Төмөр замын салбарын орлого өмнөх оны мөн үеэс 16%-иар өсөж 504.6 тэрбум төгрөгт хүрчээ


Төмөр замын тээврээр тээсэн ачаа 2018 оны эхний 10 сард 21.1 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 2.2 сая хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 2.6 (14.2%) сая тонноор өсөж, зорчигчид 53.7 (2.4%) мянгаар буурсан байна.

Харин энэ оны 10 дугаар сард тээсэн ачаа 2.4 сая тонн, зорчигчид 206.1 мянга 21.1 сая тонн 2.6 мянган тонн болж, өмнөх сараас тээсэн ачаа 139.1 (6.2%) мянган тонн, зорчигчид 11.1 (5.7%) мянган хүнээр өсжээ.

Төмөр замаар 2018 оны эхний 10 сард тээсэн нийт ачаанд:

  • дотоодын ачаа 39.6 хувь,
  • экспортын ачаа 35.8 хувь,
  • импортынх 11.3 хувь,
  • дамжин өнгөрсөн ачааных 13.3 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс импортын ачааных 1.0 пункт, экспортын ачааных 0.6 пунктээр өсөж, харин дотоодын ачааных 1.5 пункт, дамжин өнгөрсөн ачааных 0.1 пунктээр буурсан байна.

Төмөр замын тээврийн салбарын орлого 2018 оны эхний 10 сард 504.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 70.1 (16.1% ) тэрбум төгрөгөөр өсжээ.

Агаарын тээврээр тээсэн ачаа 2018 оны эхний 10 сард 2.6 мянган тонн, зорчигчид давхардсан тоогоор 793.8 мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 72.0 (2.8%) тонн, зорчигчид 85.7 (12.1%) мянган хүнээр өссөн байна.

Харин өмнөх сараас тээсэн ачаа 39.8 (15.1%) тонноор өсөж, зорчигчид 5.5 (6.6%) мянган хүнээр бууржээ.

Агаарын тээврээр дотоодод зорчигчид 2018 оны эхний 10 сард 293.1 (36.9%) мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс 30.4 (11.6%) мянга, олон улсад зорчигчид 500.7 (63.1%) мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс 55.3 (12.4%) мянгаар тус тус өсжээ.

Агаарын тээврийн салбарын орлого 2018 оны эхний 10 сард 343.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10.6 (3.2%) тэрбум төгрөгөөр өсжээ.

Харин энэ оны 10 дугаар сард 26.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 10.3 (28.4%) тэрбум төгрөгөөр буурсан байна гэж Үндэсний Статистикийн Хороо мэдээллээ.


Энэ мэдээ таалагдаж байвал: