УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ ДАХИН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ


УИХ-ын ээлжит бус чуулган зарлуулах шаардлагыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ анх 2018 оны долдугаар сарын 10-нд УИХ-ын даргад өгч байв.
Ээлжит бус чуулган өнөөг хүртэл хуралдаагүй байгаа.

Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /09.13/ энэ талаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдэд хандаж дахин шаардлага хүргүүлжээ.

Тэрээр энэ талаараа “УИХ-ын нэр бүхий 26 гишүүний 2018 оны долдугаар сарын 10-ны өдрийн 8484 тоот албан бичгээр ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай шаардлага гаргаснаас хойш бүтэн хоёр сар гаруйн хугацаа өнгөрчээ.

Дээрх шаардлагатай холбогдуулан УИХ-ын 2018 оны долдугаар сарын 19-ний 1/8636 тоот албан бичгээр ирүүлсэн хариуд “...Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг холбогдох Байнгын хороо хэлэлцсэний дараа ээлжит бус чуулган зарлан хуралдуулах товыг тогтоохоор шийдвэрлэсэн” тухайгаа уламжилсан байдаг.

Харамсалтай нь Хууль зүйн байнгын хороо хуралдааны бэлтгэлийг хангаж зохион байгуулах чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаагийн улмаас тус Байнгын хорооны нийт гишүүний олонх нь хуралдаанд хүрэлцэн ирээгүй шалтгаанаар хуралдаан хойшилсон болно.

Энэ байдал нь УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байдалд хүргэхийн зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байгаа болохыг анхааруулъя.

Иймд Хууль зүйн байнгын хорооны хурлыг нэн даруй зарлан хуралдуулахыг танаас дахин шаардаж байна” гэжээ.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • шударга · [66.181.160.116] · 2018/11/07

    оюун эрдэнэ, нямбаатар гээд шударга сайн залуучууд байна. шударгаараа тэр чигээрээ байгаарай үнэн үг хэлсэн шударга хүнийг сошиал нийгмээр доош нь хийдэг юм


  • 111 · [202.126.89.88] · 2018/09/22

    Оюун-Эрдэнэд зөвлөж байгаа юм шиг мөртлөө МАНАНгийн том бүлэглэлийг хамгаалаад байгаа хүмүүс больцгоо Бид түүнийг 2 гараа өргөөд дэмжинэ 60 тэрбумын завдлаас хэн хохироод байгаа юм гэнэ үү Монголчууд бид хохироод байна Наад зах нь шударга бишийн хонгилоор шударга эерэг бүхэн шахуулаад байгаа юм биш үү


  • Zochin · [31.173.82.61] · 2018/09/18

    Ogt heregjeegui ch bishee,zohion bguulaltgui gesen heregjeed l bgaa


  • хоосон цаасыг бүү ашигла · [103.50.206.62] · 2018/09/17

    Хэрэгжээгүй хоосон цаасаар тоглолт хийхээ боль.Баримттай ярь Оюунэрдэнээ.Хэн хохироод байгаа.Ингэж ЕСайд болох гэж байгаа бол горьд.АТГ ТЕГ 2 энэ хүнийг энэ үйлдлээ баримтжуулж нотол гэж хэлдээ.Чадахгүй бол ёс зүйгүйй хүнийг гүтгэсэн хэргээр гишүүнээс нь татах хүртэл санал тавих хэрэгтэй.Энэ нөхрийн ард хэн байгааг нотлооч хуулийнхаан.


  • zochin · [202.9.43.11] · 2018/09/15

    Oyunerdene ee 60-- ter bum yu ch bish heregjeegui hooson yaria odoo orhi turuus tursun hulgaich ofshorchidtoi temts hudlaa yumaar huutsulduj ner nuuree buu bar !!!!!!


  • Зочин · [202.72.245.206] · 2018/09/15

    ДЭМЖИЖ БАЙНА


  • doldoi · [66.181.176.167] · 2018/09/15

    32 inhon


  • njuty · [66.181.182.221] · 2018/09/14

    Ийм их хурал,ийм даргыг бид татварынхаа мөнгөөр тэжээмээргүй байна,сайн тэмц эцсээ хүртэл яв,бид гишүүнээ дэмжиж байна.