fbpx Алга дарам газрыг ч авто зогсоол болгочихоод ард иргэдийн мөнгийг шулж амьдрахаа болиоч!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 35 секунд

Алга дарам газрыг ч авто зогсоол болгочихоод ард иргэдийн мөнгийг шулж амьдрахаа болиоч!

Улаанбаатарын хот төлөвлөлт алдагдсанаас болж Үндсэн хуулиар олгогдсон Нийслэлчүүдийн эрх өдөр тутамд зөрчигдсөөр байна.

Эмх замбараагүй байдлаас үүдэж, иргэдэд явах газар ч бараг үгүй болж, явган хүний замыг хааж таглаж, хашаа, барилга байгууламж барихаас гадна хууль бусаар авто зогсоол ажиллуулдаг асуудал газар авч иргэдийг бухимдуулсаар байгаа юм.

Нийтийн эзэмшлийн талбайг авто зогсоол болгож хашиж авчихаад мөнгө нэхнэ. Одоо бүүр алга дарам газрыг ч авто зогсоол болгож мөнгө шулах арга улам нарийссан байх юм. Арай л биш ээ.

Томоохон худалдаа үйлчилгээний төвүүд машин тавих зогсоолоо огтхон ч шийдэж чадаагүй. Тэгсэн хэрнээ үйлчлүүлэхийн тулд машинаа түр тавьж, авто зогсоолыг ажиллуулж байгаа хүний "аманд орсон" мөнгийг төлөхөөс өөр аргагүй болдог. Ингэж хэрэглэгчээ торгож, мөнгө саахын оронд, зогсоолоо хангалттай барьчихвал.

Зарим газрууд шулна, шулна гэхэд арай дэндүү шулдаг юм байна. Тэгээд бас болоогүй зогсоол ажиллуулахдаа гудамжны золбин ажилгүй хүмүүс олж авчраад тавьчихсан аятай аашилна. Тэдэнд зогссон цаг, минут хамаагүй зоргоороо мөнгө нэхэж “зовооно”.

Харилцааны соёлгүй бүдүүлэг нэг нь элдвээр харааж доромжилж, хүний эд зүйлсэд халдаж, машин тэрэг цохиж өшиглөх нь энүүхэнд. Хүн зогссон цаг минутаа харж, учраа хэлж учирлахаар ерөөсөө хүний үгийг хүлээж авахгүй, доромжилно.  Ийм л хүмүүс авто зогсоол ажиллуулж, мөнгө авч байна.

Нэг жишээ бичихэд, өнгөрсөн долоо хоногт Урт цагааны урд талын зогсоол руу оочерлож байж арайхийж орлоо. Ороод бүтэн тойрлоо. Зогсоол байдаггүй. Гэтэл машин оруулсан залуу анхнаасаа зогсоол байхгүй гэж хэлээгүй мөртлөө, гарах гэтэл 500 төгрөг нэхээд зогсчихоод гаргадаггүй ээ.

-Зогсоол алга байна шүү дээ, тэгээд ч 2 минут болоогүй байна?

-Тэр хамаагүй ээ, манайх 0-30 минут хүртэл 500 төгрөг авдаг. Тэрнээс дээш 1000 төгрөгөөр боддог.

-Чи юу яриад байгаа юм бэ. Зогсоолгүй газар руу оруулчихаад ингээд мөнгө нэхэж болдог юмуу. Ядаж би машинаа тавьчихаад 30 минут болсон бол яая гэхсэн?

-Та нараас болж би цалингаа хасуулах ёстой юмуу.

-Чи ингэж хүн шулж болдог юмуу. Чи энэ тасалбараа хараач 30 минут машин тавьсан бол 500 төгрөг гэж байна. Би ороод зогсоол байхгүй тойроод гараад ирэхэд 2 минут ч болсонгүй, цагаа хардаа?

-Тэр хамаагүй ээ, зогсоол руу орсон л бол мөнгөө төлөөд гар.

-Чи ямар даварсан юм бэ. Энэ зогсоолыг чи ажиллуулдаг юмуу, өөр хариуцдаг хүн гэж байдаг юмуу. Тэрэндээ хэлээч?

-Хэн ажиллуулдаг байх нь танд ямар хамаатай юм бэ. Би ажлаа хийж байна.

Ингэж хэрэлдээд хэдэрлээд зогсчихсон. Араас машинууд сигналдаад, нөгөө залуу гаргадаггүй. Аргагүй эрхэнд 500 төгрөг өгч салсан. Ийм маягаар хүн шулж мөлжиж байна. Хэний эзэмшлийн хэн ажиллуулах зөвшөөрөл авсан нь тодорхойгүй авто зогсоолууд олон бий.

