МАН-ын дотоод хөдөлгөөн


Төрд ч намд ч их цэвэрлэгээ хийхээ амлаад байсан МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ба түүний  нөхдийн төлөвлөгөө хэрэгжиж эхлэв бололтой.

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, Ц.Сандуй нарыг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа.

Улаанбаатар хотын даргаар С.Мөнхчулууныг батламжлахаас татгалзсан шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх НИТХ-ын даргад хүргүүлсний дараа дээрх шийдвэр гарсан нь хотын фракцынхныг нам дарж авах төлөвлөгөөний нэг хэсэг мэт харагдаж болох ч үнэндээ бол ганц М.Энхболд гэдэг хүнийг УИХ-ын даргаас чөлөөлснөөр 60  тэрбумынханд хариуцлага тооцох амлалтад цэг хатгачихгүйг сануулсан хэрэг болж байна.

Учир нь МАН-ын нэр хүндийг  2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш шороотой тэгшилж буй 60 тэрбумыг босгох бичлэгт нэр холбогдсон хүний нэг нь НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй. Түүнд хариуцлага тооцох ёстойг намын нөхөд нь хэдэн жилийн турш шаардаж ирсэн ч Нийслэлийн МАН-ын даргаас чөлөөлснөөр түр аргацааж ирсэн.

Төрийн албыг наймаалцана гэдэг бол төрийн эрхийг булаах гэсэн ёс зүйгүй үйлдлийн нэг хэлбэр. Харамсалтай нь, энэ төлөвлөгөөг нь мэдэх гэрч бичлэгийг дэлгэж тавиад байхад Авлигатай тэмцэх газар өөх ч биш булчирхай ч биш хариулт өгч аргацааж ирснээрээ нэг талдаа 60 тэрбум ба түүний талынхныг хамгаалсан ч гэлээ нөгөө талдаа МАН-ыг ёс зүйгүй улс төрийн хүчин болгон хувиргасан билээ.

С.Мөнхчулууны хувьд 60 тэрбумын схем боловсруулахад оролцоогүй ч намын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй хотын даргад өрсөлдсөнөөр дүрмийнхээ эсрэг явсанд нь хариуцлага тооцож байна.

Хэдийгээр эцэг, эхийнх нь гэмийг хүүхэд нь үүрэх ёсгүй гэдэг ч ёс зүй төлөвшсөн оронд бол хүүхэд нь алдаа гаргасан бол төрийн өндөр албан тушаалтан нь уучлал гуйгаад хариуцлага хүлээдэг жишигтэй. Тэр бүү хэл хувийн хэвшилд нь ч энэхүү жишиг тогтсон.

Харин Монголд төрсөн дүү нь олон нийтийн газар танхайрч, хар тамхи, мөрийтэй тоглоомтой нэр холбогдсон байхад ч ичдэггүй. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэлсэнчлэн албан тушаалын нүх гарангуут л зүтгэдэг. Ийм л нэг дүрэмгүй увайгүй улс төрийн тоглолт МАН-д эцэс болж буйг харуулах нэг шийдвэр нь С.Мөнхчулууныг мөн намаасаа явуулах шийдвэр гаргасны нэг илрэл болов уу.

Улс төрийн нам хэн нэгний албан тушаалд хүрэх гишгүүр болсны тод томруун жишээ бол яах аргагүй 60 тэрбумын гэх дуулиан, дээр нь МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн эсрэг тоглолт хийсэн С.Мөнхчулуун нарын үйлдэл юм.

Нам бол нэг хүний хувийн тоглолт бус багийн тоглолт байдаг. Энэ агуулгаар нь бодсон ч албан тушаалын төлөө эрээ цээргүй зүтгэсэн, ёс зүйгүй хандсан хүмүүстээ хариуцлага тооцох шийдвэр гаргаснаараа МАН –д дахиад ийм увайгүй үйлдэл гарах ёсгүй юм.

С.Зориг агсны нэгдүгээрт улсынхаа эрх ашгийг, хоёрт нь намынхаа, гуравт нь бүлэг, фракцын, дөрөвт нь хувийнхаа эрх ашгийг бод гэсэн эрэмбэ алдагдчихаад байгаагийн уршгаар хариуцлагагүй үйлдэл хавтгайрсан. Харин энэ бүхнийг эрэмбэ дараад нь оруулъя гэвэл хариуцлага тооцохоос аргагүй.

Ардчилсан нийгэмд шилжсэн 30-аад жилийн түүхийг эргэн сөхвөл МАН-д гишүүнээ хөөсөн тохиолдол гараагүй байж болох ч сонгогчдын итгэлийг алдсан хүндээ хариуцлага тооцдог болох нь өнөөгийн бохирдсон төр, намыг цэвэрлэх хамгийн зөв хувилбар юм.

МАН-ын их цэвэрлэгээ цаашдаа хэнийг онилох бол…


Энэ мэдээ таалагдаж байвал:



  • Монгол · [202.179.24.103] · 2019/02/21

    Энэ Мөнхчулуун чинь Энхболдын гарын хүн. Ааш авир нь яг л хятад хүн. Маш онгироо, халхчуудыг үзэн яддаг гэдэг. Ургашаа мтэмүүлэх сэтгэл нь яг л хүүхэнд дурласантай адил гэх юм билээ. Энхболдыг огцоруулахыг ард иргэд дэмжсэн бол Мөнхчулууныг хотод хавьтуулж болохгүй. Хятадын хот тосгодтой хороо болгоныг шеф болгоно гэж дуулдаж байна. Уусгах нь


  • irgen · [202.21.117.178] · 2019/02/21

    Hotiin MAN-iin dargad zaalnaas ner devshsen Sumiyabazariig bas heeh heregtei adilhan l


  • Zochin · [103.229.122.206] · 2019/02/21

    Za uul ni zob gekhdee iim zaraakgaigaar oroldood khereg bna uu daa adilkhan busdiig ni bugdiig zailuulakh kheregtei shuu dee Amarsaikhan gej neg nokhor bna


  • зочин · [203.91.118.247] · 2019/02/20

    МАН сайн байна аа, Хүрэлсүх намын дарга одоо л нэг энэ намыг эмх цэгцтэй болгох шинж орлоо шүү, Намын гишүүн хүн Удирдах зөвлөлийн шийдвэрээ сөрнө гэдэг байж болшгүй зүйл шүү дээ, Намаас хөөсөн маш зөв байна.


