Уул уурхай / 2018/06/19 / 17

Оюутолгойн асуудал дээр С.Баярын тактик үргэлжилж байна уу?



АНУ-аас манай улсад сууж байсан Элчин сайд Марк Минтоны  2009 онд бичсэн  захидал Оюутолгойн гэрээтэй холбоотой олон асуудлын тайлал, тайлбар болж байна.  Сүүлийн үед Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийнхэнд “Рио Тинто” группээс уулзах санал тавьсан. Гишүүдийг хэд хэдэн удаагийн үйлдлээр лоббидохоор оролдсон гэх мэдээлэл түглээ.   
Үүний тайлбар ч Марк Минтоны захидалд байна.  Ер нь УИХ-ын гишүүдийг лоббидох, өөрийн талд урвуулах асуудал Оюутолгойн гэрээг батлагдах  үеэс яригдсан.  Энэ тактикийн “автор” нь С.Баяр. Тухайлбал, Марк Минтоны захидалд  “Оюутолгойн гэрээг  батлах ажлын хэсгийнхэн болон Д.Зоригт сайд  УИХ дээр олон цагийг өнгөрөөж гишүүдтэй нэг бүрчлэн хэлэлцээр хийж,  асуултад хариулж, санаа бодлыг нь сонсож байсан. Оюутолгойн хэлэлцээрийн багийн ажилтан Р.Бат-Эрдэнийн хэлснээр Засгийн газрын энэхүү нээлттэй лобби нь С.Баяр сайдын бодож олсон УИХ-ын гишүүдийг Хөрөнгө оруулалтын гэрээ албан ёсоор өргөн баригдахаас өмнө гэрээний нөхцлүүдтэй танилцуулах зорилготой “арга” байсан”  гэжээ.  Энэ арга одоо Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг дээр үргэлжилж байх шиг байна.   Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан Монгол дахь Америкийн худалдааны танхим буюу “Ам Чам”-аас гишүүдэд захидал илгээсэн болохыг тодотгосон юм.  Тэрээр “Захидал дахь саналууд хуулийн төслүүд яг үг өгүүлбэрээрээ явж байна. Та нар үнэхээр бодож энэ заалтуудыг хуульд тусгасан уу. Аль эсвэл хэн нэгний заавраар тусгасан уу. Энэ хуульд “Ам Чам”-аар дамжуулсан “Рио Тинто”-гийн лобби явж байна” гэж  хэлж байв.  “Ам Чам”-ын Удирдах зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч Камерон Макрей нь өмнө нь “Оюутолгой” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар дөрвөн жил орчим ажилласан байдаг.  Эндээс Ч.Улаан тэргүүтэй УИХ-ын гишүүдэд ирсэн захидлын агуулга юу байв. Яагаад Америкийн худалдааны танхим буюу “Ам Чам”-ын захидлын агуулга Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдав гэсэн том асуудал гарч ирнэ. “Ам Чам”-ын УИХ-ын гишүүдэд илгээсэн захидалдаа үндсэн хоёр санаа тусгажээ. Тэр нь лиценз шилжүүлэхэд ногдуулах татвар болон эцсийн эзэмшигч тодорхойлох аргачлал. Тэрээр хуулийн төсөлд тусгагдсан энэ хоёр агуулга нь “Засгийн газар татвараас зугтах, дамлах явдлаас сэргийлэх зорилготой хийж байгаа алхам боловч Монголын уул уурхайн олборлолт болон хайгуулын салбар гүн уналтад орж, олон улсын хөрөнгө оруулагчид өөр таатай зах зээл хайж байгаа энэ үед оновчтой шийдэл биш” гэж  захидалдаа онцолсон байна. Уг захидал нийт зургаан хуудас бөгөөд ААНОАТ-ын хуулийн шинэчилсэн найруулга дахь тодорхой заалтуудыг ингэж өөрчлөх ёстой гэсэн байдлаар нэг бүрчлэн задлан бичсэн нь анхаарал татна. Ийнхүү Оюутолгойн асуудал дээр УИХ-ын гишүүдийг  лоббидох С.Баярын тактик үргэлжилж байгаа бололтой.
 
