fbpx "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийн төрийн эзэмшлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д ойрын хугацаанд шилжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 58 секунд

“Эрдэнэт“ үйлдвэрийн 51 хувийн төрийн эзэмшлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д ойрын хугацаанд шилжүүлнэ

“Discover Mongolia” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад “Эрдэнэс Монгол”-ын Гүйцэтгэх захирал П.Ганхүү оролцсон. Тэрээр нүүрснээс түлш боловсруулах, ган төмөрлөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үнэт металл цэвэршүүлэх зэрэг төслүүдийн явц, үр дүнг танилцуулж, "Эрдэнэт" үйлдвэрийн төрийн эзэмшлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэх асуудлыг ойрын хугацаанд шийдэх тухай илтгэлдээ дурдсан юм.

Мөн газрын тос, газрын ховор элементийн чиглэлээр компани байгуулж хувьцаа эзэмших, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн давуу эрхийн хувьцааг 5 сая болгон компанийн дүрэмд нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэв. Чуулганы завсарлагаар түүнтэй ярилцлаа. 

-Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр та илтгэлдээ онцолсон. Энэ чиглэлээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдээс дурдаач...?
-Та бүхэн мэдэж байгаа. Өнгөрсөн хугацаанд ажилласан хамгийн бодитой төсөл бол Таван толгойн төсөл. Одоо IPO хийхээр бэлтгэж байна. Төрийн төлөөллийг хэрэгжүүлэх ажлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд шилжүүлсэн. Манай улс байгалийн нөөц баялаг, тэр дундаа метаны арвин нөөцтэй.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн давуу эрхийн хувьцааг 5 сая болгон компанийн дүрэмд нэмэгдүүлнэ.

Таван толгойн ордыг түшиглэн метаны эрэл хайгуул хийх ажлыг эхлүүлэхээр гадны хөрөнгө оруулагчидтай ярьж байна. Энэ талаар сая танилцууллаа.  Мөн хүрэн нүүрсэнд суурилсан эрчим хүчний эх үүсвэр бий болгох чиглэлд онцгой анхаарна. Агаарын бохирдлыг бууруулахад метан хийг ашиглах, алт цэвэршүүлэх, ган төмөрлөг үйлдвэрлэх эдийн засаг, төсвийн орлогод хувь нэмэр оруулах томоохон төслүүд бий. 

-Хүрэн нүүрсийг ашиглах судалгаа хийгдэж байгаа гэсэн. Энэ чиглэлд яриа хэлэлцээ хийгдээд ажил хэрэг болж байгаа төсөл байна уу?
-Манай улс 37 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй гэсэн таамаг бий. 2018 оны тавдугаар сараас хойш агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хүрэн нүүрс түлэхгүй байх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Хөрөнгө оруулагчид энэ чиглэлээр хамтран ажиллах талаар сонирхлоо илэрхийлж байгаа.   

Тухайлбал, БНСУ-ын талаас Багануур компанитай хамтран сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиглэлээр яриа хэлэлцээ хийж байна. “Тавантолгой түлш” ХХК Улаанбаатарт түлшний үйлдвэр барих ажлаа эхэлсэн. Мөн нүүрсийг шингэрүүлээд дизель түлш болон дагалдах бүтээгдэхүүн  гаргах чиглэлээр хэлэлцээ хийж байна.

-Эрдэс баялгийн биржийн бодит  үр дүн  ач холбогдлыг та яаж харж байна?
-Эрдэс баялгийн бирж байгуулагдсанаар худалдагч, худалдан авагч талууд дундын зуучлагчгүйгээр түүхий эдийг арилжаалах, зах зээлийн бодит ханш тогтох нөхцөл бүрдэх юм. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс Эрдэс баялгийн биржийн үйл ажиллагаанд оролцох оролцоо, үүрэг хариуцлага, бидний бололцоог тодорхойлох талаар судалж, Засгийн газарт танилцуулахаар холбогдох байгууллагуудын төлөөллүүд оролцсон ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. 

-Багануур, Шивээ-Овоогийн нэмэлт хувьцаа гаргах тухай та илтгэсэн. Гэхдээ эдгээр уурхайд техникийн шинэчлэл хийж байж энэ боломж бүрдэнэ гэж ойлголоо...?
-Монголын хөрөнгийн биржээр дамжуулан Шивээ-Овоогийн 39, Багануурын 24 хувийн нэмэлт хувьцааг гаргах боломжтой болно. Эдгээр уурхайнуудын техникийн  80 гаруй хувь нь ашиглалтын хугацаа дуусаад удсан, зайлшгүй шинэчлэх шаардлагатай. Уурхайн өргөтгөл техникийн шинэчлэл хийгдсэнээр нүүрс олборлолт өсөх тооцоо бий.

-Ярилцсанд баярлалаа. 

Д.Ган-Очир: Бизнесийн зээл өсч байна
Д.Ган-Очир: Бизнесийн зээл өсч байна
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​