Нийгэм / 2019/01/10

МШХХ-ны “Холбооны цом-2018” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө



“Холбооны цом-2018”-ын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Монгол улсын ууган үйлдвэрийн нэг “Сүү” хувьцаат компаний 60 жилийн ойн нэрэмжит 21 дэх удаагийн тэмцээнд дийлэнх аймаг, дүүрэг, сумдын 80 багийн 640 гаруй харваач цэц сорилоо. Үүнээс тэргүүн байрт МУ-ын Үлэмж дархан мэргэн Ц.Энхбат ахлагчтай Төв аймгийн “Хийморь” баг, удаах байрт А.Ариунгэрэл ахлагчтай Хөвсгөл аймгийн “Өндөрлөг Бүрэг” компаний баг, гутгаар байр буюу хүрэл медалыг МУ-ын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн “Болд Төмөр Ерөө Гол” ххк-ий багууд тус тус эзэллээ. Тэмцээний шагналт байруудад Д.Чулуундорж ахлагчтай “Мандал Даатгал ” ххк, МУ-ын мэргэн Л.Ганбат ахлагчтай Өвөрхангай аймгийн баг, МУ-ын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Т.Гантулга ахлагчтай Сэлэнгэ аймгийн багууд шалгарлаа.