Entertainment / 2018/11/30

Ноён Бондгор төрийн ордны гадна олон хосд аз жаргал бэлэглэлээ



Ноён Бондгор, эхнэр Б.Золзаяа нарын “Хос жаргал” хэмээх шинэ уран бүтээл сүүлийн үед зохиолын дууны ертөнцөд хит болоод байгаа. Дууны үг, аяыг Өвөр монголын “Жалам хар” хамтлагийн ахлагч Д.Шилийнболор зохиосон билээ. Хүмүүнлэгийн элч дуучин Бондгор монголд гэр бүл салалт,  хүүхдийн өнчрөлт бүү байгаасай гэсэндээ хосуудын дунд “Хос жаргал” дуунд гэр бүлийн зурган эвлүүлэг хийх уралдаан зарласан.  Уралдаанд оролцсон 2000 гаруй хосын дунд монголын нэр бүхий эрхмүүд, УИХ-ын гишүүн асан  ерөнхийлөгчийн зөвлөх  Г.Уянга, Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Алтаншагай,  жүжигчин, хөтлөгч Э.Ууганбаяр,  “Эмоци” продакшины жүжигчин С. Тэмүүжин, Г. Нарансолонго нар багтжээ.  

Дуучин Бондгор бүх оролцогчид  гарын бэлэг өгөөд зогсохгүй эхний таван байрт шалгарсан хосд их таван ханатай хагас сийлбэртэй гэр, сүхбаатарын хурдан удмын адуу, хундан цагаан хургатай хонь, “Дээдсийн гоёл салон”-ы хос дээл,  Контас брэндийн хос цаг өгчээ. Анх удаа сошиалаар зарласан шагналын сан өндөртэй уралдааны шагнал гардуулах ёслолын арга хэмжээг ноён Бондгор Чингисийн талбайд цаг авч хийжээ. ЧИнгисийн талбайд  Ноён Бондгор амьд хургатай хонь оруулж, гэр барьж, гэрэлтэй гэгээлэг мэдээллийг нийгэмд түгээж монголын мянга, мянган хосд аз жаргал бэлэглэлээ. Гэгээн бүхэн дэлгэрэх болтугай.

Х.Соёл