fbpx Бүгдээрээ ЖДҮ-гээ мартах уу!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
4 минут 9 секунд

Бүгдээрээ ЖДҮ-гээ мартах уу!

Ард түмнийхээ боломжийг хулгайлсан ЖДҮ-чин УИХ-ын гишүүд  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж шиг хууль дуудсан цагт зангиагаа засаад, гутлаа өмсөөд очих ёстой. Гэтэл тэд УИХ-ын гишүүн гэдэг халдашгүй эрхээ бамбай болгож төрөөр даажигнаж байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Батзориг, Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, ЖДҮХС-гаас өөрсдийн хамаарал бүхий компани, аж ахуйн нэгжийн нэрээр зээл авсан хэмээн буруутгаж, яллагдагчаар татан шалгахаар болж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-д хүргүүлсэн.  Гэвч тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн УИХ-ын гишүүд хамгаалж үлдсэн билээ. Үүний дараа УИХ-ын гишүүн Б.Ундармаа АТГ-т очиж, яллагдагчаар тооцох тогтоолтой танилцаж, гарын үсэг зурсан талаар бид мэдээлсэн. Харин хамгийн сүүлд авсан мэдээллээр, Л.Энхболд, Б.Батзориг, Д.Дамба-Очир нар уг тогтоолтой танилцан, гарын үсгээ зурсан тухайг бид мэдээлж байсан. 

Өдгөө Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Солтан л хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааг үл ойшоож, яллагдагчаар тооцох тогтоолтой танилцахгүй байгааг баттай эх сурвалжууд мэдээлэв. АТГ-аас удаа дараа зарлан дуудах хуудас өгсөн боловч “Хөдөө ажлаар яваа" хэмээх тайлбарыг өгчээ. Прокуроын байгууллагаас дээрх нэр бүхий хүмүүсийг гэмт хэрэгтэн гэдгийг нь нотлох хангалттай баримт уий учраас яллагдагчаар татаж тэд ч тогтоолтойгоо танилцаж гарын үсгээ зурсан. 

Түүнчлэн тэдний энэхүү хууль бус үйлдлийг эсэргүүцэж ТББ-ууд  хөдөлгөөнүүдтэй нэгдэж тэмцэхээ илэрхийлсэн. Тодруулбал, ирэх сарын 2-ны өдөр "ЖДҮ хулгайчдын эсрэг сошиал жагсаал” зохион байгуулахаар болсон. Энэ талаар тус холбооны Р.Шинэгэрэл “Сүүлийн 20, 30 жилд Монголын төрд ил, далд хулгай дийлэхээ больсон. Сүүлдээ ил цагаандаа гарч, хууль зөрчин, нотлох баримттайгаар хулгай хийдгийг бид мэдэж байна. Энэ олон хулгай дотроос хамгийн ил тод, нотлох баримттай, эзэнтэй нь ЖДҮ-гийн хэрэг. Төрд олон жил бугшсан хэсэг бүлэг хүний хулгайтай монголчууд тэмцэж, хуулийн өмнө хариуцлага хүлээлгэх ёстой. ЖДҮХС-аас хулгай хийсэн төрийн өндөр албан тушаалтнууд ялангуяа УИХ-ын гишүүд Эрүүгийн хуулийн 22.1 дэх заалтаар 8 хүртэлх жилийн хорих ял эдлэх ёстой. Тиймээс бид энэ хүмүүсийг ёсзүйн, хуулийн хариуцлага хүлээтэл тэмцэнэ” хэмээн ярьсан юм. 

Хэрвээ УИХ-ын гишүүд тэднийг хамгаалаагүй бол тэд хуулийн өмнө зангиагаа засаад, гутлаа өмсөөд очих байсан. Гэтэл бүрэн эрхтэйгээ үлдсэн ЖДҮ-чин гишүүд  УИХ-ын хамгаалуулж ямар ч хариуцлага хүлээхгүйгээр хэргээс мултрах гэж хичээж явна. Тиймээс л аргаа барсан ард түмэн тэднийг эсэргүүцэж жагсаал цуглаан хийхээр болсон нь энэ билээ.

Ямартай ч хэдхэн хоногийн дараа УИХ-ын Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар болсон. Уг асуудлыг заавал хэлэлцэх ёстой гэсэн олон гишүүд ч буй юм билээ. Хэрвээ хэлэлцэхээр бол прокурорын байгууллага УИХ-ын 23 гишүүнийг яллагдагчаар татан шалгах саналтай байгаагаа уламжлах байх. Өөрөөр хэлбэл, ЖДҮХС-аас нийт 134 аж ахуй нэгж зээл авсан байгаагаас 122 нь УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компани байсныг шалгалтаар тогтоосон учраас хуулийнхан УИХ-ын даргыг шавдуулахаар болсон нь энэ аж. Юутай ч хэрхэхийг харах л үлдлээ. 

Erennews.mn

Салхитын орд хуулийнхны идээ бээрийг шахна

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​