fbpx Хаан банк ”ухаалаг луйвар”-аа хэзээ болих вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 23 секунд

Хаан банк ”ухаалаг луйвар”-аа хэзээ болих вэ?

Цагийн тоолуур дэндүү хурдан гүйх болсон мэт өнөө цагт хүн бүр ямар нэгэн ажил амжуулах гэж ухаан мадаггүй харайлгасаар өдрийг өнгөрөөдөг. 

Улам завгүйжижиж буй нийгмийн эл байдлыг ашиглан, хүмүүсийн цагийг хэмнэх олон шинэлэг арга, үйлчилгээнүүд гарч байгаа. Үүний нэг тод жишээ бол цахим банкны үйлчилгээ. Банкууд иргэдийг төлбөр төлөх гэж урт дараалалд зогсон цаг заваа алдахын оронд карт эсвэл интернэт, мобайл банкаараа тооцоогоо хийчихээд гэр бүлдээ их цаг зарцуулахыг уйгагүй ухуулдаг. Мэдээж энэ нь цаг хугацаа хэмнэх сайн талтай. Гэхдээ сайны хажуугаар саар зүйл үргэлж байдаг. 

Дээрх үйлчилгээг авсныхаа төлөө бид тодорхой хэмжээний төлбөр төлдөг ч бидний мэдэхгүй, огт ойлгохгүй "ухаалаг шимтгэлүүд" гэж бас байна. Иймэрхүү ойлгомжгүй шимтгэл авдаг асуудалд хамгийн их өртдөг газар бол Хаан банк. Тус банкны үйлчлүүлэгчид гүйлгээ хийсний дараа учир битүүлэг байдлаар данснаас нь 500, 1000 болон түүнээс дээш хэмжээний мөнгө алга болоод байна гэх гомдлыг ихээр гаргадаг. 

Наад захын жишээ дурдахад нэгэн хэрэглэгч дансанд нь мөнгө орж ирсний дараа өөрийнх нь данснаас 1450 төгрөг суутгагдсаныг мэдээд "Мөнгө шилжүүлжсэн нь шимтгэл төлөөд, хүлээж авч буй нь бас давхар төлдөг бил үү?" хэмээн гайхаж сууна. Тэрбээр картаа уншуулсны дараа утсанд нь 11,015 төгрөг үлдлээ гэсэн мэссеж ирсэн аж. Удалгүй гадаас 20,000 төгрөг орж ирсэн гэх мэссеж ирэхтэй зэрэгцэн дансны үлдэгдэл нь 29,565 болсон гэжээ. Яаж ч хооронд нь нэмж хасаад 1450 төгрөг сох дутаад байгаа юм. Гүйлгээ хийх бүрт банк шимтгэлээ тэр дор нь л авчихдаг. Тэгэхлээр үүнийг шимтгэлүүд нь цугларч байгаад бөөн авч гэж үзэх боломжгүй. 

Хэдийгээр энэ нь бага хэмжээний мөнгө боловч энэ үйлдэл хэдэн удаа давтагдаж байгааг тэр хүн мэдэхгүй, бас өөр хичнээн хүний данснаас ийм байдлаар багахаан хэмжээний мөнгө “хумсалж” буйг ч мэдэх боломжгүй юм. Олон гүйлгээн дундуур ингэж авахад хүмүүс тэр бүр анзаарахгүй, анзаарсан нэг нь 500, 1000 төгрөгөн дээр хэл ам хийхээс ичнэ, түвэгшээнэ. Гэхдээ Монголын хамгийн олон харилцагчтай банкны хувьд дуслыг хураавал далай гэдэг зарчим энд үйлчилнэ шүү дээ. 

Бидний алтан цагийг хэмнэснийхээ шанд ингэж “гэмгүйхэн” хулгай хийх нь шударга эсэхийг мэдэхгүй юм. Багш нар хүүхдүүдээс өдөр бүр битгий хэл сардаа нэг удаа 500, 1000 төгрөг хураахад эцэг, эхчүүд учир шалтгааныг нь асууж, бөөн асуудал, гомдол үүсдэг. Гэтэл өдөр, сар, жилд хичнээн удаа авч буй нь мэдэгдэхгүй энэ мэтийн шимэгчлэлд бид яагаад дуугүй сууна вэ? 

Нэг зүйлийг нэмж хэлэхэд, банкны карт эзэмшдэг нэг хүн өдөрт дунджаар 10 удаа гүйлгээ хийдэг гэж үзье. Тэр бүрт 50-250 төгрөг шимтгэлд явдаг гэвэл өдөрт бид дунджаар 1500 төгрөгийг шимтгэлд өгдөг байх нь. Энэ нь сардаа 45,000 төгрөг гэсэн үг. Энэ гэхдээ хамгийн багаар бодож тооцоолсон дүн. Тэгэхлээр бид цагаа хэмнэсний төлөө банкинд ийм хэмжээний мөнгө төлж байна. Үүн дээр дээрх утга учир нь олдохгүй шимтгэлүүдийг нэмбэл хичнээн төгрөг болохыг та бүхэн өөрсдийн гүйлгээг хянаж, тооцоолж үзнэ буй за. 

Эх сурвалж www.wikimon.mn

Малайзын эрх баригчид Монгол тэргүүтэй олон улсын биеэ үнэлэгчдийн сүлжээг илрүүлжээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​