Одоо “амиа бодоод явах цаг биш” гэдгийг М.Энхболдод сануулъя


Албан тушаалаа хамгаалж, алалдахаас наагуур тэмцэж байж У.Хүрэлсүхийн Засгийн газар тогтож үлдлээ. Хичнээн өдөр зөвхөн албан тушаалын төлөө хэрүүл тэмцэл хийж, хичнээн өдөр зөвхөн бусдаас бурууг хайлаа. “Ард түмэн миний талд байгаа” хэмээн сүгсэлзэх Ерөнхий сайд энэ хэд хоногт ард түмнийхээ өмнөөс гал тавьж орхилоо. Түүнийг албан тушаал, эрх мэдлээ хадгалан үлдэхийн төлөө амь хайргүй тэмцэж байх хойгуур ам.долларын ханш 2700 төгрөгт дөхлөө. Дагаад бүх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ дийлдэхээ болив. Дэлхийн зах зээлд нефть, газрын тосны үнэ огцом буурсаар байхад манайд дээшилсээр байна. Өнөөх “надтай хамт” гээд байгаа ард түмэн нь үнийн өсөлтөд нуруугаа хотойтол даруулж, утаандаа угаартан байна. Үүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх анзаарах нь бүү хэл, ялалтын найрандаа тансагланхан байгаа биз ээ.

Уг нь иргэд энэ засгаас нэг их зүйл хүсээгүй. “Аятайхан амьдрах боломжийг маань хангаад өгөөч ээ” л гэж сонгосон. Харамсалтай нь, өнөөдүүл нь өөрсдөд нь очих ёстой байсан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгийг хуйгаар нь хуваагаад идчихсэн. Сайдууд төдийгүй гишүүд хүртэл хувааж идэлцсэн байна. Үүнээс Засгийн газар УИХ-ын гишүүддээ өөрийн мэдлийн сангуудаараа дамжуулж авлигаддаг юм биш үү гэсэн ойлголт олон нийтэд төрсөн. Тиймээс авлигажсан Засгийн газар, сайдууд байх нь зөв үү, тэдэнд хариуцлага тооцох ёстой гэх уур амьсгал нийгэмд тархаж, олны дургүйг чинээнд нь тултал хүргэсэн нь үнэн юм. Шударга ёс нэхсэн олны дургүйцлийн давалгаа У.Хүрэлсүхийн Засгийн газрыг золтой л хөмөрчихсөнгүй. Ёсзүйтэй, үүрэг хариуцлагаа ухамсарладаг нийгэмд бол уучлал гуйгаад огцордог ёстой. Дэлхийн соёлт хүн төрөлхтөн, тэдний төр засаг нь ганц гишүүн нь буруу үйлдэл гаргасны төлөө огцордог гэдгийг бид харж л байна.

Харин манайд бүх зүйл эсрэгээрээ. Хулгай хийсэн сайд нар өөрөө өөрсдийнхөө төлөө кноп дарж, Засгийн газраа хамгаалж үлдлээ. Шударга ёс, ардчилал, хүний эрх ярьсан эрхэмүүд маань худалч, хулгайчууд байжээ гэдгийг нийтээрээ харлаа. Тэгсэн ч гэсэн тэд маань “Бид шударга” гэж ичих ч үгүй гүрийж байгаад зөөлөн суудалдаа үлдсэн нь ичгүүртэй. Хариуцлага амлаж гарч ирсэн У.Хүрэлсүхийн сайхан амлалтууд шударга ёс тогтоох эхний шалгуурт ийн замхарч алга боллоо. Ийм Ерөнхий сайд, ийм Засгийн газраас бид одоо шударга ёс, зөв үйлдэл гарна гэж саналтгүй боллоо. ЖДҮ-ийн хулгайч Засгийн газраас хэн одоо хариуцлага нэхэж, хэн олон түмний эрх ашгийн төлөө дугарах юм бэ гэдэг асуулт үлдлээ. Бүтэн жил Ерөнхий сайд хийчихээд эдийн засгийн талаар хоёр тоо хэлэхгүй мөртөө “Би айхгүй байна, шоронд хийнэ, шонд өлгөнө, хөөнө тууна” гэж авирлаж байгаа нь их л танил технологи санагдаж байна. Өнөөдөр У.Хүрэлсүхийн Засгийн газар огцроогүй ч хариуцлага тооцох асуудал хэвээр үлдлээ. Санал хураалт сануулга боллоо. АН-ын Л.Болд, Ж.Батзандан нарын сөрөг хүчний саналаар л тогтож үлджээ. Энэ бол 65 суудалтай намын хувьд ичгэвтэр хэрэг.

