Нийгэм / 2017/12/06 / 8

Ц.Даваасүрэн: Бид байгалийн баялгаасаа олж байгаа мөнгийг зөв ашиглачих юм бол заавал хар мөнгө оруулж ирээд байх шаардлагагүй



Европын Холбоо Монгол Улсыг "офшор" бүсээр зарлаж, хар жагсаалтад оруулснаа өчигдөр зарласан билээ. Энэ талаар гишүүд дараах байр суурийг илэрхийллээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Өчигдөр Брюссельд болсон Европын Холбооны Сангийн сайд нарын хурлаар Монгол Улсыг 17 оронд оруулсан байна лээ. Энэ талаар би судалж үзсэн.  Зургаадугаар сараас энэ асуудал яригдаж эхэлсэн юм билээ.

Монгол Улсын хууль эрх зүйн орчинтой холбоотой хэд хэдэн гол асуудал байна. Арилжааны банкууд дахь гадаадын иргэдийн дансны тухай мэдээлэл, дансны хуулгыг Европын Холбооны гишүүн орнууд авдаг байх, гадаадын иргэдийн Монгол Улсын ААН-үүдэд эзэмшиж байгаа хувь хэмжээтэй холбоотой мэдээллийг авдаг байх асуудал яригдаж байгаа. Энэ мэдээллийг банктай шууд харьцах биш татварын албанаас авах тухай юм. 

Монгол Улс хөгжиж буй орон. Мэдээллийн систем хангалттай хөгжөөгүй байгаа. Уг нь 2019 оноос энэ асуудлыг хэрэгжүүлж эхлэхээр яриа хэлцэл явагдаж байсан юм байна. Асуудлыг Засгийн газарт өнөөдөр танилцуулах байх.  Бидэнд хийх ажлууд байна.  Глобал форум, BREFs гэсэн байгууллагуудад элсэх, холбогдох хуулиудыг өөрчлөх, ил тод байх, татварын мэдээллийг солилцох зэрэг ажлууд хийгдэх ёстой.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Ер нь дэлхий нийтээрээ оффшорыг ойлгох ойлголт сөрөг болчихлоо. Янз бүрийн оффшортой холбогдсон төрийн удирдлагуудаа албан тушаалаас нь огцруулж байна. Ард иргэд нь жагсаж, эсэргүүцэж байна. Тийм учраас хар мөнгө буюу татвараас зайлсхийсэн хууль бус аргаар олсон мөнгө оффшор бүсэд байршдаг гэж үздэг. Манай зарим улс төрчид манай оронд орж ирж байгаа хөрөнгө оруулалтын дийлэнх нь оффшор бүсээс орж ирж байдаг шүү дээ гэж бахархаад байдаг нь буруу.  Бид байгалийн баялгаасаа олж байгаа мөнгийг зөв ашиглачих юм бол заавал хар мөнгө оруулж ирээд байх шаардлагагүй. Хар мөнгөний хөрөнгө оруулалттай уул уурхай байж болохгүй.
 
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Оффшор бүс гэж зарлахаас илүүтэй Европын холбооны улсуудад хэлэлцэж буй татварын бодлоготой  монгол улсын татварын бодлого хэр нийцэж байна вэ  гэдэг нь зөрүүтэй байна гэж ойлгосон. Энэ асуудлаар холбогдох Гадаад хэргийн яам судалж ярилцаж асуудлыг цэгцлэх болов уу гэж бодож байна. Хар жагсаалтад багтсан, энэ хүрээнд зөвхөн манай улс төдийгүй Өмнөд Солонгос, Арабын Нэгдсэн Эмират улс зэрэг нэлээд олон орон хамрагдсан байгааг өнөө өглөө мэдээллээр авлаа. Гэхдээ бүрэн мэдээлэл хараахан авч амжаагүй байна.



  • зочин · [139.5.216.17] · 2017/12/07

    Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 1990-ээд оны сүүлээр АРДЧИЛЛЫГ бут ниргээд амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1980-аад оны сүүлээр АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн өмчид байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг Yндсэн хуулиндаа тусгаж өгдөг.


  • зочин · [139.5.216.17] · 2017/12/07

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцын онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловсролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нэгэнт нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, АН, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.


  • зочин · [139.5.216.17] · 2017/12/07

    “Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.


  • зочин · [139.5.216.17] · 2017/12/07

    Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан улс орноо өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана.


  • зочин · [139.5.216.17] · 2017/12/07

    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.


  • зочин · [139.5.216.17] · 2017/12/07

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.


  • зочин · [139.5.216.17] · 2017/12/07

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, оффшор бүс, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.


  • Эрдэнэбилэг · [202.21.106.149] · 2017/12/07

    Яасан овоо шударга царайлаад байдаг байсан чинь оффшортой нийлчихсэн цогиж явна