А.ТУЯА:ЗАРИМ ЗАЛУУЧУУД АДГУУС МАЛНААС ДОЛООН ДОР АМЬДАРЧ БАЙНА


Энэ сарын 7-23-ны өдрийг хүртэл үргэлжилж буй “Мөрөөдлийн театр”-ын ““Дундын бүсгүй” шоу драмын жүжигт жүжигчин А.Туяа өмнө нь бүтээж байгаагүй дүрээ бүтээжээ. Тэрбээр эрх мэдэлтэй нэгэн эрхэмийн охины дүрд тоглож буй. Энэ дүрээр үзэгчдэд зарим хүн ганц л амьдрах юм шиг хувиа бодож, маргааш хамаагүй гэх буруу ойлголттой явдаг нь хамгийн буруу бөгөөд цаана нь өөр амьдрал үргэлжилж байгааг харуулахыг зорьсон гэнэ.

Энэ тухай тэрбээр “Би саяхан инстаграмийнхаа зурганд хүн амьдарвал утга учиртай амьдрах ёстой. Мал адгууснаас долоон дор амьдарч байна үүнийг утга учиртай амьдрах гэхгүй байх гэж бичсэн. Гэтэл хүмүүс утга учиргүй амьдрал гэж ямар амьдралыг хэлээд байна гэж их асуусан л даа. Манай жүжгийг үзээд тэр ойлголтуудыг авна. Хүн “амьдарч байна” гэж амьсгаатай байгаагаа л тэгэж хэлээд байдаг байх. Гэтэл амьдралын утга учир гэдэг өөр зүйл. Зарим хүмүүс, залуучууд утга учиргүй бүр адгуус малнаас долоон дор амьдарч байна. Тухайлбал, хэтэрхий их хартай, хамаа намбаагүй сексийн амьдрал, хүчирхийлэл, хар тамхи гэдэг юм уу энэ бүхэн зарим залуучуудын амьдралд тэр чигтээ байна. Үүнийг зөв, буруу гэх дүгнэлтээ үзэгчид өөрсдөө хийх байх” хэмээжээ.

” Дундын бүсгүй” жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллаж, бүжиг дэглээчээр СТА Ган-Очир тус тус ажилласан юм. Энэхүү жүжиг нь насанд хүрэгчдэд зориулсан учир бага насны хүүхэдгүй ирэхийг анхааруулжээ.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [202.9.43.201] · 2018/11/03

    Амжилт


  • Иргэн · [59.153.112.220] · 2018/11/03

    Мөөм нь хувцсандаа багтахгүй байвал яах уу


  • Зочин · [202.9.42.90] · 2018/11/03

    амьдралын утга учир гэдэг хүн өөртөө зорилоготой харамсахгүйгээр амьдрахыг хэлнээ


  • kkkkk · [202.126.89.16] · 2018/09/22

    мөөмөө далд хийчих тэхүүү маанагаааа


  • уншигч · [66.181.169.114] · 2018/09/20

    монголчууд арагагүй л ганц нэгээр нүүдэллэж амьдарсаар байгаад жалга довны үзэлтэй болсон хувиа хичээсэн атаач хүмүүс шүү мэдээллийн хэрэгслэлүүд хүний мууд дуртай атаач шуналтай хорчин хүмүүсийн бусад руу дайрч доромжлох хэрэгсэл болж хувирсан. цаад хүнд нь юу тохиолдсон үнэн учир нь юу болохыг ч мэдэхгүй муухай үмхий шүлсээ үсчүүлээд хар энергээ цацаад шавиагаа ханатал муулж доромжилно ер нь бусдад гай саад болохгүй бол юугаа ч хийж идэж ууж эдэлж байсан хэнд хамаатай юм бэ бусдын амьдрал руу өнгийхөө болиод хамар доорхоо харж мөрөөрөө амьдарч сурвал яаж байна монголчуудаа хүний мууд дуртай хэрэгт дуртай хятад зантай хүмүүс их олшроод байна шүү


  • zochin · [112.72.9.26] · 2018/09/18

    ooroo yag Unee shig haragdaj bn arai buduuleg


  • NJUTY · [66.181.182.221] · 2018/09/17

    БОДОХ Л ЗҮЙЛ,ТАЛЦДАГАА Л БОЛИМООР ЮМДАА