У.Хүрэлсүх Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга. Тэр шударга ёс нэхсэн, хариуцлага сануулсан, ёсзүйтэй байхыг тулгасан бүлгийн дарга Д.Хаянхярваагаа огцруулчихсан. Хотын дарга С.Батболдыг огцруулах шаардлага тавьж, өнөөх нь ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчихсөн. УИХ-ын дарга М.Энхболдыг ажлаа өг гэж шахаж байна. Өөрт нь зүй ёсны шаардлага тавьсан хэнийг ч тэр харлуулж, шахаж, дарамталж байна. Гэтэл ЖДҮ-д нэр холбогдсон сайдууд нь ширэн нүүрлэчихээд байж л байна. Түүнээс ЖДҮ-ийн зээл авсан гишүүд шударга ёс яриад сууж л байна.

УИХ-ын дарга М.Энхболд саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Надад хариуцлагаас зугтаад, УИХ-ын даргын албан тушаалд шигдээд суух бодол байхгүй. Би Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байгаад улс төрийн нөхцөл байдлыг үнэлж, өөрөө өргөдлөө өгч огцорч байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хариуцлагагүй оролцсоноо хүлээн зөвшөөрч, МАН-ын даргын албан тушаалыг өгч байсан. Надад төрийн өндөр албан тушаалд шигдэж, суугаад байдаг зан байхгүй. Харин хариуцлага тулгарсан үед ажлаа өгөөд явах нь хариуцлагаас зугтааж байгаа хэрэг гэж боддог” гэж ярьжээ. Энэ үгийг шударга ёс ярьж дүр эсгэсэн хүмүүст зориулсан бололтой. Ард түмний мөнгөнөөс хулгай хийсэн ЖДҮ-чдэд хариуцлага тооцох тухай ярьжээ гэж ойлгохоор байна.

Цагтаа М.Энхболд гэдэг хүн УИХ-д 26 суудалтай байсан МАН-ыг сонгуульд удирдан орж 65 суудал авч ирсэн нь бодит үнэн. Одоо ертөнцийн бүх л хар барааныг түүнд нялж нааж байгаа У.Хүрэлсүх тэргүүтэй нөхдүүд энэ хүний ажлын үр дүнд л эрх мэдлийн оройд хүрсэн. Харин У.Хүрэлсүхийг “нэг суудал алдана” гэж айгаад УИХ-д нэр дэвшээгүй гэлцэх юм билээ.