Тиймээс бухимдсан иргэд Нийслэлийн авто замын газарт байнга гомдол мэдүүлдэг ч эргээд ямар нэгэн хариу, шийдвэрлэлт байдаггүй байна. Яагаад гэвэл тус газарт иргэдийн өгсөн гомдлыг шалгах эрх зүйн үндэслэл байхгүй учраас Мэргэжлийн хяналтын газарт иргэдийн гомдлыг шалгуулах албан бичиг хүргүүлдэг гэнэ.

Ихэвчлэн иргэдээс “Нийтийн эзэмшлийн талбай ашиглаж, автомашины зогсоол болгочихоод мөнгө аваад байгаа нь зөв үү, шалгаж өгөөч” гэсэн гомдол ирдэг байна.

Уг нь нийслэлийн хэмжээнд Засаг даргын захирамжийн дагуу авто зогсоол байх зөвшөөрөлтэй 12 газар л байдаг юм байна. Тодруулбал, “Хангарьд ордон”, “Спортын төв ордон”, “Замын цагдаагийн газар”, “Уул уурхайн яам”, “Байгаль орчин ногоон хөгжлийн яам”, “Сангийн яам”, “УДЭТ”, Барилгачдын талбай, “Гурван гал” худалдааны төв, “Ханбүргэдэй” “Сүхбаатар дүүрэг” зэрэг 12 газар авто зогсоолын зөвшөөрөлтэй бөгөөд журамд заасны дагуу төлбөрөө хурааж, 60 хувийг нь авто тээврийн санд орлого гэж оруулдаг ажээ.

Иргэдийн бас нэг бухимдах шалтгаан нь төлбөрийн мөнгө нь замын санд орохгүй байгаад ундууцдаг гэнэ. Түүнээс гадна ил далд хэлбэрээр Нийслэлийн Засаг даргын баталсан захирамжийг түрүү барьж, худлаа хэлж авто зогсоол ажиллуулдаг олон газрууд бий. Тэдний тоог гаргах боломж байхгүй гэнэ.

Нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулж л байгаа бол хууль, дүрэмд нь захирагдаж хотын даргын болон улсын байцаагчийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байтал огтоос тоодоггүй, шийдвэр биелүүлдэггүй аж ахуйн нэгж, албан байгууллага байдаг.

Түүнчлэн “Бөмбөгөр” худалдааны төвийн гадаах зогсоол руу машин ороод гарсан ч хэдэн цаг болсон ч 1000 төгрөг авдаг бол “Бишрэлт” зочид буудлын гадаах төлбөртэй зогсоол өглөө 08-аас оройн 20 цаг хүртэл байлгаад 2000 төгрөг авдаг аж.

Харин “Улаанбаатар” зочид буудлын зүүн талд машины зогсоол байх бөгөөд “зочны машинд хамаарахгүй” гэж бичсэн хэрнээ, манаачийн байрны ар талд нь “төлбөртэй зогсоол” гээд үнийг доош нь цувуулж бичсэн байсан. Энэ талаар манаачаас нь “Төлбөртэй зогсоол чинь яг аль нь юм бэ” гэж асуухад “Манайх төлбөртэй зогсоол ажиллуулдаггүй. Тийм зүйл байхгүй” хэмээн халгаасангүй.

Энэ мэтээр хууль бусаар төлбөртэй зогсоол ажиллуулж, авсан мөнгө нь хувь хүний халаас руу ороод байгаад хамаг учир байгаа юм. Гол төлөв худалдаа үйлчилгээний төвүүдийн үүдэнд зогсоол хүрэлцээгүй учраас иргэдээс мөнгө хурааж машиныг нь тавиулаад байгаад ихээр бухимддаг.

Тиймээс Нийслэлээс зөвшөөрөлгүй автозогсоолыг цэгцлэж, мөн төлбөртэй зогсоолоо нэмэгдүүлэх нь зөв. Зогсоолын асуудлаа шийдчихвэл зовлон алга. Ажил төрөл хөөцөлдөөд явахаар зогсоол олдохгүй байх вий гэхээс шаналж, машин ачих вий гэж айсаар байтал таарах юм.

Заримдаа бүр зогсоол олдохгүй болохоор аргагүй эрхэнд байрны дунд юмуу машин тавихыг хориглосон тэмдэг тэмдэглээний ойролцоо тавьчихаар Замын удирдлагын төвөөс ачаад явчихна. Үнэндээ асуудалтай, стресс бухимдалтай нийгэмд аж төрж амьдраад байгаадаа харамсах юмаа.

