АИ92 шатахууны үнэ өнөөдрөөс 100 төгрөгөөр буурна


АИ92 шатахууны үнэ өнөөдрөөс 100 төгрөгөөр буурах ёстой. Учир нь өнгөрсөн даваа гаригт ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар нефть импортлогч компаниудын удирдлагуудтай уулзаж, бензин, шатахууны үнийг бууруулах боломжийн талаар санал солилцож зарчмын байр сууринд хүрсэн юм. 

Тодруулбал, Уулзалтын үеэр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч байгаа үед импортлогчид бараа бүтээгдэхүүний үнээ бууруулж, нэмэгдсэн үед нэмэх байдлаар зах зээлийн уян хатан бодлого хэрэгжүүлэх ёстой. Монгол Улсын Засгийн газар бензиний үнийг хүчээр барьж, импортлогчдод дарамт үзүүлж, үнэ тогтворжуулах бодлого хэрэгжүүлэхгүй гэдэг байр суурь баримталсаар ирсэн. Иймд ам.долларын ханш суларч, дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ эрс буурсан энэ үед ойрын хугацаанд бензин шатахууныхаа үнийг литр тутамд хямдруулах нэгдсэн арга хэмжээ авахыг импортлогч компаниудаас шаардаж байна" гэсэн юм. Харин импортлогчид улстөрийн зорилгоор эсвэл үгсэн хуйвалдах хэлбэрээр үнээ бууруулахгүй санаатай үйлдэл гаргавал тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар анхааруулсан билээ.

Ингээд энэ сарын 7-ноос буюу өнөөдрөөс АИ92 шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулна гэсэн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын яриаг хүргэж байна. 

Б.Анир


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • 1000 · [202.9.43.53] · 2018/12/09

    ҮХСЭНИЙ ЧИНЬ 100 ТӨГРӨГ!!!!!!! 1000 ТӨГРӨГӨӨР БУУЛГА НОВШНУУДАА!!!


  • Иргэд · [103.9.89.18] · 2018/12/07

    Хаана байнаа . Нэг ч газар үнээ буулгаагүй байна. Буулгахгүй харин ч нэмнэ гэж ярьж байна. Хүрэлсүхийг тоож байгаа хүн ч алга. Ингэж доог тохуу болж сүржигнэж байхаар огцорсон нь дээр юм аа. 400 төгрөгөөр л буувал буусан болно. Түүнээс бага буувал жүжиг болно шүү


  • зочин · [103.26.192.163] · 2018/12/07

    300 төгрөгөөр нэмэгдээд 100 төгрөг бууна гэнэ энэ импортлогчид даварч байна. оросын компани оруулж ирэх хэрэгтэй. тэгж их хөнгөлөлт эдэлчээд хэтэрч байна. 3 алхам урагшилж нэг алхам хоошлох хятад санаа яваад байна