Сонгодог урлагийн тайзнаа гялалзах шинэ од


Энэ цаг үеийн дуурийн залуу дуучид Монголын сонгодог урлагийг дэлхийд гайхуулахаараа нэг болж байна. Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Э.Амартүвшин тэргүүтэй энэ цагийн шилдэг дуурийн дуучдаар бахархахгүй байхын аргагүй. Тэд оролцсон тэмцээн бүрээсээ баярт мэдээг дуулгаж, дэлхийн алдарт тайзнаа дуулж явна.

 Үүнтэй зэрэгцэн гайхалтай мэдээг сонордуулах болсондоо баяртай байна.
ОХУ-ын Новосибирск хотын “Консерватория им Глинка”-д Дуурийн дуулаачийн мэргэжлээр суралцаж буй оюутан эгэл даруухан охин Ганбатын Халиун Олон улсын “Планета Талантов” уралдаанд оролцож  2017 онд гуравдугаар байр, 2018 онд тэргүүн байрыг,  Санкт-Петербур хотод 2018 оны 12 дугаар сард зохион байгуулагдсан  "Виват Талант XI" Олон улсын фестивальд оролцож тэргүүн байрыг эзэлж сургуулийн удирдлага болон мэргэжлийн багш оюутнуудынхаа талархлыг хүлээжээ.
Олон улсын уралдаанд амжилттай оролцсон тэрээр Италийн Foggia хотын “Teatro Umberto Giordani” театрт тавигдсан Вердийн Травиата дуурийн “Флора”-гийн  дүрийг амжилттай  бүтээж уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн байна.
Ганбатын Халиун өдгөө гуравдугаар курсийн оюутан бөгөөд меццо-сопрано хоолойтой аж.
Олон улсын тайзнаа өөрийнхөөрөө чимээгүйхэн, даруухан дуулж яваа түүний дуулалт, хоолойн цар хүрээг Олон улсын уралдааны шүүгчид онцолж байна.
Тэрээр одоо “Консерватория им Глинка”-д Егудина Ольга Валерьевна багшийн удирдлага дор суралцаж байгаа юм. Ганбатын Халиун 1-7 дугаар ангийг ОХУ-ын Новосибирск хотод, 8-11 ангийг Монгол Оросын хамтарсан III дунд сургуульд суралцаж төгсжээ. Дашрамд дурдахад, дунд сургуулиа төгсөөд ОХУ-ын Санкт-петербург хотын “Иргэний нисэхийн их сургууль”-ийг Нислэгийн удирдагч мэргэжлээр төгссөн охины цусаар гүйж буй төрөлх авьяас түүнийг дуурийн алдарт дуулаач аавынхаа мэргэжлийг өвлөхөд хүргэсэн.

Олны сонор, мэлмийг олон сайхан мэдээгээр баясгаж буй Г.Халиун нь МУГЖ дуурийн алдарт дуучин П.Ганбат агсаны ууган охин.

МУГЖ П.Ганбат Монголын Дуурийн урлагт гайхамшигтай амжилтыг гаргаж Монголын Дуурийн дуулаачдыг олон улсын тайзнаа алдаршуулах замыг нээсэн алдартан гэдэгтэй хэнч маргахгүй билээ.

 Удам залгасан дуурийн дуучин бүсгүй эх орныхоо нэрийг дэлхийн тайзнаа аавынхаа нээсэн замаар үргэлжлүүлэн дуурсгах нь дамжиггүй.

Тив дэлхийд Монголынхоо нэрийг улам бүр цуурайтуулах дуурийн эмэгтэй дуучнаа Монголын урлагийн алтан тайз өлгийдөн авах цаг айсуй. Сонгодог урлагийн салбарт хүч түрэн гарч ирэх эмэгтэй дуучиндаа амжилт хүсэхийн ялдамд Монголдоо төдийгүй олон улсад нэрээ дуурсган аавынхаа алдар хүндийг өндөрт өргөж явахыг хүсье. Урлагийн Янжинлхам бурхан ивээг.

 

 


Энэ мэдээ таалагдаж байвал:



  • МОНГОЛ · [202.21.127.173] · 2019/01/04

    САЙХАН МЭДЭЭ БАЙНА, АМЖИЛТ ХҮСЬЕ


  • zochin · [202.180.218.38] · 2018/12/27

    Saihan bna. Bayarlalaa. Baharhaj bna shvv Amjilt


  • unshigch · [202.170.80.25] · 2018/12/26

    Амжилт хүсье, аав нь Ховд нутаг болон Монгол улсынхаа нэрийг дуурсгасан алдартай дуурийн дуучин.


  • ЗОЧИН е · [66.181.160.42] · 2018/12/14

    бахархаад баршгүй баяр хүргэж улам их амжилт хүсье


  • Хорлоо · [202.9.43.106] · 2018/12/13

    Бахархаж байна


  • Зочин · [202.9.43.106] · 2018/12/13

    Дэлхийн од болоорой❤️❤️❤️


  • Narna · [202.21.106.157] · 2018/12/13

    Mash sain bn baharhaj bn


  • Chimgee egch ni · [24.14.43.58] · 2018/12/12

    Burhani gaihamshigrai bvteel Burhani Huurhun dvvd mini eruuj ugsun gaihalrai beleg awyasaar Burhani Ner Aldarshig!! Amjit hvsieee dvvdee hairtai shvv????❤️????????????????????


  • Нямгэрэл Ариунжаргал · [223.39.188.88] · 2018/12/12

    үеэл эгч нь дүүгээрээ бахархаж нагац ахаа дурсан сууна баярлалаа дүү минь хайртай ❤️


  • Ховд, Ганболд · [59.153.113.95] · 2018/12/12

    Түүний аав хосгүй гайхамшиг П.Ганбатын тухай Дуурын сүмбэр оргил номыг би хэвлэлд бэлтгэн гаргаж байлаа. Өвөө Пүүжээтэй нь би найз явсан юм. Халиуныг бага байхад нь харж байсан. Сайхан мэдээ байна. Амжилт хүсье. Гялалзаад эхэлжээ. Овоо шүү