У.Хүрэлсүхийн нутаг нугын ээлжит томилгоо


Нийгэм эдийн засгийн чамгүй хүнд үед шинээр байгуулагдсан Ж.Эрдэнэбатын Засгийн газар арай гэж жигдэртэл Ерөнхийлөгчийн сонгуульд намынх нь дарга нэр дэвшихээр болж чимээгүйхэн бэлтгэл ажилдаа орсон. Өнгөрөгч 2017 оны босго давсан даруй Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажиллагаа бүр ил өрнөөд эрх баригч намынхан ямар ч ажил хийгээгүй гэхэд болно. Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуульд тугаа бөхийлгөсөн эрх баригч намынхан мөн хоёр талцан үзэлцсээр намрын хяруу унагаад өвлийн сартай золгосон. Намын Их хурлаас баталгаажсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлыг гялалзуулаад өгнө хэмээсэн ч одоогийн байдлаар ураг төрлийн нутаг нугын гэмээр томилгоо төдийхөн хийж сууна. Тухайлбал, Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ашигт малтмал газрын тосны газрын дарга Д.Баатарцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Х.Хэрлэнг тус албан тушаалд томилсон байна. Х.Хэрлэн нь 1967 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй нэг нутгийнхан аж. Үүнээс харвал У.Хүрэлсүхийг МАН-ын Бага хурал, Их хурлаар ил далд дэмжсэн нөхдийн цуваа, тэдний томилгоо лав энэ өвлийн сарыг барж таарна. Нөгөө талаас нутаг нуга найз нөхдийн томилгоо ч бас байгаа гэхээр эрх баригч намынхан 2020 оны сонгуулийн кампанит ажилтайгаа золготол юу ч хийхгүй бололтой.

Х.Баатар

Шуурхай.мн 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • zochin · [103.229.122.133] · 2017/12/09

    ok


  • зочин · [103.229.122.133] · 2017/12/09

    ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН НЯМ-ОСОРЫГ БАС ХУРДАН СОЛИОРОЙ ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН БҮХ ЗАХИРЛУУДЫГ ТОМИЛНО БАС ЧӨЛӨӨЛНӨ ТӨРИЙН ӨМЧ ХӨРӨНГИЙГ ШИЙДНЭ АЖЛАА МЭДДЭГ ХҮН БАЙХ НЬ ЧУХАЛ МИ БЖУНАЙН ГАР ГЭЭД Л ХҮМҮҮС НЬ ЯРИХЫН БИЛЭ


  • зочин · [124.158.95.14] · 2017/12/09

    ХАРИН Ч ЗӨВ ТОМИЛГОО ХИЙЖЭЭ.БАЯР ХҮРГЭЕ. НААД БААТАРЦОГТ ГЭДЭГ ХҮН ЧИНЬ 60 ТЭРБУМЫНХАА ГАР, ХӨЛ БОЛСОН ХҮН. ГАЗРЫГ НАЙМААГ НЬ ДАМЖУУЛЖ ХИЙДЭГ, ЛИЗЕНЦИЙГ НЬ ОЛГОДОГ ХҮН БАЙСАН. НЭН ЯЛАНГУЯА ТЭР ОФФОРШТОН ДЭЛЭГРСАЙХАНЫ ГАР, ХАЛ ГЭЖ ЯРИГДДАГ ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН ХҮН БАЙЛАА.


  • Зочин · [103.10.22.50] · 2017/12/08

    Хүрэлсүх чинь Сүхбаатар аймгийн хүн шүү дээ... Хэрлэн гэгч нөхөр Сүхбаатар аймгийн хүшн биш, тийм хүнийг яахаараа нэг нутгийн хүнээ томиллоо гэж худлаа цуураад гарваа... Занданхүүгийн Энхболд "Хужаагийн эрлийз...." тэгэхлээр ерөнхийлөгч Баттулга басямар нэг далд сэжмээр холбоотой нутаг, цус нэгтнээ албан тушаалд томилсон юм байх даа... Ингэж хэлж болох уу


  • Зочин · [103.10.22.50] · 2017/12/08

    Хүрэлсүх чинь Сүхбаатар аймгийн хүн шүү дээ... Хэрлэн гэгч нөхөр Сүхбаатар аймгийн хүшн биш, тийм хүнийг яахаараа нэг нутгийн хүнээ томиллоо гэж худлаа цуураад гарваа... Занданхүүгийн Энхболд "Хужаагийн эрлийз...." тэгэхлээр ерөнхийлөгч Баттулга бас нутаг, цус нэгтнээ албан тушаалд томилсон юм байх даа...


  • Зочин · [103.10.22.50] · 2017/12/08

    Хүрэлсүх чинь Сүхбаатар аймгийн хүн шүү дээ... Сүхбаатар аймгийн биш хүнийг яахаараа нэг нутгийн хүнээ томиллоо гэж худлаа цуураад гарваа... Занданхүүгийн Энхболд "Хужаагийн эрлийз...." тэгэхлээр ерөнхийлөгч Баттулга бас нутаг цус нэгтнээ албан тушаалд томилсон юм байх даа...


  • уурхайчин · [202.9.47.177] · 2017/12/08

    Эвгүй дээ, эвгүй.


  • Zochin · [66.181.190.197] · 2017/12/08

    Nutag nugiin tanil haiziin tomilgoogoo boliochee.mergejiliin chadvartai shudraga humuus tavildaa.iim tomilgoo hiigeed baival Hurelsuhees yu ch huleegeed nemergui.zugeer neg alban tushaaliin heneeten bolnoo


  • Дуулга · [66.181.172.132] · 2017/12/08

    Чааваа сдааа нээрээ


  • Irgen · [66.181.185.145] · 2017/12/07

    Hurelsuh Hentii aimagiih bish, uuchlaarai. Hun gutgeh bol barimttai bicheerei. Tegeed ch Herlen bol uul uurhain salbart ajillaj baisan turshlagatai, chadvarlag bolovson huchin. Ajilig amjuulna uu gehees nuraah hun bish. Demjij bna.


  • Зочин · [66.181.160.109] · 2017/12/07


  • Иргэн. · [202.55.191.72] · 2017/12/07

    Сахил хүртээд шал дордонон гээч л болох болололтойдогоо???...


  • zochin · [202.179.27.231] · 2017/12/07

    Amjilt huseye zuv hun bnaaa