М.Энхболд гэдэг хүнийг өдгөө баруун солгойгүй муулж, мөр зэрэгцэн хамтарч явсан нөхөд нь түүн рүү зохион байгуулалттайгаар нулимж байна. Энэ кампанит ажилдаа мөнгө ч харамгүй цацаж байгаа бололтой. Монголд М.Энхболдоос муу хүн алга гэнэ. 60 тэрбумын хэрэгт түүнийг буруутгаж байна. Бараг л мафийн толгойлогч шахуу юм бичиж, нийтэд түгээж, харлуулж байна. 60 тэрбум төгрөгийг хэн өнөөдөр түүнд өгөөд албан тушаал, эрх мэдэлд хүрсэн юм. Яриа төдий зүйл. 60 тэрбумын тэр бичлэгээс сонсоход энэ төлөвлөгөөг боловсруулсан хүн нь өнөөх Г.Доржзодов, Ц.Сандуй, А.Ганбаатар нар. Магадгүй М.Энхболд болон намын удирдлага түүнийг нь сонссон байх гэж тааж байна. Сонссон нь буруутан болно гэж байх уу. Төлөвлөгөө яригсад л ёсзүйн хувьд буруутай. Ярьсан Ц.Сандуй НИТХ-ын дарга, нийслэлийн намын даргаасаа буугаад жирийн иргэн болсон. Ганбаатарыг ч намаас нь хөөсөн дуулдсан. Гэтэл Доржзодовыг яагаад шалгадаггүй юм бол. 60 тэрбумын дэргэд ЖДҮ-гийн хулгайчид бол нэр устайгаа, баримт нотолгоотойгоо гарч ирсэн хэрэг.

Төрийн гурван өндөрлөгт цөөнх болж буй М.Энхболдыг одоо явуулж болохгүй. Хэрэв энэ цаг үед УИХ-ын дарга М.Энхболд ажлаа өгвөл ЖДҮ-чин гишүүд, сайд нар өөрсдийгөө хамгаалах, чих зөөлөн нэгнийг УИХ-ын дарга болгоно. ЖДҮ-чдэд хариуцлага тооцсон нэр зүүгээд л өнгөрнө. Эсрэгээрээ М.Энхболд энэ албан тушаалдаа байх юм бол ЖДҮ-чдэд жинхэнэ утгаар нь хариуцлага тооцно, шахна. Ер нь М.Энхболдоос өөр тэдэнтэй хариуцлага ярих хүн одоохондоо харагдахгүй байна. Засгийн газар ажлаа хийхгүй болохоор УИХ ажлын хэсэг гаргаж шалгаж байна гэсэн. Эрдэнэтийн 49 хувь, Оюу толгой, Төмөр замын 280 сая ам.доллар, АСЕМ, ЖДҮ-ийг УИХ-аас шалгаж нэг талд нь гаргахгүй бол эрх ашиг нэгтэй нөхөд үүнийг замхаруулна.Дээрх асуудлуудыг шийдүүлж, хариуцлага тооцуулж байж л явуулах хэрэгтэй. Одоо “амиа бодоод явах цаг биш” гэж М.Энхболдод сануулъя. Ард түмэн 2016 онд чамд итгэж 65 суудал өгсөн. 2020 онд хариуцлагаа чамаас л нэхнэ.

М.Энхболд муу хүн байж болно, буруу зүйл хийж ч байсан биз. Гэхдээ алив зүйл хэрээс хэтрэхээрээ утгаа алддаг. Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг илтэд санаархан, ил далд ийм суртал ухуулга хүчтэй өрнөж байгаа энэ үед Монголын парламент хүчтэй, бат бөх байх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь хүртэл парламентыг тараана гэж зарлан тунхаглаж байгаад нийтээрээ болгоомжтой сэрэмжтэй хандах ёстой. Манай улсын тусгаар тогтнол, ардчилал, хүний эрхийн баталгаа нь парламентын засаглал.

Одоо У.Хүрэлсүх минь хөлсний бичээч нараа түр амрааж, кабинет дотроо хариуцлагаа ярь. Шударга ажилла. Нам бүлэглэл, амин хувийн эрх ашгаа хойш нь тавиад Монголын ард түмний төлөө санаа тавиад өгөөч. Эрх мэдлийн төлөөх дайнаа зогсоож эв нэгдэлтэй ажиллах хэрэгтэй байна. Засгийн газрыг асуудлаа оруулаад ир, ярьсан хэлснээ хий гэж шахах байгууллага нь УИХ. Энэ байгууллагын толгойлж байгаа М.Энхболд харин шарандаа хариуцлагагүй гишүүдэд нь хариуцлага тулгаж, Ерөнхий сайдыг ажлаа хийхийг гозойтол нь шахах биз. Ард түмэнд ийм л байдал хэрэгтэй байна. Ажлаа хий, шударга бай. Дахиж хулгай хийлгэхүйн тулд хулгай хийсэн хүмүүстээ хариуцлага тооц. Ийм жишиг тогтоо.

