fbpx С.Эрдэнэ гишүүн ээ, гишгэсэн мөрөө эргээд хараач
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 56 секунд

С.Эрдэнэ гишүүн ээ, гишгэсэн мөрөө эргээд хараач

АН-ын зүгээс МАН-ын Засгийн газрыг ширүүхэн дайрсаар хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Ингэхдээ улс оронд болж буй бүхий л асуудлыг тэдэнд тохож муухай харагдуулах бүхий л ажлыг зохион байгуулж байгаа. Ёстой л тодорхой бус шалтгаанаар л уулын зэрлэгүүд шиг үе үе уулгалж байна.

Тухайлбал, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан Монгол Улсын өрийн асуудлаар асуулга тавьсан тухай мэдээлэл олны анхаарлыг татсан юм. Тэрбээр эдийн засаг сэргэж 6.1 хувьд хүрсэн атал Монгол Улсын өр яагаад өсөөд байна гэх утга бүхий албан бичгийг илгээсэн байв. Тухайлбал, гадаад өр 2016 оны зургаадугаар сард 24 тэрбум 260 сая ам.доллар байсан бол 2018 оны зургаадугаар сард 27 тэрбум 245 сая ам.доллар болж даруй гурван тэрбум 500 сая ам.доллараар нэмэгдсэн шалтгаан"-ыг тайлбарлахыг шаардсан юм.

Үүнийг тайлбарлахад их амархан.Өчнөөн жил яригдаж, улстөржиж ирсэн нийслэлчүүдийн ганц зовлон болсон цэвэрлэх байгууламжийн ажлыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл буюу 300 сая ам.доллараар эхлүүлсэн, төсвөөс ч 10 орчим тэрбум төгрөг гаргачихлаа. Мөн Газрын тос нэрэх үйлдвэрийн ажлыг нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр эхлүүлсэн. АН-ын зориглон хийгээгүй их ажлыг нэгэнт эхлүүлээд удахгүй шатахуун түлшний хараат байхаа болих гэж байгаа гээд олон олон ажлыг МАН-ынхан амжуулж байгаа гэдгийг ард түмэн мэднэ.

Өөрөөр хэлбэл, хоёр, гурван тэрбум байтугай л хөрөнгө шаардлагатай ажлыг тэд амжуулсан гэсэн үг л дээ. Ард түмэн эрүүл саруул элбэг дэлбэг амьдрахын тулд өмхий, самхайгаасаа салж, хямд шатахуун түлш хэрэглэхийг хүснэ шүү дээ. Өр тавьсан ч МАН-ынхан АН-ын Засгийн газар шиг “Үр хүүхдүүд маань энэ өрийг төлчихнө” гээд хээв нэг хэлээд суусангүй.

АН улсыг хэрхэн туйлдуулсан бэ

Статистик тооноос харахад АН-ын Засгийн газрууд дараагийн ээлжийхэндээ дотоод, гадаадын эх үүсвэрээс санхүүжсэн 400 гаруй өрийн бичиг үлдээсэн байх юм. Эдгээрийг дотор нь ангилбал, улсын дотоодоос зургаан их наяд, гадаадаас найман их наяд төгрөг босгосон байна. Тэгэхдээ голдуу стратегийн ордууд, төрийн өмчит компаниуд, газрыг барьцаа болгосон гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд өмнө нь олон удаа онцолж байсан удаатай. Хамгийн гол нь, АН-ыг засаг барьж байх жилүүдэд эдгээр зээлийн зөвхөн гэрээт хугацаа урссан. Харин 2017 оноос үндсэн төлөлт эхэлсэн аж. Ингээд нэгэнт Засгийн газраас баталгаажуулсан гэрээ бий тул төлөхөөс өөр аргагүй. Тиймээс Сангийн яамнаас өдөр бүр зээл төлөлтийн гүйлгээ хийж байгаа бөгөөд зарим өдөр 20-иос дээш тоогоор шилжүүлэг хийж байна гэдгийг Сангийн сайд албан тайлантай нь олон нийтэд мэдэгдсэн.

Тайланд энэ их зээл төлөлтийг хийх шалтгаан нь "Дим сам" бондын нэг тэрбум, "Мазаалай" бондын 500 сая, "Чингис" бондын 1.5 тэрбум, “Гэрэгэ" бондын 800 сая, "Хуралдай" бондын 600 сая, "Кредит свийс"-ын 250 сая ам.долларын өр гэж дурджээ. Эдгээр зээлийн төлөлт угаас сонгуулийн жилийг дуусах үед эхлэхээр таарсан нь ч хачирхалтай.

Учир нь Засгийн газрын баталгаажуулсан энэ зээлийн гэрээнүүдийг дандаа 2-5 жилийн хугацаатайгаар эргэж төлөх нөхцөлтэйгөөр авсан байх юм. Тиймээс өдгөө улсад уул уурхай, үйлчилгээний салбараас орж ирэх орлого нэмэгдэж байгаа ч өдөр бүр төлөгдөж буй зээлийн хүүнд хамаг төсвөө зарцуулж байгаа ажээ.

Ч.Хүрэлбаатар: 5 их наяд 698 тэрбум төгрөгийн зээл төлөөд байна

У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл 5 их наяд 698 тэрбум төгрөг /үүнээс үндсэн төлбөрт 4 их наяд 745.29 тэрбум, хүүгийн төлбөрт 936.23 тэрбум/-ийн өр төлөөд байна. Он дуустал дахиад 875.35 тэрбум төгрөг /үүнээс үндсэн төлбөрт 364.06 тэрбум, хүүгийн төлбөрт 511.29 тэрбум/-ийн өр нэмж төлнө. Ийм их өр тавиагүй бол олон олон асуудлыг шийдэх боломж байсан. Засгийн газар 9-р сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг, түүний дотор сувилагч, бага ангийн багш, цэцэрлэгийн багш зэрэг зарим албан хаагчдын цалинг түлхүү нэмэх шийдвэр гаргасан. Илүү нэмэхийг ч шаардаж байна. Бид бүх боломжоо ашиглаад дахиад өндөр хүүтэй, арилжааны зээл авахгүйгээр, бүх боломжоо шахаж ажиллаж өрөө барагдуулж, бас боломжоороо цалин нэмээд явж байна” хэмээсэн юм. Тиймээс АН-ынхан У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагаахын тулд худал мэдээллийг олон нийтэд өгч буй нь үнэхээр эмгэнэл. Ямартай ч С.Эрдэнэ дарга аа, гишгэсэн мөрөө эргээд хараач гэж хэлэх байна,

Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөлөө
Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөлөө
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​