Улстөр / 2018/05/29 / 7

"60 тэрбум"-ын н.Ганбаатар одоо хүртэл Нийслэлийн МАН-ын хороонд ажилласаар байна



Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Налайх дүүргийн МАН-ын гишүүд нэгдэн "Нийслэлийн МАН-ын хороог шинэчлэх" хөдөлгөөн өнөөдрөөс 1000 гаруй гишүүнтэйгээр улстөрийн суулт хийж байна. Ирэх сарын 7-нд болох нийслэлийн МАН-ын 34-р бага хурлын төлөөлөгч сонгох журам намын дүрмээ зөрчиж хэсэг бүлэг хүмүүс гар хөл болсон нөхдөө томилж оруулж байгааг эсэргүүцэж намын жирийн гишүүд өнөөдрөөс улстөрийн суулт хийж журамд өөрчлөлт оруулах шаардлага тавьж байгаа юм байна.

Тэд:

-Нэгдүгээрт нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийн алдаатай гаргасан шийдвэрээ намын дүрмэнд нийцүүлэх

-Хоёрдугаарт МАН-ын хяналтын ерөнхий хорооны тайлбар, Ерөнхий нарийн бичгийн даргын өгсөн чиглэлийн дагуу төлөөлөгч сонгох журмаа шинэчлэх, анхан шат болох үүр дээрээс сонгох шаардлагууддаа шийдвэр гаргуулахаар суултаа эхлүүлж байгаа эжээ.

Одоо гаргасан журмаар бол нийслэлийн 300 гишуүнийг нийслэлийн 152 МАН-ын хорооны үүрээс, үлдсэн 69 төлөөлөгчийг квотоор шууд оруулахаар байгаа. Тэгэхдээ "дарга, дэд дарга, ажилтан, ажилчид" 69 хүний квотод хамрагдана гэсэн заалт нь МАН-ын дүрмээ зөрчсөн байна.

Хэрвээ энэхүү журмаар хурлын төлөөлөгч сонгосон тохиолдолд 60 тэрбумынхан гэгдэх Ц.Сандуйн туслах, жолооч гэх мэт "халаасны" хүмүүсээ оруулан дүрмийн бус аргаар санал луйвардан нийслэлийн МАН-ыг авах нь тодорхой гэж МАН-ын жирийн гишүүд үзэж байна. Иймээс ДАРГА НАРЫН НАМ БИШ ЖИРИЙН ГИШҮҮДИЙН НАМ болгох улстөрийн суултад удирдлагууд нь нааштай шийдвэр гаргахгүй бол тэмцлийн дараа дараагийн шатанд шилжих болно гэдгээ мэдэгдэж байна. Энэ талаар МАН-ын жирийн гишүүдийн хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.



  • zochin · [202.70.34.115] · 2018/06/05

    ter 3 nohoriig nen yaraltai 461 t hiigeed vnen moniig ni ard tvmendee tailagnaachee tor zasag huuliin baiguulga mni


  • Ulam · [139.162.10.48] · 2018/06/02

    Ania-88089404 age-48


  • Зочин · [202.72.245.200] · 2018/06/01

    Зөв шүү, үнэнийг хэлэх хэрэгтэй


  • zochin · [202.170.68.38] · 2018/05/31

    zov shaardlaga bnaa,demjij bna


  • Зочин · [202.72.245.204] · 2018/05/30

    ЭНЭ ХҮМҮҮС ОДОО ТӨРД АЖИЛЛАХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ,


  • зочин · [49.0.191.250] · 2018/05/30

    Энэ дандаа хуучин Баянзүрхийн намаас улаан хацарт Батбаярын СХД-т шилжүүлсэн луйварчид байна


  • MAN · [103.10.21.113] · 2018/05/30

    sandui,ganbaatar 2-g zugeer l buudaj AL