Төр төвшин болж, хариуцлага, шударга ёс тогтож, эмх замбараагаа олоод ирвэл “надад төрийн зөөлөн суудалд шигдээд суух зан байхгүй” гэж наад хүн чинь хэлсэн байна, У.Хүрэлсүх ээ.

М.ТАНАН

Эх сурвалж: Өдрийн сонин


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • харамсагч · [66.181.176.25] · 2018/12/08

    үндсэн хуульд монголын газарыг худалдаж болно гэсэн заалтыг би л эрээд олохгүй юм. дээрээ хөх тэнгэрээс өөр юмгүй үнэн мөнийн тууль цэц минь үндсэн хуулийг хэн эхлэж зөрчсөнийг ард түмэнд хэлж хайрлаач хүрэлсүхээ юм хийх гэж байгаа бол хийгээч ард түмэн их хурлыг тараах тэмцэлд цус урсгасанч хамааүй билэн болсон гүйх нохойд гүйхгүй нохой шиг садаа болохоо боль


  • Иргэн · [202.126.89.80] · 2018/12/06

    Шинэ луйварчид ажиллагаагаа эхлэх гээд замаа засах ажиллагаа явуулаад боож үхэцгээх нь!! Монголчуудын авралын од уул нь М.Энхболд юмшдээ?!


  • bod · [66.181.160.11] · 2018/12/06

    mongold yag unuudriin tulgamdsan asuudal bol enhboldiig zailuulah gedeg ni gartsaagui batlagdlaa


  • О · [66.181.179.247] · 2018/12/06

    Энэ долир ухсэн гээ биздээ


  • зочин · [202.9.43.216] · 2018/12/06

    өөрөө засгаа аваад явахгүй юү гэж айсан юм бэ чадвар байхгүй байв уу хариуцлага багатай ажил хийж байгаад ерөнхийлөнч хийх санаа байсан бололтой салаа замаар буруу явсан учир гайтаж байгаа юм хүнд хувь тохиолын зам байдаг түүгээр явсангүй тэгээд морио алдаж байгаа чинь тэр ингээд улс төрийн зам чинь хаагдаж байна үүнийг та өөрөө 16 онд сонгож авсан өөрөө унасан хүүхэд уйлахгүй гэж нэг үг байдаг


  • зочин · [64.119.16.72] · 2018/12/06

    намууд,энхболд,цагдаа,прокурор,шүүхийг атгасан Номтойбаяр шиг баячуудтай тэмцэхэд Хүрэлсүхээс зоригтой хүн алга


  • Зочин · [103.9.89.18] · 2018/12/06

    Үнэн зүйл бичжээ. Хүрэлсүх гэдэг ойворгон буурь суургүй нөхөр Монголыг үрэн таран хийнэ шүү


  • Зочин · [202.21.125.42] · 2018/12/06

    МАНАН-гийн хөлсний бичээч ТАНАН гуай та түмний саналаа харахгүй байна уу. Монголын төр болохоо байгаад эдээ бээр нь эцэстээ хүрээд дэлбэрч байгааг анзаараа ч. Ард түмэн энэ буглаа эдээ бээрээс төрийг цэвэрлэх ганц найдлага Хүрэлсүхэд байна гэж хараад дэмжээд байна шүүдээ. Өөр найдварч алга байна. Иймээс улс орноо, хойч үеээ бодоод МиЭ-г огцорхийг түмэн шаардаад байгаа анзаар ч. Ийм үед ТАНАН хэрэггүй бодлоо өөрчилсөн нь дээрдээ түмний хараал хүрээд олсон мөн мөнгө чинь хоол болохгүй л байхдаа


