УИХ-ЫН ДАРГЫН СУНГАА…


МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, дараагийн УИХ-ын даргыг тодруулах байв. Гэсэн ч хуралдаагүй. Учир нь  УИХ-ын даргад горилогчид нам дотор нэлээд олон байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй нэг баг болж, шинэчлэлийг үргэлжлүүлнэ. Нөгөө талаар Ерөнхийлөгч Х.Баттулгад таалагдах учиртай.  Нам доторх бүлэглэлийн эрх ашиг ч яригдаж байгаа. Энэ бүхнийг нэгтгэж, Удирдах зөвлөл шийдвэрээ гаргана.

М.Энхболдыг чөлөөлөгдөхөөс өмнө л УИХ-ын даргад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж яригдаж байлаа. Энэ тохироо аль эрт хийгдсэн гэдгийг улс төрийн хүрээнд ярьж байв. Гэсэн тэмцэгч таван гишүүний зүгээс УИХ-ын даргад Ц.Нямдоржийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн бололтой.  Тэд “МАНАН-гийн төлөөлөгчийг УИХ-ын даргаар томилбол бидний тэмцэл ямар ч үр дүнгүй болно” гэж байсан.  Энэ саналаа ч Удирдах зөвлөлдөө уламжилж, Ц.Нямдоржийн УИХ-ын дарга болох асуудал хана мөргөсөн байдалтай байна.

Түүний араас парламентад тулхтай, түшигтэй гэгддэг гишүүдийн нэр яригдаж байна.  Шадар сайд  Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гээд бүгд л нэг хувилбарт байгаа.  Гэхдээ Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын хувьд саяхан цэрэг амь насаа алдаж, салбар нь нэлээд асуудалтай байна. Тиймээс түүнийг УИХ-ын даргын суудлаар шагнах нь юу л бол.  Шадар сайд Ө.Энхтүвшинг Ерөнхийлөгчийн зүгээс дэмжихгүй гэсэн яриа гарсан. Харин Удирдах зөвлөл дээр  М.Энхболдын тал түүнд итгэл хүлээлгэж магадгүй юм билээ.

Парламентын спикерийн өрсөлдөөнд дунд үеийн болон залуу улстөрчдийн нэр ч байна.  Тухайлбал,  ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нар яригдаж байна. УИХ-ын гишүүн Т. Аюурсайханы ч нэр яваа гэх.  Харин М.Энхболдын талаас УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарыг зүтгүүлж байгаа гэх яриа гарсан.

Ямартай ч өнөөдөр МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, бүлэг байнгын хороогоор хэлэлцэн, энэ долоо хоногтоо багтан парламентын спикерийг томилохоор эрх баригч нам нэлээд бужигнаантай байна.

Зууны мэдээ
Т.Батсайхан


Энэ мэдээ таалагдаж байвал:



  • Өвгөн уншигч · [122.201.31.76] · 2019/01/31

    Залуу хүн гэхэд овоо холыг хардаг шиг санагдлаа. Халуун зунаар ИХ-н ээлжит бус чуулганыг хуралдуулах талаар ганцаараа гаргаж ирсэн хүн бол ОЮУНЭРДЭНЭ билээ. Тэхэд одоо ийм байдалтай болох тухай Хөгшин, залуу гишүүд хурдан морь, айраг архи эргүүлж амарч явснаас биш ийм өөрчлөлтийн тухай зүүдлээ ч үгүй явсан биз Харин ЭНЭ хүүхэд ирээдүйг төсөөлж тархиа зовоож Байж шүү дээ!! Юун өөр малнуудын тухай мэтгэлцээд байгаа юм бэ. Эргэлзэлгүй шууд Оюунэрдэнийг ИХ-н даргаар сонгоод ӨГӨӨЧ !!!


  • Зочин · [103.206.195.166] · 2019/01/31

    Энхтүвшин, Лүндээжанцан,Энхболд энэ 3 бол биш ээ. Тэр АЮУРСАЙХАН байж болох юм даа.


  • Зочин · [202.21.116.171] · 2019/01/31

    Уул нь УИХ -г базаж ажиллаж чадах хүн бол Ц.Нямдорж хэдийгээр хүмүүс муу сайн олон юм ярьж байгаа боловч энэ олон амныхаа зоргоор ярьдаг уутанд хийсэн үхрийн эвэр шиг 75-г номонд нь оруулах хүн бол Ц.Нямдорж бусдыг нь наадуулчин зөөлчилөндөө.Гашуун ч үнэн шүү.


  • ЗОЧИН · [150.129.142.173] · 2019/01/31

    РАДНААСЭД ба АЮУРСАЙХАН өөр гарц байхгүй байна даа


  • ЗОЧИН · [150.129.142.173] · 2019/01/31

    РАДНААСЭД АЮУРСАЙХАН өөр гарц байхгүй байна даа


  • tuya · [150.129.142.173] · 2019/01/31

    Radnaased .Zandanshatar.Ayursaihan bolomjtoi busad ni bol hereggui Enhboldin talin humuus tegeed ch olon jil parlamented suuj baiguulsan gaviyagui uyee unguruusun hugshchuul hereggui ted narig gargaval temtsel hiij ogtsruulsani hereg bhgui sh dee


  • иргэн · [202.179.25.218] · 2019/01/31

    Энхтүвшин, Лүндээжанцан,Энхболд нар бүх насаараа төрд буг болж монгол улсын төлөө ямарч зүрх сэтгэлгүй ноходыг дурсаад ч хэрэггүй,энэ төрөөс бушуу далд ор?


  • иргэн · [103.26.194.97] · 2019/01/31

    Энэ Лүндээжанцан гэгч өгөр өвгөн одоо болимоор юм аа. Төрийн банкны захирал дүү Баярсайхан нь шоронд ороод их л айдастай байгаа шдээ.


  • Иргэн · [103.57.95.186] · 2019/01/31

    Бямбацогт, Раднаасэд нар нь арай дээрдээ?!


  • Зочин · [202.21.116.171] · 2019/01/31

    Аюурсайхан,Раднаасэд нар л ойрхон харагдаж байна даа.


  • Иргэн · [66.181.185.37] · 2019/01/31

    Н.Энхболд хамгийн ноён нуруутай, голч үзэлтэй хүн дээ, Л.Энх-Амгалан энэ тэр хувийн бизнесээ төрийн өндөр суудлын гадуур хий л дээ, яасан ханаж цаддаггүй нөхөд вэ?