  • Зочин · [202.5.198.29] · 2019/02/20

    хүрэлсүх өөрөө намынхаа эсрэг өөрөөр хэлбэл 20 оны сонгуулийг будаа болгох замаа засаад л өөрөө намаа 2 дах удаагаа самарч бна шүү


  • Зочин · [49.0.184.30] · 2019/02/19

    Хотын С,Мөнхчулууны хүмүүс МАН-н 60 тэрбумынхан хүчтэй хотын бүх мөнгө босгох орон нутгийн өмчит газрууд тэдний мэдлийн НИХТөлөөлөгч нарын удирдлагад одоо 1 жилийн дотор дараагийн сонгууль хүртэл хотын ажилд гацаа үүснэ.ихэнх нь энэ засагтай хамтрахгүй л байх тэгэхээр хотод Хүрэлсүхийн фракц ялалт байгуулах нь худалаа УИХ сонгуулиар хамгийн олон тойрогтой хотыг чадварлаг хүн л эрс шинэчлэл хийхгүй бол сонгуулиар тэд бүх албан тушаалыг өөрийн хүнээр дүүргэсэн эвгүй л юм болно доо.


  • Иргэн · [110.159.172.77] · 2019/02/19

    Батламжлахгүй байж болох ч МАН-аас хасах нь буруушдээ?! МАН бол Хүрэлсүхийн хувийн байгууллага, ЖДҮ-чдийг хаацайлдаг байгууллага бишээ?! Андуурч байна?! Мөнхчулуун бодлого сөрсөн нь Хүрэлсүхийн харалган бодлогынхшдээ?!


  • иргэн · [64.119.19.157] · 2019/02/19

    Нөгөө их шударга ёс яриад далчигнаад байсан Хүрэлсүхийн пракци яасан бэ, Эд нар дотоодтоо ямар ч хариуцлагын схемгүй хөл толгойгоо алдсан байдалтай л байна шүү дээ, Шударгаар саналаа аваад гараад ирцэн хүнийг намаасаа хөөх жишээтэй Хэдэн ЖДҮЧИН гишүүдээ намаасаа хөөлдөө, Тэгвэл итгэе юм шударга байх ёстой шүү Учир начиртай сүхдээд балай хог чинь


  • Зочин · [103.206.195.166] · 2019/02/19

    Хүрэлсүх төрөө болоод намаа цэвэрлэх ажлыг зөв эхлүүлж байна. Нам хувийн тоглолт хийдэг байгууллага биш. Амжилт хүсье


  • зочин · [124.158.95.14] · 2019/02/19

    ХҮРЭЛСҮХ ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАЛАА. ЕР НЬ Л ХАР ТАМХИЧИН СЭЛЭМ ЭРГҮҮЛЭГЧ ДҮҮ НЬ ОДОО ИЙМ БАЙГАА ЮМ ЧИНЬ АХ НЬ ХОТЫН ДАРГА БОЛЧИХВОЛ УБ-Г БАЙХГҮЙ БОЛГОХ БАЙХ ГЭЖ СЭТГЭЛ ЗОВНИОД СҮҮЛИЙН 2, 3 ХОНОГ АЙДАС ХҮЙДЭСТЭЙ, ИХ АЙДАС ХҮЙДЭСТЭЙ БАЙГААД БСАН ЮМ. СЭЛЭМДЭГЧ МАНГАР ПАЦААН ХАР ТАМХИНЫ ХОНГИЛ РУУГАА МАНГАС ШИГ ЧИРЭЭД ЯВЧИХДАГ ГЭЖ БИЛЭГТ АНИА ЯРИАД БАЙСАН ШҮҮ.


  • зочин · [124.158.95.14] · 2019/02/19

    ХҮРЭЛСҮХ ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАЛАА. ЕР НЬ Л ХАР ТАМХИЧИН СЭЛЭМ ЭРГҮҮЛЭГЧ ДҮҮ НЬ ОДОО ИЙМ БАЙГАА ЮМ ЧИНЬ АХ НЬ ХОТЫН ДАРГА БОЛЧИХВОЛ УБ-Г БАЙХГҮЙ БОЛГОХ БАЙХ ГЭЖ СЭТГЭЛ ЗОВНИОД СҮҮЛИЙН 2, 3 ХОНОГ АЙДАС ХҮЙДЭСТЭЙ, ИХ АЙДАС ХҮЙДЭСТЭЙ БАЙГААД БСАН ЮМ. СЭЛЭМДЭГЧ МАНГАР ПАЦААН ХАР ТАМХИНЫ ХОНГИЛ РУУГАА МАНГАС ШИГ ЧИРЭЭД ЯВЧИХДАГ ГЭЖ БИЛЭГТ АНИА ЯРИАД БСАЙСАН ШҮҮ.


  • Зочин · [103.111.68.3] · 2019/02/19

    түрүүний бөөснүүд толгойд гардаг замыг хаах хэрэгтэй,


  • Зочин · [103.111.68.3] · 2019/02/19

    цүнх баригч нарт сургамж боллоо таалагдаж байна