  • Зочин · [43.242.243.26] · 2018/12/05

    Худлаа ард түмний нэр барьж Энхболдыг өмөөрч хамгаалахаа боль. Хүрэлсүх чинь Танангийн тэнэг таамгуудыг эсрэгээр биелүүлэх гэж ажилдаа ороо биз дээ. Үтэр түргэн Энхболдыг зайлуулах хэрэгтэй, байвал гай л болно!!!


  • зочин · [202.126.89.202] · 2018/12/05

    Ми.Энхболдыг өмөөрхөө боль. У.Хүрэлсүхийг шахах нь зөв. Урагшлах замын тээг болсон хулгайчуудыг зайлуулах хэрэгтэй. Эрүүгийн хуульд нэмэлт оруулж, өрийн шорон байгуулах хэрэгтэй. Өрөө төлсөн нь суллагдаад, чөлөөтэй явж байна биз. Төлөөгүй нь төлж дуусталаа шорондоо хэвтэж байг.


  • зочин · [103.229.123.141] · 2018/12/05

    Ми.Энхболд ,явах ,цаг ,болсоон. Аливаа , хуурамч ,юм хугацаатай юм байна. Ядаж л хуулийн байгууллагуудыг цэвэрлэхэд саад болохгүй шүү дээ.Хурдан ажлаа өг. Төрөс өөр газар ажилаагүй нөхөр насаараа идэх хөрөнгөтэй болчихсон.


  • зочин · [66.181.188.217] · 2018/12/05

    МАНАН-гийн ТАНАН ах бичээ юу? МЭ дарга ч чамайг "үнэлэнэ" дээ. Чи ч суга явнаа хө


  • зочин · [203.91.118.247] · 2018/12/05

    Ажлаа эхлээд өг дараа нь хаашаа явах нь чөлөөтэй,,, шоронд орохоосоо өмнө зайлсан нь дээр дээ


  • Чулуунбаатар · [203.91.115.251] · 2018/12/05

    Энхболдыг явуулж болохгүй


  • зочин · [66.181.169.66] · 2018/12/05

    Энэ маш зөв шүү. ҮАБ хэт нэг талд гарсан энэ үед тэнд ард түмний хяналт тун хэрэгтэй. Тийм болохоор Энхболдод ухрах эрх байхгүй. Наад Хүрэлсүхийг чинь хөлсний бичээч нар нь ард түмний дунд нэр хүндтэй юм шиг бичиж байгаа болохоос биш үнэн чанартаа ард түмнийхээ итгэлийг аль хэдийн алдчихсан хүн шүү дээ.


  • ss · [103.9.90.98] · 2018/12/05

    bi holsnii bicheech bishdee jiriin irgen hun gehdee enhboldiig yasan ch demjihgui ee huviin ashig sonirhol ihtei hun


  • Салдан · [203.91.115.38] · 2018/12/05

    Хятадаас дуудсан гэнэ лээ. Нөгөө муу Бал дарга шиг минь дуудаж аваачаад цааш нь харуулчих бий дээ чааваас


  • Зочин · [66.181.184.39] · 2018/12/04

    ene neg beewiisen nukhur boliod ugchikhuusuudey. yunaasaa aydag baynaa? nuluu ni uguy bolji buzar bukhen ni ilerchikh geed baynaa daa


  • ЗОЧИН · [43.242.243.68] · 2018/12/04

    ЭРҮҮЛ МЭНДИЙН ШАЛТГААНААР ГАДАГШАА ГАРЧ ДАХИН 60 ТЭРБУМ БОСГОХ АЖЛАА ЭХЛҮҮЛЭХ ГЭЖ БАЙГАА БИЗ ДЭЭ БИЕЭ ХЭНИЙ МӨНГӨӨР ЭМЧЛҮҮЛЭХ БОЛ ДОО АРААС НЬ ЗУУДАГ НОХОЙ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙХ ДАА