Нөгөөтэйгүүр зөвшөөрөлгүй авто зогсоол ажиллуулж иргэдээс мөнгө авч буй газруудад шалгалт хийж, хариуцлага тооцох эрх нь НМХГ-т бий. Эднийхээс шалгалтыг хийх ёстой гэдэг юм билээ.

Уг нь Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журамд зааснаар  задгай  авто зогсоол дээр 30 минут автомашин байрлуулах бол 500 төгрөг, 60 минут бол 1000 төгрөг хураах ёстой.

Гэвч аж ахуйн нэгжүүд нэг цагийн 1500-2000 төгрөгийн хураамж авах тохиолдол байдаг. Аж ахуйн нэгжүүдийн байгуулсан авто зогсоолын 60 хувь нь хувийн, 40 хувь нь нийтийн эзэмшлийнх учраас тэд чөлөөлөх шаардлага тавихад хүлээж авахгүй, маргаан үүсгээд байгаа ажээ.







О.Сайхан

Тэрбум тэрбумын тендер “ИДДЭГ” Б.Цогтгэрэлийг
Тэрбум тэрбумын тендер “ИДДЭГ” Б.Цогтгэрэлийг "Орхон-АЗЗА" ТӨХК-ийн захирлаар томилж болох уу?
 
Кореа обой, Ноён Бондгор болон Мөнхийн реп хамтлагийн дуучин Мийгаа нар нэгдэж 20 сая төгрөгний хандив өгөхөөр болжээ
Кореа обой, Ноён Бондгор болон Мөнхийн реп хамтлагийн дуучин Мийгаа нар нэгдэж 20 сая төгрөгний хандив өгөхөөр болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Кореа обой, Ноён Бондгор болон Мөнхийн реп хамтлагийн дуучин Мийгаа нар нэгдэж 20 сая төгрөгний хандив өгөхөөр болжээ

Кореа обой, Ноён Бондгор болон Мөнхийн реп хамтлагийн дуучин Мийгаа нар нэгдэж 20 сая төгрөгний хандив өгөхөөр болжээ

Мөнхийн репийн Мийгаа: Банкууд хүүгээ бууруул...

Мөнхийн репийн Мийгаа: Банкууд хүүгээ бууруул...

Куба улсын эрх баригчид иргэдийг нь эсэргүүцлийн жагсаалд турхирсанд АНУ-ыг буруутгав

Куба улсын эрх баригчид иргэдийг нь эсэргүүцлийн жагсаалд турхирсанд АНУ-ыг буруутгав

Монголын марафончид олимпын эрх “өвөртлөв”

Монголын марафончид олимпын эрх “өвөртлөв”

“...Монгол Улсын иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүж С.Зоригийг хөнөөсөн хэргийг үүрүүлсэн” гэх хэрэг олон улсад үүсэх үү?!

“...Монгол Улсын иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүж С.Зоригийг хөнөөсөн хэргийг үүрүүлсэн” гэх хэрэг олон улсад үүсэх үү?!

Зэвсэгт хүчний салбарынханд генерал цол хүртээж, төрийн дээд одон медалиар шагналаа

Зэвсэгт хүчний салбарынханд генерал цол хүртээж, төрийн дээд одон медалиар шагналаа

Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан

Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан

НОБГ: 16 иргэний амь нас, 2 тэрбум 96 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

НОБГ: 16 иргэний амь нас, 2 тэрбум 96 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

Умард Солонгос Зүүн тэнгис рүү хэд хэдэн баллистик пуужин харважээ

Умард Солонгос Зүүн тэнгис рүү хэд хэдэн баллистик пуужин харважээ

“Монгол цэргийн өдөр” буюу зэвсэгт хүчний 103 жилийн ой өнөөдөр тохиож байна

“Монгол цэргийн өдөр” буюу зэвсэгт хүчний 103 жилийн ой өнөөдөр тохиож байна

Цасанд хаагдсан 54.743 км замыг гаргаж, 5794 тонн өвс, тэжээлийг хүргэлээ

Цасанд хаагдсан 54.743 км замыг гаргаж, 5794 тонн өвс, тэжээлийг хүргэлээ

Путин сонгуульд ялсныхаа дараа хэлсэн үгэндээ Орос-Хятадын түншлэлийн ач холбогдлыг онцлов

Путин сонгуульд ялсныхаа дараа хэлсэн үгэндээ Орос-Хятадын түншлэлийн ач холбогдлыг онцлов

