Баяр наадмаар зөвхөн аймгийнхаа бөхийг барилдуулна


Өмнөговь аймгийн баяр наадмын бөхийн барилдаанд зөвхөн өөрийн аймгийн бөхчүүдийг барилдуулахаар боллоо.

Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 77 дугаар тогтоолоор аймаг үүсэн байгуулагдсан 87 жилийн ойн баяр наадмыг 7 дугаар сарын 5, 6-ны өдөр зохион байгуулахаар болсон. Баяр наадмыг зохион байгуулах комисс хуралдаж тодорхой асуудлыг хэлэлцэж, эрийн гурван наадмыг элдэв маргаангүй зохион байгуулах талаар санал солилцлоо. Иргэд, бөх сонирхогч, бөхчүүдийн хүсэлтээр баяр наадмын бөхийн барилдааныг зөвхөн Өмнөговь аймгийн бөхчүүдийн дунд зохион байгуулахаар болсон байна. Мөн эрлийз, монгол морьдыг ялган уралдуулахаар болжээ. Тодруулбал 7 дугаар сарын 4-ний өдөр эрлийз дээд, дунд, бага нас, монгол шүдлэн, 7 дугаар сарын 5-ны өдөр азарга, соёолон, хязаалан, даага, 7 сарын 6-ны өдөр их нас уралдана. Түүнчлэн жороо морины уралдааныг зохион байгуулах юм байна.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин 519 · [202.21.127.131] · 2018/06/11

    Энэ бас 2 талтай. Өмнө нь аймгийн наадмаар улсын цолтой олон бөх нутагтаа цол авч чадахгүй найз бөхчүүдээ авч ирээд нутгийн бөхчүүдийг нь амлан авч унагаагаад дагуулж ирсэн бөхдөө унаж өгөөд цол авхуулдаг буруу жишиг ганц энэ аймагт ч биш өөр аймгуудад байсан. Үүнээс л болж 11-нд биш өдөр наадамаа хийх болсоноос ийм арга хэмжээ авсан хэрэг. Харин наадмаар аймаг цэргийн цолтой болон залуу бөх орсон 256 бөхийн барилдаантай гээд зарлачихсан бол болох байж. Ингэж залруулах хугацаа ч бас байнал даа.


  • Зочин · [202.70.41.102] · 2018/06/11

    Олон толгойн хандив мундаг л даа. Гадны бөх барилдсан тохиолдолд Өмнөговь аймгаас нэг ч бөх шагналгүй хоосон хоцрох магдлал өндөр өө. Нэг шийдвэр дутуу гаргасан юм бол уу. Гадаад, Дотоодын зочин гийчдыг хүлээн авахгүй зөвхөн Өмнөгөвь аймгийн иргэд наадна шүү гэсэн шийдвэр гаргасан бол бүүр ч оновчтой болох байж ээ