Улстөр / 2018/05/30 / 16

Су.Батболдын намын даргын сунгаанд өрсөлдөх найдвартай санхүүжилт “Тэмп Ланд” биш биз!!



Хотын дарга Су.Батболд өмнөх даргынхаа шийдвэрийг сөрж, Улаанбаатар хотын төвийг Яармаг руу шилжүүлнэ гэснээс хойш нилээдгүй хугацаа өнгөрлөө. Гэвч одоо хэрнэ хаана ямар барилга байгууламж байригдаж хэзээ нүүх гэж байгаа нь тодорхой бус байсаар... Харин өнгөрсөн 4 дүгээр сараас эхлэн Хан-Уул дүүүргийн VI хорооны нутаг, “Мөнххада” компанийн харалдаа, замынх нь урд тулгаад нимгэн саарал төмөр болон сараалжин хашаагаар хашаалсан ч одоо хундаамнаас өөр зүйлгүй зогсонги байдалтай мартагдаж байх шиг. 

Гэтэл Хотын дарга маань албаныхнаа хүмүүсийг дагуулж хот төлөвлөлт судалж байгаа нэртэйгээр нилээдгүй олон газраар аялсан гэдгийг иргэд мартаагүй. Тодруулбал Лондон, Хонг Конг, Сөүл гэх мэт улсын төвүүдээр зардал болон явсан нь одоо ч хэвлэлийн хуудаснаа тод бичигдсэн байгаа. Харин эрхэм МЭЭР маань энэ тухайгаа одоо ор тас мартсан байгаа биз. 

Гэхдээ хамгийн хачирхалтай нь энэхүү хотын захиргаа баригдах барилгын тендер хэзээ хэрхэн болж өнгөрсөн талаар бас л баттай мэдээлэл байхгүй. Харин “Тэмп Ланд” зэрэг нэр бүхийн 2-3 компани барихаар ажилдаа орсон гэх. Гэвч энэхүү “Тэмп Ланд” гэдэг компани нь 2008 онд Арцатын аманд эзэмшиж байсан газраа ашиглаагүй учраас цуцлуулж байсан гэхээс өөр нэр, түүхгүй аж. Гэтэл яаж яваад энэхүү 60 тэрбумын төслийг авсан нь тодорхой бус. 

Хачирхалтай нь ирэх сарын 7-нд МАН-ын Бага хурал болно. Тэр хурлаар Нийслэлийн намын даргыг сонгоно. Сонгуульд Су.Батболд өрсөлдөж байгаа гэнэ. Тэгэхээр түүний талаар ямар нэгэн буруу зөрүү зүйл хэлж ярихыг хатуу хориглсон сурагтай. Учир нь энэ талаар ам сөхвөл барилгын ажил удаашрана, цаг алдана хэмээн үзсэн бололтой. Тийм дээ ч “..Яармагт Хотын шинэ төв, тарийн захиргааны байгууллагуудын барилгыг барих ажлыг хийх компанийг заавал тендер явуулахгүйгээр “шалгаруулж” болно” гэсэн зөвшөөрлийн бичгийг нэр бүхий хуулийн байгууллагаас гаргуулахаар шахалт үзүүлээд эхэлсэн тухай мэдээлэл бас байна.

Сонирхолтой гэсний учир хотын захиргаа барихад МАН-ын бага хурал ямар хамаа байна аа. Ер нь төр нь мэдэлтэй юм уу?, нам нь мэдэлтэй юм уу? 

Эцэст нь хэлэхэд “Тэмп Ланд” гэх энэ компани хэнийх болоод ийм давуу эрх эдэлж, Су.Батболд даргын ирэх сонгуульд хүртэл нөлөөлнө гэж үзэх болов. Ийнхүү хууль бусаар тендергүйгээр 60 тэрбумын төслийг өгөх гэж улайраад байгаа "Темп Ланд" компани Су.Батболдын намын даргын сунгаанд өрсөлдөх найдвартай санхүүжилт биш биз!!

 

BOLOD.MN



  • иргэн · [202.179.27.132] · 2018/06/07

    2 жилийн өмнө ажлын төлөвлөгөөгөө танилцуулаад ажлаа эхэлсэн Хотын даргын үйл ажиллагааг дэмжиж нийслэлийн намын ажлыг өгч хариуцлагыг нь үүрүүлье , бас цаг наргүй хичээн ажиллаж байгааг бид харж байна.


  • Иргэн. · [66.181.167.75] · 2018/06/06

    С.Батболд дарга хоосон амлаж олны хөрөнгийг гамтай зарцуулж, шудрага жудагтай ажиллаж байнаа. Ийм л төрийн хүмүүс одоо үед манайд дутагдаад байна. Нийслэлийн МАН-г С.Батболдод нь өгөөд хариуцлагыг нь өндөржүүлээд ажиллах нь зүйтэйдээ???...