Т.Сайхан
 
 
 
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


  • Зочин · [64.119.16.225] · өчигдѳр 17 цаг 11 минут

    UURHAIN NOOTSIIG HENCH ONOOD TOGTOOJ CHADDGGUI YUM TAAJ TOGTOODOG YUM


  • Зочин · [103.111.68.3] · 2018/08/02

    Энэ маш зөв санал бна. !!!!!! Оюутолгойн асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв хувилбар бол 1-рт, авилгал өгсөн, авсан хэргээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан Монголын улс төрчид болон Рио Тинтогийн удирдлагыг туурга тусгаар Монгол улсын эрүүгийн хуулиар хатуу шийтгэж, ялыг нь Монголд эдлүүлэх; 2-рт, авилгал өгч, авч байгуулсан тул Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлаж, уурхайн бүх барилга байгууламжийг (баяжуулах фабрик, хүдрийн ил, далд уурхай) экспроприаци хийх (нөхөн төлбөргүйгээр төрийн өмчид авах) замаар 100 хувь төрийн өмчлөлд шилжүүлж, орд газрыг ашиглах гэрээг дэлхийн аль нэг хүчирхэг гүрний (Жишээлбэл, ОХУ мэт) Засгийн газартай дахин шинээр байгуулах явдал юм. Эс тэгвэл Монголчууд дахиад 100 жил Рио Тинтогийн дээрэмчидтэй (эдийн засгийн алуурчидтай) зууралдаад, маргалдаад, арбитрдаад, ашиг ч үгүй, алт ч үгүй, зэс ч үгүй, дааж давшгүй өрөнд ороод хоцорно.


  • Зочин · [103.111.68.3] · 2018/08/02

    Оюутолгойн асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв хувилбар бол 1-рт, авилгал өгсөн, авсан хэргээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан Монголын улс төрчид болон Рио Тинтогийн удирдлагыг туурга тусгаар Монгол улсын эрүүгийн хуулиар хатуу шийтгэж, ялыг нь Монголд эдлүүлэх; 2-рт, авилгал өгч, авч байгуулсан тул Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлаж, уурхайн бүх барилга байгууламжийг (баяжуулах фабрик, хүдрийн ил, далд уурхай) экспроприаци хийх (нөхөн төлбөргүйгээр төрийн өмчид авах) замаар 100 хувь төрийн өмчлөлд шилжүүлж, орд газрыг ашиглах гэрээг дэлхийн аль нэг хүчирхэг гүрний (Жишээлбэл, ОХУ мэт) Засгийн газартай дахин шинээр байгуулах явдал юм. Эс тэгвэл Монголчууд дахиад 100 жил Рио Тинтогийн дээрэмчидтэй (эдийн засгийн алуурчидтай) зууралдаад, маргалдаад, арбитрдаад, ашиг ч үгүй, алт ч үгүй, зэс ч үгүй, дааж давшгүй өрөнд ороод хоцорно.


  • 5112 · [202.131.225.197] · 2018/07/29

    үхэж өгдөггүй, монгол улсдаа гай тарсан хөгийн новш байна ш дээ. одоо энэ м.энхболд түүнийг нь хэрэгжүүлэх гээд МАН-г түлхээд байна ш дээ


  • тактик · [103.229.121.26] · 2018/07/18

    МОНГОЛЫГ МОНГОЛООР АЛУУЛАХ


  • зочин · [103.57.92.110] · 2018/06/26

    С.Баяр, Ч.Сайханбилэг, Баярцогт нар бол Монголчуудыг 100 жил тэжээх Оюутолгойн алт-зэсийн ордыг гадаадын эдийн засгийн алуурчдад (Рио Тинтод) зарсан, Монголчуудыг 40 жил тэжээсэн, цаашид 60 жил тэжээх Эрдэнэтийн зэс-молибдены ордыг дотоодын эдийн засгийн алуурчдад (Зэс корпорацид) зарсан гэм нүгэл нь 9 үеэр арилшгүй нүгэлтнүүд юм. Төр засаг, хууль цааз тэднийг шийтгэхгүй гэхэд бурхан тэднийг 9 үеэр нь гэсгээх болтугай!!!


