Өвлийн адаг хөхөгчин үхэр сар


Аргын тооллын 2 сарын 1, Сугар гараг. Билгийн тооллын 26, Өвлийн адаг хөхөгчин үхэр сар. Зургаан цагаан мэнгэтэй, шар луу өдөр. Өдрийн наран 08 цаг 19 минутад мандан, 17 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирнэ


Энэ мэдээ таалагдаж байвал: