Улстөр / 2018/06/08 / 3

Экс сайдуудыг батлан даалтад гаргах эсэх асуудлыг хэлэлцэх хурал 15.00 цаг хүртэл хойшиллоо



Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргах, эсвэл үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хурал 09.00 цагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд товлогдоод байсан ч шүүгч нар нь хурал давхацсан тул 15.00 цаг хүртэл хойшлууллаа.  Прокурорын зүгээс үргэлжлүүлэн хорих хүсэлтээ шүүхэд өчигдөр шүүхэд хүргүүлсэн байна. Энэ дагуу өнөөдөр тэднийг батлан даалтад гаргах эсэх асуудлыг хэлэлцэх юм. 

С.Баяр, Ч.Сайханбилэг нар өдгөө Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Тодруулбал, С.Баяр нь тулуй өвчнөөр, Ч.Сайханбилэг нь мэс заслаар эмчлүүлж байна. 

Сануулахад, АТГ-аас Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж байгаа юм. 

Эх сурвалж: Zaluu.com Б.Анир 



  • Зочин · [66.181.178.27] · 2018/06/10

    urvagchid hoishluulna


  • Зочин · [27.123.214.80] · 2018/06/08

    Урвагчдыг бүү сулал. Гаруут л гэмт хэргээ үргэлжлүүлэх нь тодорхой. Хахууль өгч хэргээс султрах ажлаа идэвхижүүлэнэ.Худлаа мэдээлэл цацаж тархи угаана. Хулгайн хөрөнгөө нууж цэгцэлнэ.Эцэст нь гадаадад оргон зайлна.Тэгээд Монголчуудыг тавлана. Нэмж хорлоно. Яавч суллаж болохгүй. Хэрвээ суллавал энэ шийдвэрийг гаргасан хүмүүс эх орноосоо урвасаныг илчилнэ


  • Зочин · [202.179.11.10] · 2018/06/08

    urgeljuul