  • зочин · [103.57.92.110] · 2018/06/26

    Оюутолгойн асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв хувилбар бол 1-рт, авилгал өгсөн, авсан хэргээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан Монголын улс төрчид болон Рио Тинтогийн удирдлагыг туурга тусгаар Монгол улсын эрүүгийн хуулиар хатуу шийтгэж, ялыг нь Монголд эдлүүлэх; 2-рт, авилгал өгч, авч байгуулсан тул Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлаж, уурхайн бүх барилга байгууламжийг (баяжуулах фабрик, хүдрийн ил, далд уурхай) экспроприаци хийх (нөхөн төлбөргүйгээр төрийн өмчид авах) замаар 100 хувь төрийн өмчлөлд шилжүүлж, орд газрыг ашиглах гэрээг дэлхийн аль нэг хүчирхэг гүрний (Жишээлбэл, ОХУ мэт) Засгийн газартай дахин шинээр байгуулах явдал юм. Эс тэгвэл Монголчууд дахиад 100 жил Рио Тинтогийн дээрэмчидтэй (эдийн засгийн алуурчидтай) зууралдаад, маргалдаад, арбитрдаад, ашиг ч үгүй, алт ч үгүй, зэс ч үгүй, дааж давшгүй өрөнд ороод хоцорно.


  • Зочин · [202.179.27.42] · 2018/06/26

    монгол хулгаичдын диваажин


  • зочин · [103.111.68.3] · 2018/06/25

    БАЛАГТ БАЯР ЯАСАН ДАВАРСАН АЦ ВЭ. ЧИНИЙ НӨГӨӨ ХОНШООР ЯРИАД БДАГ ЯАСН БЭ. ҮХЛЭЭ ХАТЛАА ЭМНЭЛЭГ Ч ГЭХ ШИГ.


  • ZOCHIN · [147.158.246.227] · 2018/06/25

    BAYR gej wy wm be.1989-ond stag ue zalyychyyd nebtruulgeer garch irsen setguulch.WYNAAS NI AIGAAD BAIGAA MAHGARYYD BE.SHIITGEECH


  • иргэн · [202.179.27.25] · 2018/06/24

    С. БАЯРЫН БАЙХ ЁСТОЙ ГАЗАР НЬ ШОРОН ЮМСАН , АРГАЛААД ГАРЧИХ ВАА МУУ ХУЛГАЙЧ.


  • Зочин · [202.21.105.110] · 2018/06/22

    Татварын багц хуулинд энэ гадаад орны захирлын санаа яагаад оруулаад ирэв.Татварын багц хууль боловсруулж байгаа энэ гадаад захирлын санлыг оруулж ирж байгаа энэ ажлынхэсгийг бүрэн бүрэлдэхүүнээр нь солихгүй бол авлига авсан байж болзошгүй санагдана.Монгол орноо боддоггүй энэ ажлдын хэсгийг үтэр түргэн АТГ-т өгч шалгуулах саналтай байна.


  • Зочин · [202.21.113.146] · 2018/06/22

    хойч үе маань, эх орон газар шороогүй болох нээ


  • иргэн · [202.179.24.54] · 2018/06/21

    Бадарчин явсан газар Балагтай гэгчээр энэ СБаярын Монгол улсад тарьсан Балаг нь багадаагүй байх Гэтэл одоо үргэлжлүүлж байна гэж үү ёстой Сүүлгүй Чоно юм даа Энэ Нөхрийг нэн дариухан сайн Анчидаар намнуулвал таарна


  • Зочин · [66.181.188.80] · 2018/06/20

    ene odoo yu geech bolj baina aa,,,,,,, mongoliin ard tumenii tuluulul ix xuraliin gishuud yum uu,,,,,,,,,, amerikiin ard irgediin sanalaar baiguulagdsan ix xural yum uu,,,,,,,,,, ene gadaad nuxuriig mongol ulsiin erx ashigiin esreg uil ajilgaa yabuulsan gesen undesleleer shorond barij xori,,,,,,,,,,,,,,,,,,,, ter uxej xebtsen bayriig batlan daaltand gargadag ni iim l xortoi,,,,,,,,


  • Зочин · [27.123.214.126] · 2018/06/20

    Баяр үхэж далд ороосой. Үр удмаараа үхээсэй


  • Зочин · [119.40.97.6] · 2018/06/20

    Монголын уул уурхайн үндэсний ассоциани "GEO" клуб, Монголын ажил олгогч эздийн холбоо эд яахаараа энэ дарангуйлагчийн талд орж төлөөлж байдаг нь сонин санагдчихлаа. Энэ олон холбоонд итгэх итгэл байхгүй боллоо... Шал худлаа гар хөл бологсод байна даа