fbpx МОДОО ТАЙРАГЧДЫГ ЗАЛГАМЖИЛСАН МОНГОЛОО "ТАЙРАГЧДЫН" ҮЕД
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 9 секунд

МОДОО ТАЙРАГЧДЫГ ЗАЛГАМЖИЛСАН МОНГОЛОО “ТАЙРАГЧДЫН“ ҮЕД

Хориод жилийн тэртээгээс газар нутгийн минь даанч жаахан хувийг эзэлдэг аглаг ой тайга айхтар шингэрч билээ. Нүдэн  дээр л гэхэд "Тужийн нарс" туждаа нүцгэрч тэр л үеэс би хөрөнгөтнүүдийг "тайрагчид" болохыг таньсан билээ. Тэд хөрөө рам тачигнуулаад хөвч ойг хэрхэн сүйтгэснийг бид мартаагүй гэдэгт итгэдэг. Хаа ч явсан хөлс дуслуулсан хожуулууд ёрдойж харагддаг ул мөр одоо ч арилаагүй. Вагон вагоноор нь урагшаа ой модоо зөөж байлаа. Байлаа ч юу байхав дээ, одоо ч зөөсөн хэвээр гэж харддаг юм. Тайрагчид түнтийсэн халаас, тэвхийсэн түрийвчээ тэмтрээд сэтгэл хангалуун амтат нойрондоо яраглаж байлаа. Дараа нь мэдээж газраа тайрагчдын үе залгасан. Тэд хувааж худалдаж, хувьчилж, хулгайлж эхэлсний яруу сайхан жишээг ярьсан яриагүй хэн хүнгүй мэдэж байгаа. Хөндий хөндийгөөр нь газар эзэмшиж, хөрөнгөтнүүд эх орныг минь хуваан тайрч эхэлсэн. Хэдхэн жилийн өмнө хөдөөнөөс ирсэн хоёр найзтайгаа Туулын тохойд жаахан тухлах гээд яаж хөөгдөж байсныг санахаар хоол ихдээд цээж гашуун оргих шиг болдог юм. Одоо бол модоо тайрагчдыг залгамжилсан монголоо тайрагчдын цаг иржээ. Тэдний амнаас "монгол хэл"-ээ сурах ямар ч хэрэггүй, угаасаа монгол хүн, монгол хэлээрээ ярьж, бичиж байхад хангалттай, харин гадаад хэлийг юунаас ч чухалд тооц. Чи хэлгүй бол хөлгүй, гадаад ертөнцөд нэвтрэх хаалгагүй, чиний ирээдүй энд биш тэнд. Хятадын зах зээл, Америкийн хөрөнгө оруулалт, мөнгөний урсгал, мөрөөдлийн амьдрал" гэж бага балчруудын минь тархи толгойг угаагаад одоо баруун солгойгүй балбаж эхэллээ. 
Хэлийг нь эхлээд тайръя. Дараа нь харь хэлээр оюун санааг нь шинээр тарья гэж байна. Ямар далдын хор хөнөөлтэй, мод тайрахаас илүү муу ёрын санаа вэ? 