Арай дөнгүүр Ерөнхий сайд зарласан нь ахиухан суудал авна

Арай дөнгүүр Ерөнхий сайд зарласан нь ахиухан суудал авна

Нүүрсний гэх хэргийн эргэн тойронд 1: Авлига өгч, газар эзэмшиж, хууль зөрчсөн хятад хөрөнгө оруулагч нарт хариуцлага тооцох чадал Монгол төрд бий юу

Нүүрсний гэх хэргийн эргэн тойронд 1: Авлига өгч, газар эзэмшиж, хууль зөрчсөн хятад хөрөнгө оруулагч нарт хариуцлага тооцох чадал Монгол төрд бий юу

“Цэргийн сахилга бат, хүмүүжил, бие бялдар, ёс зүйн төлөвшлийг бэхжүүлэх нь төрийн цэргийн байгууллагын үүрэг“

“Цэргийн сахилга бат, хүмүүжил, бие бялдар, ёс зүйн төлөвшлийг бэхжүүлэх нь төрийн цэргийн байгууллагын үүрэг“

ОХУ-аас 8,500 тонн тэжээлийн буудайг хүмүүнлэгийн тусламжаар олгохоор болж, эхний цуваа Алтанбулагт иржээ

ОХУ-аас 8,500 тонн тэжээлийн буудайг хүмүүнлэгийн тусламжаар олгохоор болж, эхний цуваа Алтанбулагт иржээ

Францын хуурай замын цэрэг Украинд байлдааны ажиллагаа явуулах боломжийг Эммануэл Макрон үгүйсгэсэнгүй

Францын хуурай замын цэрэг Украинд байлдааны ажиллагаа явуулах боломжийг Эммануэл Макрон үгүйсгэсэнгүй

НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт зохион байгуулагдана

НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт зохион байгуулагдана

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Путин 88 хувийн саналаар ялсан нь урьдчилсан дүнгээс тодорхой болов

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Путин 88 хувийн саналаар ялсан нь урьдчилсан дүнгээс тодорхой болов

АН-ын хагарал АН-ын асуудал биш гэв үү?!

АН-ын хагарал АН-ын асуудал биш гэв үү?!

МАН-аас УИХ-д нэр дэвшүүлэх болзлыг Л.Оюун-Эрдэнэ улам чангалах уу?

МАН-аас УИХ-д нэр дэвшүүлэх болзлыг Л.Оюун-Эрдэнэ улам чангалах уу?

Газрын тосны үйлдвэрүүд Украины дроны цохилтод өртсөний улмаас ОХУ-д бензин шатахууны үнэ өсжээ

Газрын тосны үйлдвэрүүд Украины дроны цохилтод өртсөний улмаас ОХУ-д бензин шатахууны үнэ өсжээ

Орост сөрөг хүчний арми төрийнхөө эсрэг байлдаж байна

Орост сөрөг хүчний арми төрийнхөө эсрэг байлдаж байна

УИХ-ын 2024 оны хаврын чуулган хуулийн дагуу ажлын 75 өдөр хуралдах боломжтой юу

УИХ-ын 2024 оны хаврын чуулган хуулийн дагуу ажлын 75 өдөр хуралдах боломжтой юу

Японы бэйсболын супер одын гэргий анх удаа олны нүдэнд ил гарав

Японы бэйсболын супер одын гэргий анх удаа олны нүдэнд ил гарав

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 5.4 их наяд төгрөгт хүрчээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 5.4 их наяд төгрөгт хүрчээ

Умард Солонгосын Ким Жон Ун шинэ байлдааны танкаа өөрөө жолоодож шалгажээ

Умард Солонгосын Ким Жон Ун шинэ байлдааны танкаа өөрөө жолоодож шалгажээ

Путин цөмийн зэвсгээр сүрдүүлээгүй, Америкийн хэвлэлүүд “үгийг нь гуйвуулсан“ гэж Кремль тайлбарлалаа

Путин цөмийн зэвсгээр сүрдүүлээгүй, Америкийн хэвлэлүүд “үгийг нь гуйвуулсан“ гэж Кремль тайлбарлалаа

SpaceX компанийн зохион бүтээсэн аварга пуужин гурав дахь туршилтаараа хамгийн урт зам туулав

SpaceX компанийн зохион бүтээсэн аварга пуужин гурав дахь туршилтаараа хамгийн урт зам туулав

Кейс: Сууц өмчлөгч СӨХ-ны төлбөрийг төлөх үүрэгтэй

Кейс: Сууц өмчлөгч СӨХ-ны төлбөрийг төлөх үүрэгтэй

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​