Entertainment / 2018/07/03

Хөтлөгч Анхаагийн сүртэй хуримын урилга



Сүүлийн үеийн шоу нэвтрүүлгийн гол хөтлөгчөөр ажиллах болсон Г.Анхбаяр буюу Анхаа өнгөрсөн амралтын өдрөөр Тэрэлжид нижгэр хурим хийжээ. 

Түүний хувьд А.Дөлгөөн гэх бүсгүйг гэргийгээрээ сонгосон юм. Тэд хайр сэтгэлийн холбоогоо улам батжуулан хөөрхөн охинтой болсныхоо дараа өчигдөр ийнхүү албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлэн албан ёсоор эхнэр нөхөр болжээ. Энэ хуриманд мэдээж хэрэг урлаг соёлын алдартнууд олны танил эрхэмүүд ихээр цугласан байв.

Хуримын өөр нэг сонирхолтой зүйл нь тэдний хуримын урилга аж. Хуучин хэв маягийг эвдэн шинэлэг загвараар буюу сонингийн хайчилбар шиг урилга л маш олон хүний сонирхолыг татаж байжээ. 

  • 1
  •  
  • 2