Эцэстээ эх хэлнээсээ шим авдаг "соёлын мод"-ыг минь тайрна. Би ажиглаад л байгаа юм. Муу санааны бараан сүүдэр алхам алхмаар газар авч байна. Түүнийг нь гардан хэрэгжүүлэгчдийн хүч цаг цагаар нэмэгдэж байна. Хэл соёлгүй, өв уламжлалгүй бол бид хэн юм бэ? Хичнээн газар нутаг, ой мод, хөвч хангай байгаад яах юм бэ? Хэдхэн жилийн өмнө БИД илүү уран сайхны зөөлөн мэдрэмжтэй ард түмэн байсан. Дуу бүжиг, уран сайхан, хэл бичиг, өв соёлоо сонирхдог байлаа. Үр хүүхдүүд минь ч ялгаагүй, сурч судлахыг, өвлөн дамжуулахыг, мэргэшин мэдлэгжихийг эрмэлздэг байлаа. Муу суртлын улмаас тэр сайн сайхан сонирхол хоногоос хоногт хумигдаж байна. Бүр байгаад "монгол хэл-уран зохиолын багшийн ажилтай" гэхэд минь "Юу заадаг байна аа" хэмээн нүд амаа эргэлдүүлэгчтэй ширээ залган суугаад шилээрээ мөргөлдөж үзлээ. Өнөөх муу суртал сурталчилгааны эцэст уран зохиолын авьяастай хүүгээ, уул уурхайн ангид хүчээр элсүүлэгч эцэг эхчүүдийн тоо эрс нэмэгдэв. Соёлоо судлах нь солиотой хүний ирээдүй мэтээр үзэх хандлага нийгэм хэмээгч хуйлрааны дотор яасан хүчтэй тархаж байна вэ? Удахгүй тэгээд бид юунд хүрэх вэ? Ойлгомжтой хоосон ирээдүй одоо биднийг тосох л үлдлээ. Ерөнхий Боловсролын сургуульд долоо хоногт ердөө ганцхан удаа 40-хөн минут "Уран зохиолын хичээл" заана. Заах ч гэж дээ, одооны хэллэгээр ёстой "халтуурдана". Хаа нэг харь оронд номын дуу сонсоогүй, судалгааны хэлгүй, Өрнийн ч юм уу, өөр газрын дэг сургуульгүй чам мэтийн "хоцрогдсон багш нар" зайгаа тавьж өгөх болсон гэх заналхийлэл аль ч шатны боловсролын газар МОНГОЛОО гэсэн сэтгэлтэй бүхнийг мохоож эхэлснийг би мэднэ. 
Одоо бол тэд уяран зөөлрөх хүний сэтгэлийг мод мэт тайрч харин хатууран хантайрах ирээдүйг хамар хоолойн харшил тараагч хар ногоон хогийн ургамал мэт ургуулж байна. "Чи гагнадаг, өрдөг, огтолдог, ухдаг малтдаг мэргэжилтэй бол энэ чинь та нарын чухам гэрэлт ирээдүй. Харин уран сайхнаар сэтгэх, ухааран гэгээрэх, уужран саруулсах бол хоцрогдсон үеийн хаягдсан явдал" хэмээн хаа сайгүй чалчигчид мод тайрч олсон ах нарынхаа 60 тэрбумаар засгийн эрхэнд гарчихаад хөөрхий биднийг зандарч, загнаж байна. Зөв санаатай, зөөлөн ирээдүйг минь зүйл бүрийн муу аргаар " засан тохинуулах"-ыг зүйл бүрээр оролдож байна даа. Мэргэжилтэй ажилтан хэрэгтэй, чухам хэрэгтэй. Гэхдээ мэргэжилтэй ажилчин ч мэдлэгтэй байх шаардлагатай. Нүдээ аниад төмөр огтлох мундаг чадвартай ч нүдээ нээгээд уртын дуундаа уярдаг муухан сэтгэлтэй байх хэрэгтэй. Хүнийг хүн болгодог сэтгэлийн боловсролыг үгүйсгэж, мод тайрахад зүрх нь өвдөөгүй хөрөнгөтнүүд монголоо тайрахад юун ч өвдөхгүй маргаашийг хүсээд байна ш дээ, цаана чинь. 
Бас болоогүй ээ. Монгол юм бүхэн үмхий, Монголд юу ч байгаагүй, дуулах бүжиглэх, бичих зохиох, зурах будах бол арчаагүй тэнэгүүдийн ажил зэргээр ам мэдэн бурах "соён гэгээрүүлэгчид" Молор-эрдэнэ ахаас авахуулаад монголоор дүүрэх болов. Уран зохиол, хэл соёлынхоо төлөө амьдарсан хувьдаа "утга учиртай" гэж санадаг он жилүүдийг минь үгүйсгэгчид нэмэгдэх тусам хор шар буцалж, хорсол шаралхлын хорон үгс хоолойд зангирах нь улам нэмэгдэв. Нэг л их мөнгө мөрөөдсөн ирээдүйг тэд алт ухах, авилгал авах, цүнх барих, бөгс долоох замаар үржүүлээд юунд хүрэхээ сайн тооцож байна. Монголоо тайрч дуусгагчдын "манкурд" маргааш. 
