Нийгэм / 2018/07/23

"Таванбогд" компанийн галерейн байранд гал гарчээ



Өнөө өглөө Засгийн газрын ордны зүүн талд байрлах, хуучин хэвлэх үйлдвэрийн суурин дээр баригдаад дуусаж буй "Таванбогд" компанийн галерейн байранд гал гарчээ. Онцгой байдлын албан хаагчид уг гал түймрийг унтраахаар ажиллаж байгаа бөгөөд цагдаагийн алба хаагчид аюулгүй байдлын үүднээс хамгаалалтанд гарч байна.