fbpx П.ОРХОНД ХЭН ДОПИНГ ӨГСӨН БЭ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 48 секунд

П.ОРХОНД ХЭН ДОПИНГ ӨГСӨН БЭ?

Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхоны сорьцоос станозолол хэмээх маш хүчтэй бодис илэрч сая Азийн наадамд түрүүлсэн алтан медалийг хүчингүйд тооцлоо. Цаашдаа ч түүний спортын замналд цэг тавих ч байж мэдэх. Энэ юү гэсэн үг вэ гэвэл түүний барилдах эрхийг бүрэн хасч магадгүй. Ийм хортой үр дагавар харагдаж байгаа.

Гэтэл холбогдох байгууллагууд тухайлбал, Монголын үндэсний олимпийн хороо, Чөлөөт бөхийн холбоо, Допингийн эсрэг үндэсний төвөөс огт чимээ аниргүй удлаа. Энэ байдал олон нийтэд юу гэж ойлгогдож байна вэ гэвэл П.Орхоноос допинг илэрсэн явдлыг нэг их хүчтэй ярилгүй, асуудал болголгүй өнгөрөөх гэсэн санаа юм. Уг нь дарж дийлэмгүй юм шүү дээ.

Дэлхийн дэвжээнд аваргална гэж харах найдвартай тамирчны нэрийн жагсаалтын эхэнд П.Орхон зайлшгүй бичигдэнэ. 2020 онд Токиогийн олимпод хэн аваргалахав гэвэл П.Орхон байх бүрэн магадлалтай байсан. Тэгвэл ийм алдартнаа алдах болсон нь асуудал биш юм уу. Хэн ч албан ёсны тайлбар хийхгүй байна гэдэг нэг л сэжигтэй. Нуух аргагүй ийм асуудлыг нэг тийш болгох нь чухал байна. П.Орхон өөрөө хэрэглэсэн үү. Хэн нэгэн түүнийг хорлох гэж допинг өгсөн үү гэдгийг нягтлах ёстой юм.

П.Орхон “Би допинг хэрэглээгүй, намайг хүмүүс хорлосон байна’ гэсэн нь олон янзын хардлага түрүүлсэн. Хөөрхий муу өрсөлдөгч С.Батцэцэгийг хүртэл хорлогч болгон хардсан. Тийм ч юм байхгүй биз. Нөгөө талаар МЧБХ-ныхны он удаан жил ужгирсан хэрүүлийн нэг сэжүүрт ямар нэг атгаг санаатан байсан ч юм билүү хэн мэдлээ. Энэ бүхнийг илрүүлэхийн тулд хуулийн байгууллагад ч хандаж болох юм.

Ямартай ч дэлхийд данстай тамирчныхаа нэр төрийг сэргээх нь өнгөрсөн хэрэг. Харин тамирчин өөрөө допинг хэрэглэсэн ч бай, хэн нэгэн хорлох гэж өгсөн ч бай Монголын спортын нэр хүнд дэлхийд унасан шүү дээ. Үүний бурууг багш дасгалжуулагчид хуваалцах нь зүйн хэрэг. Яагаад гэвэл амжилт олж шагнал урамшил авах болоход тэд хуваалцдаг. Бас шигшээ баг, П.Орхон хоёрын хооронд байгуулсан гэрээ гэж байгаа. Түүнд тамирчин нь ёс суртахууны алдаа гаргавал хариуцлага ямар байхав, хэрхэн бурууг хуваалцахав гэдэг нь заагдсан байдаг биш үү.

Нөгөө талаар шигшээ багийн тамирчид хаа нэгтээ гуанз, ресторанд хооллож ундалж явдаг жирийн иргэнээс өөр амьдралтай шүү дээ. Иймээс багш, дасгалжуулагчдыг хариуцлага хүлээх ёстой гээд байгаа юм.

Допингийн эсрэг үндэсний төвийнхөн үнэн, мөнийг олох талаар ажиллаж байгаа болов уу. Энэ газрыг хэдэн бөхчүүдээс шинжилгээ авч цааш явуулдаг, үр дүнг нь мэдээлдэг төдий гэж ойлгох учиргүй юм. Иймээс нэртэй алдартай тамирчнаас допинг илэрсэн явдлын учрыг даруйхан олж олон түмэнд мэдээлээсэй билээ. Энэ бол холбогдох байгууллагуудад хандсан хатуу нэхэл юм шүү.

