UFC-ГИЙН ТУЛААНЧ БҮСГҮЙГ ДЭЭРЭМДЭХ ГЭЖ БАЙГААД ЗОДУУЛЖЭЭ


Бразилын Рио-де-Жанейро хотын гудамжнаа такси хүлээн зогссон нэгэн бүсгүйг гэмт этгээд хуурамч буугаар сүрдүүлэн дээрэмдэх гээд өөрөө зодуулж, Цагдаагийн хэсэгт хүргэгджээ.

Гэмт этгээдийн дээрэмдэхийг завдсан бүсгүй нь UFC-гийн тулаанч Поляна Виана байж таарсан аж. Энэ тухай Поляна Виана “Эхлээд тэр надаас цаг хэд болж байгааг асуусан юм. Би хариулсан. Гэтэл дэргэдээс холдохгүй, буу шиг зүйл биед тулгаад гар утсаа өгөхийг шаардсан. Тэгэхээр нь би түүнийг хэд хэд цохиод, гарыг ард нь өчөөд, цагдаад өгсөн” гэж ярьжээ. Цагдаа нар ирээд гэмт этгээдийг эхлээд эмнэлэгт хүргэж анхан шатны тусламж үзүүлээд дараа нь хэсэг рүүгээ аваачжээ. UFC-гийн ерөнхийлөгч Дан Уайт болсон явдлын талаар мөн дурсаад авчээ. “UFC-гийн тулаанч бүсгүйг дээрэмдэх гэдэг мөн ч тэнэг санаа шүү” гэж бичээд зургийг нь сошиалд оруулсан байна. Поляна Виана UFC-гийн октагонд 10 тулаанд өрсөлдөгчөө ялж, хоёр ялагдсан тамирчин аж.


Энэ мэдээ таалагдаж байвал:



  • Зочин · [66.181.160.84] · 2019/01/15

    Манай эмэгтэйчүүдз ийм тулаанч байвал юунд ч өртөхгүй ш дээ , Ёстой болгож өгч дээ


  • Баасансүрэн · [202.126.89.191] · 2019/01/12

    Манай хүүхэнч гэсэн давхар хамчихаж байсан юм.


  • болд · [64.119.22.155] · 2019/01/10

    элитийн батальон байгуулагдаад удаагүй байхад тэр ангийн албан хаагч, бие хамгаалах урлагийн хар бүстэй нэг бүсгүй, өөрийг өдөж, доромжлохыг завдсан хэдэн дуракийг болгож тавьсан түүх байдаг, манайхан холимог тулааны төрөлд зөв сонголт хийж, бэлтгэлээ сайн базааж хүчээ үзвэл амжилт ойрхон байна даа гавьяат наран тунгалаг,дамланпүрэв, ангууч гэх мэт залуус маань арай л удаж байна даа


  • zochin · [202.179.24.160] · 2019/01/09

    er ni manai busguichuul ch gesen huviin hariu tsohilttoi l bdag shuu! Ehnii udaad yadag ch bsan nam tsohino! Tegeed daraaginhii ni harj bgaad hiine sh dee kkkk