  • Баатар · [202.9.40.162] · 2018/06/05

    Ман аз жаргалтай Уб гэдэг мөрийн хөтөлбөрөөрөө зовлонтой гунигтай утаатай хогтой ажилгүй аз жаргалгүй амьдруулгааж байна даа.


  • Зочин · [165.227.6.136] · 2018/06/05

    Өөрсдийнх нь зугаа цэнгэл л сайхан байвал тэр эх орон бол хамаа байхгүй юм байна л даа,


  • Зочин · [159.65.157.222] · 2018/06/05

    Хотод өөрчлөгдсөн юм бараг байгаамуу энэ гарсанаас хойш. Бараг хэцүүдээ. Ийм даргатай байснаас байгаагүй нь дээр


  • Зочин · [159.65.157.222] · 2018/06/05

    Нийслэлийн засаг даргын тамгын газрын хуулийн хэлтсийн дарга Д.Мөнх-Эрдэнэ гэгч этгээд гадаадуудад Монголын газар нутгийг зарах хуулиа батлуулахаар гишүүдийг аргадаж зарим нэгийг нь дарамталж явна. Энэ этгээд нь Су.Батболдын гарын хүн бөгөөд саяхан энэ ажил дээрээ томилогдсон. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль гэгчээр халхавчилж газар нутгаа зарах сонирхолтой этгээд. Энэ хууль батлагдвал бид Монголдоо байж гадаадуудын худалдаж авсан газар нэвтрэх эрхгүй нэвтэрсэн бол нохой шиг буудуулах хувь тавилан биднийг хүлээж байна. Түүний ард 60 тэрбумын бүлэглэл хамгаалж байгаа учир шинэ сонгогдсон гишүүдийн хаалгыг цөм өшиглөн орж чуулган дээр үг дуугүй дэмж гэсэн тушаал өгч явна. Монголын төлөө бус сэтгэлтэй ийм этгээдүүд байж л байг уу?


  • enhmaa · [139.59.41.203] · 2018/06/05

    araichdee iim humuus bhd uls oron yaj hogjih ym ulam l dooshoo oroh baihdaa hoorhii alban tushaalaa hudlaa urwuulan ashigladag humuus ih boljee


  • Enhmaa · [66.181.160.19] · 2018/06/05

    Ene Batbold metiin hvmvvsiig turd bailgamaargui bgaa ymdaa. Ene 60 terbum tegs enges geed l alga boloh bhdaa


  • Burte · [66.181.160.19] · 2018/06/05

    Batboldiin hiisen nvdend il ym haragdahgvi idej uuj bgaa ni l il haragdaad baih ym daa


  • Bayraa · [66.181.160.19] · 2018/06/05

    Mal baisan bol alchih bailaa.


  • Иргэн. · [66.181.167.75] · 2018/06/05

    С.Батболд чинь харинч шудрага голч төд зантай удам угшил сайтай хүн шиг байгаамаа???.. Бадамжунай мэттэй нэг тэврэлдээд байх хүн биш байхаа. Эрх мэдлийг нь өгөөд зүтгүүлэх хэрэгтэйшдээ???...Сумъяа аврага бол арай л түргэдээд, хомхойроод байх шиг харагдаад байгаа. Нийслэлийн МАН-ын ажил дампуурвал хот дампуур нь МАН бол бол бүүр будаа л гэж ойлгож байна. Яаж бодсон С.Батболд нь дээрээ???...


  • хад · [203.91.117.8] · 2018/06/02

    гарахгүй гэж бодоод байна


  • Дажгуй залуу · [27.123.212.131] · 2018/06/01

    Их хот Улаанбаатараа дажгуй аваад явж чадаж бгаа хун намаа аваад явж чадна дда


  • зочин · [112.72.14.107] · 2018/05/31

    Хардах эрх иргэн бүрд нээлттэйч харлуулах, нэр хүнд, хийж буй ажлыг нь үгүйсгэх буруу хандлага их байх юм. Бас хоосон магтаад ч яахав. Байгаа байдлыг үнэнээр нь бичиж сурталчилж байцгаая. Гэр хороололын хувьд шинэлэг ажлыг шийдвэртэй эхлүүлж байгаад иргэний хувьд сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Хугацаандаа амжуулахыг хүсч ажилд нь амжилт хүсье.


  • зочин · [203.91.118.247] · 2018/05/31

    Батболд гарахгүй байх оо


  • МАН-Н ГИШҮҮН · [103.111.68.50] · 2018/05/31

    Бадамжунайгийнх л биз дээ. Ханаж цаддаггүй хар хувалз. МАН ыг гутааж байгаа нөхөр Төрсөн нутаг гэдэг Архангайдаа бол нэр нь шалбаагт л байгаа хүн шүү дээ