Зууны мэдээ
Д.Бичээчхүү

Зам даваа хаагдаж, тариа, ногоо цасанд дарагдаж болзошгүй байна

Куба улсын эрх баригчид иргэдийг нь эсэргүүцлийн жагсаалд турхирсанд АНУ-ыг буруутгав
Куба улсын эрх баригчид иргэдийг нь эсэргүүцлийн жагсаалд турхирсанд АНУ-ыг буруутгав
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Куба улсын эрх баригчид иргэдийг нь эсэргүүцлийн жагсаалд турхирсанд АНУ-ыг буруутгав

Куба улсын эрх баригчид иргэдийг нь эсэргүүцлийн жагсаалд турхирсанд АНУ-ыг буруутгав

Монголын марафончид олимпын эрх “өвөртлөв”

“...Монгол Улсын иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүж С.Зоригийг хөнөөсөн хэргийг үүрүүлсэн” гэх хэрэг олон улсад үүсэх үү?!

Зэвсэгт хүчний салбарынханд генерал цол хүртээж, төрийн дээд одон медалиар шагналаа

Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан

НОБГ: 16 иргэний амь нас, 2 тэрбум 96 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

Умард Солонгос Зүүн тэнгис рүү хэд хэдэн баллистик пуужин харважээ

“Монгол цэргийн өдөр” буюу зэвсэгт хүчний 103 жилийн ой өнөөдөр тохиож байна

Цасанд хаагдсан 54.743 км замыг гаргаж, 5794 тонн өвс, тэжээлийг хүргэлээ

Путин сонгуульд ялсныхаа дараа хэлсэн үгэндээ Орос-Хятадын түншлэлийн ач холбогдлыг онцлов

Арай дөнгүүр Ерөнхий сайд зарласан нь ахиухан суудал авна

Нүүрсний гэх хэргийн эргэн тойронд 1: Авлига өгч, газар эзэмшиж, хууль зөрчсөн хятад хөрөнгө оруулагч нарт хариуцлага тооцох чадал Монгол төрд бий юу

“Цэргийн сахилга бат, хүмүүжил, бие бялдар, ёс зүйн төлөвшлийг бэхжүүлэх нь төрийн цэргийн байгууллагын үүрэг“

ОХУ-аас 8,500 тонн тэжээлийн буудайг хүмүүнлэгийн тусламжаар олгохоор болж, эхний цуваа Алтанбулагт иржээ

Францын хуурай замын цэрэг Украинд байлдааны ажиллагаа явуулах боломжийг Эммануэл Макрон үгүйсгэсэнгүй

НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт зохион байгуулагдана

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Путин 88 хувийн саналаар ялсан нь урьдчилсан дүнгээс тодорхой болов

АН-ын хагарал АН-ын асуудал биш гэв үү?!

МАН-аас УИХ-д нэр дэвшүүлэх болзлыг Л.Оюун-Эрдэнэ улам чангалах уу?

Газрын тосны үйлдвэрүүд Украины дроны цохилтод өртсөний улмаас ОХУ-д бензин шатахууны үнэ өсжээ

Орост сөрөг хүчний арми төрийнхөө эсрэг байлдаж байна

УИХ-ын 2024 оны хаврын чуулган хуулийн дагуу ажлын 75 өдөр хуралдах боломжтой юу

Японы бэйсболын супер одын гэргий анх удаа олны нүдэнд ил гарав

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 5.4 их наяд төгрөгт хүрчээ

Умард Солонгосын Ким Жон Ун шинэ байлдааны танкаа өөрөө жолоодож шалгажээ

Путин цөмийн зэвсгээр сүрдүүлээгүй, Америкийн хэвлэлүүд “үгийг нь гуйвуулсан“ гэж Кремль тайлбарлалаа

SpaceX компанийн зохион бүтээсэн аварга пуужин гурав дахь туршилтаараа хамгийн урт зам туулав

Кейс: Сууц өмчлөгч СӨХ-ны төлбөрийг төлөх үүрэгтэй

Үнийн өсөлтөд “Торгуулсан” өрхийн бодит орлого

Өнөөх л Д.Сугар, Ц.Нанзаддорж, Д.Ганбат нар “Өндөр буянт”-ыг булаасан асуудалд холбогджээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​