  • Халх монгол · [103.26.193.248] · 2018/12/04

    Энэ маш зөв шүү. ҮАБ хэт нэг талд гарсан энэ үед тэнд ард түмний хяналт тун хэрэгтэй. Тийм болохоор Энхболдод ухрах эрх байхгүй. Наад Хүрэлсүхийг чинь хөлсний бичээч нар нь ард түмний дунд нэр хүндтэй юм шиг бичиж байгаа болохоос биш үнэн чанартаа ард түмнийхээ итгэлийг аль хэдийн алдчихсан хүн шүү дээ.


  • Зочин · [103.212.118.106] · 2018/12/04

    Ми Энхболдын бууны нохдын нэг нь дээрхийг бичсэн хүн бололтойдог шүү.


  • хөдөөний өвгөн · [203.91.117.8] · 2018/12/04

    Энхболд өөрөө огцорврл нэр төрд нь дээр юм даа.


  • зочин · [203.91.117.8] · 2018/12/04

    худлаа ярьж байгаа юм


  • Зочин · [202.72.245.205] · 2018/12/04

    ЭНХБОЛД ДАРГА ӨӨРӨӨ ОЙЛГОЖ БАЙГАА ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙГАА


  • zocnin · [59.153.113.230] · 2018/12/04

    ЭНЭ ХОЁР АДИЛХАН ЯГ ОДОО ХҮРЭЛСГХИЙГ ДЭМЖИХ НЬ АРД ТҮМЭНД АШИГТАЙ.ЭНХБОЛ БИШ АРД ТҮМЭН ШАХНАА...


  • zochin · [103.26.193.231] · 2018/12/04

    zailaa chee malaa , ene zasgiin ajliig hiilgeech,,,,ard tumen chamaig ulam uzen yadaj bna


  • Зочин · [64.119.27.206] · 2018/12/04

    Төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт бус намын гарт очжээ. УИХ өөрийн томилдог Засгийн газартаа хариуцлага тооцох чадваргүй болжээ. Монголд УИХ гэж байхгүй болжээ.


  • Зочин · [64.119.27.206] · 2018/12/04

    1933 онд Германы нацист намын дарга Адольф Гитлер үндэсэрхэх үзэл, еврейчүүдийг үзэн ядах үзэл, коммунизмыг үзэн ядах үзэл гуравыг буюу фашизмыг тунхаглаад Засгийн эрхэнд гарсан. 2018 онд Монголын МАН намын дарга Хүрэлсүх "Монгол ялна" үндэсэрхэх үзэл, "МАНАН", "60 тэрбум"-ыг үзэн ядах үзэл (еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй адил), коммунизмыг үзэн ядах үзэл гурав буюу фашизмыг тунхаглаад Засгийн эрхэнд гарав. Юутай адил вэ? Юутай гутамшиг вэ?


  • зочин · [66.181.176.67] · 2018/12/04

    Ми.Энхболдыг 20 -иод жил харлаа. Төрөөс өөр газар ажиллаагүй хөрөнгө нь 3 тэрбумаас даваад гарчихсан. Өөрөө л баяжаад мөнгөөр хүмүүсийг ажилд томилдог 60 тэрбумын хэрэг. Тэр нь хүний амь,ЖДҮ гээд ноцож байна. Зайлах багадна. Баривчилж шалга.


  • ИРГЭН · [203.91.115.39] · 2018/12/04

    НОВШ ЧИ МАЛ ЮМДАА


  • Иргэн · [202.9.42.239] · 2018/12/04

    Жинхэнэ хөлсний бичээч байна.


  • Зочин · [124.158.111.6] · 2018/12/04

    Амиа бодоод явсан нь дээр