Газар шороогоо хамгаалаад нутаг орноороо тэмцэх нь зөв юм. Даанч тэр газар шороон дээр минь уудам тал нутагт минь дээл өмсөж, тоорцог хазгайдуулахаасаа илүү тууль хайлах, найр дэглэх МОНГОЛ хүн л үлдээсэй гэх айдас сүүлийн үед сүрхий төрөх болов. Хархан залуу хорьхон насандаа бид харийн юмыг онцолдог ч эцэстээ нэг зүйлийг эрүүл саруул явбал ухаардаг. Тэр нь ердөө "бид хэн юм бэ?" Тийм ухааралд хүрээгүй, хүрэх ч үгүй "мод тайрагчдыг" залгамжилсан монголоо тайрагчдыг дараа дараалан давруулмааргүй л санагдах юм. 
Дайн байлдаан хийгээгүй ард түмэн энэ бөмбөрцөг дээр нэг ч байхгүй. Тодорхой цагт ялан дийлээгүй ард түмэн ч байхгүй. Англи, Францууд, Оросууд, тэр байтугай Африкийн нэг жижиг овгийнхонд хүртэл тийм түүх бий. Тэд тийм түүхээрээ мэдээж бахархдаг. Гэтэл бид шиг эцэг өвгөдийнхөө нэгэн цагийн ялан дийлсэн дайн тулааны түүхээр хэдэн үеэрээ "омогшдоггүй". Харин тэд соёлын модоо саглайлгаж, хэл соёл, өв уламжлалаараа л сайрхдаг. Хадгалж, хямгадаж, хайрлаж ирсэн соёлоороо бидэнд гайхуулдаг. Уран зохиолоо уншдаг, судалдаг, мэддэг, түгээн дэлгэрүүлдэг, хөгжүүлэн хөхүүлснээрээ ханхалздаг. 
Гэтэл эвий хөөрхий бид нэг их цус асгаруулсан өнгөрснөө л цуурай мэт давтагдах болов. Энэ чинь уруудаж яваа, хүчээр уруудуулж яваа ард түмний амь тасрахын өмнөх ганц тайтгарал юм гэнэлээ. Агуу түүхтэй ард түмэн гэх мөртлөө эцэг дээдсийн гэр өргөөний босго нь аль вэ гэхээр тооно ширтдэг үр хойчийг модоо тайрагчдыг залгамжилсан монголоо тайрагчид хүсээд байна. Тэр л бодлогын хүйтрэл нь долоо хоногт 40- хөн минутын "уран зохиолын хичээл"-ийн цаг хугацаанаас нэвт сэнгэнэж байна. Одоо ч биш олон удаа би энэ тухай үглэн дуулсан санагдана. Төрийн ой санамж, сэтгэл зүрхний боловсрол, дэлхийн дулаарал, хүний хүйтрэлийн тухай бичсэн бүхэн минь элсэн манханд цацсан аяга ус шиг шингэж, эцэст нь луу данс гэдэг шиг муу нэр зүүсэн ч би хувьдаа шантрахгүй. 
Гайхуулах боловсролгүй, гадаадаар ус цас шиг ярьдаггүй, уран зохиолч гэдэг утгагүй ажилтай, удам судар гэсэн хэрэггүй долоон үгтэй гэсэн ч хамаагүй, ээ. Үгээ хэлсээр байх хувь тавиландаа үхэн үхтэлээ үнэнч явах минь.

ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ 
2018-08-30. Зүүн салаа, Зүрх уул

 Сайд Д.Сарангэрэл өөрийн туслах болон хүүгийнхээ найзыг даргаар томилсон болох нь тогтоогджээ
Сайд Д.Сарангэрэл өөрийн туслах болон хүүгийнхээ найзыг даргаар томилсон болох нь тогтоогджээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​