөөр хийгдсэн хяналт, шалгалтын ажил болон зарим онцлох ажлуудыг танилцуулж мэдээлэл хийлээ. Мэдээллийг ШӨХТГ-ын дарга Б.Лхагва танилцуулсан юм.

“ХҮҮХЭД -ХЭРЭГЛЭГЧ” АЯН  ЗУРГААДУГААР САРЫН 1-НИЙГ ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ

ШӨХТГ-аас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Хүүхэд -Хэрэглэгч” аяныг зохион байгуулж байгаа аж. 

Аяны хүрээнд:

Хүүхдийн хэрэглээний боловсролыг нэмэгдүүлж тэдний эрхийг хамгаалах, Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний чанар, үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг хийх, Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний эрхэлж буй аж ахуй нэгжүүдийн өрсөлдөх чадварыг дэмжсэн уулзалт, сургалт семинар, үзэсгэлэн худалдаа хийх,  Агентлагийн чиг үүргийн хууль, тогтоомжуудын хэрэгжилтийг танилцуулах арга хэмжээнүүдийг улс орон даяар зохион байгуулах юм байна.

Тус аян нь Монгол Улсын нийт хэрэглэгчдэд илүү хүрч, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий яам, дүүрэг болон 21 аймгийн Засаг даргын Тамгын газруудад ажиллаж буй орон тооны бус салбар зөвлөлүүд, харьяа байгууллага, албан тушаалтан болон орон тооны бус улсын ахлах байцаагч, улсын байцаагчид харьяалах нутаг дэвсгэр, эрхлэх асуудлын хүрээнд өргөн хүрээтэйгээр зохион байгуулж буйгаараа ач холбогдолтой гэдгийг мэдээллийн үеэр дурдлаа.

ХААН БАНК ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙСАН НЬ ТОГТООГДСОН

ШӨХТГ-т ирүүлсэн мэдээллийн мөрөөр шалгахад “Хаан банк" ХХК нь 2017 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 02/381 тоот тушаалаар Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн дагуу уйл ажиллагаа эрхлэгч даатгал, үнэт цаас, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага болон ломбардын харилцах дансны доод үлдэгдэл 20,000 төгрөг байсныг 1,000,000 төгрөг, жилийн хүү 0%, данс хөтөлсний хураамж авдаггүй байсныг cap бүр 5,000 төгрөг авах шийдвэрийг гаргасан байна. 

Энэхүү шийдвэртэйгээ холбогдуулан Хаан банкны зүгээс харилцагч санхүүгийн байгууллагуудад дээрх нөхцөлтэйгөөр гэрээгээ шинэчлэх, шинэчлээгүй тохиолдолд данс гүйлгээг хязгаарлаж зарлагын гүйлгээ хийхгүй байх анхааруулгыг хүргүүлжээ. 

ШӨХТГ-ын хийсэн шалгалтаар Хаан банк ХХК-ийн дээрх үйлдэл нь өрсөлдөөний тухай хууль, зөрчлийн тухай хууль зөрчсөн нь баримтуудаар нотлогдсон тул 493,387,520 төгрөгийн торгууль ногдуулсан талаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагва ярилаа.

ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛД ХАРИУЦЛАГА ТООЦНО

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Alivemax” компанийн бүтээгдэхүүний талаар худал мэдээлэл өгч байгаа тухай ШӨХТГ-т ирүүлсэн иргэдийн гомдлын дагуу хяналт, шалгалтыг хийсэн байна. Шалгалтаар “Сакуралайфмакс” ХХК нь өөрийн импортлон худалдаалдаг “Alivemax” компанийн “хүнсний бүтээгдэхүүний ангилал"-д хамаарах 4 нэр төрлийн бүтээгдэхүүнийг эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж ойлгогдохоор сурталчилж байгаа нь тогтоогджээ. 

Тиймээс Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар хэрэглэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэн 5,000,000 төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагва “ШӨХТГ-аас олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад хэрэглэгчийн эрхийг зөрчсөн хууль бус зар сурталчилгааг түгээхгүй байх талаар удаа дараа анхааруулга хүргүүлж, сургалт зохион байгуулсаар ирсэн. 

Гэвч “Сакуралайфмакс" ХХК болон олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагууд нь уг зөрчлөө арилгахгүй, хууль бус зар сурталчилгааг түгээсээр байна. Иймд зарим нэр бүхий телевизүүд  хууль бус үйлдлээ таслан зогсоогоогүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцохоо мэдэгдэж байна” гэсэн юм.

 ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2018 оны дөрөвдүгээр сарын 04-ны өдрийн TV-9 телевизийн “Монгол коммент" нэвтрүүлгээр шатахуун түгээх станцууд шатахуунаа дутуу шахаж байна гэсэн хэрэглэгчээс ирүүлсэн мэдээлэл гарсантай холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хяналт, шалгалтыг дөрөвдүгээр сарын 5-10-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Хяналт шалгалтад шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч 8 аж ахуйн нэгжийн 10 ШTC-ыг хамруулсан байна.

Хяналт шалгалтын явцад “Монсуль” ХХК-ийн ШТС-7 салбарын Аи-92 автобензиний 2 дугаар шатахуун түгээгүүрийн улсын баталгаажилтын лац хөндөгдсөн зөрчил илэрчээ. Үүнтэй холбогдуулан Стандарт, хэмжил зүйн газрын улсын шалгагчтай хамтран тус салбарын Аи-92 автобензиний 2 дугаар шатахуун түгээгүүрийн улсын баталгаажилтыг шалган, холбогдох хуулийн дагуу “Монсуль” ХХК-д  5,000,000 төгрөгийн шийтгэл ногдуулж, зөрчлийг арилгуулан ажиллажээ.

Цаашид энэ дутагдлаа арилгалгүй иргэд, хэрэглэгчдийг хохироож буй аж ахуй нэгж, компаниудад ШӨХТГ-аас хуулийн дагуу хариуцлага авна гэдгээ мэдэгдлээ.

Г.Занданшатар: Бодлогын судалгааны “Think tank” байгуулахаар болсныг өнөөдөр зарлаж байна
Г.Занданшатар: Бодлогын судалгааны “Think tank” байгуулахаар болсныг өнөөдөр зарлаж байна
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​