“ОРОСЫН БОЛОВСРОЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2019” ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ БОЛЖ БАЙНА


ОХУ-ын ЭСЯ, Монгол Улсын БСШУСЯ-ны дэмжлэгтэй “Оросын боловсролын үзэсгэлэн-2019” үзэсгэлэн яармаг дөрөв дэх жилдээ болж байна.

Энэ сарын 16-ныг хүртэл үргэлжлэх Оросын шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/-д болсон үзэсгэлэнгийн нээлтэд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг оролцлоо.

Тэрбээр, ОХУ, ЗХУ-д мэргэжил эзэмшсэн 60 гаруй мянган хүн эх орондоо ажиллаж амьдарч байна, Манай улсад тэргүүлэх чиглэлийн боловсон хүчин бэлтгэхэд ОХУ үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглээд үзэсгэлэн яармагийн үйл ажиллагаанд амжилт хүсэв.

ОХУ, Монгол Улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагаа улам бүр өргөжиж, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт жилд 500 монгол иргэн хамрагдах боломжтой болсон. Тус яам тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.


Энэ мэдээ таалагдаж байвал:



  • Zoo · [27.123.215.222] · 2019/03/17

    Одоо төр мөнгө гаргаж гадаадад сургахаа болих хэрэгтэй. Өөрсдөө төлбөрөө гаргах хэрэгтэй. 1-рт мэргэжилтнүүд хангалттай бэлтгэгдсэн одоо нөөц их болсон. 2-рт Тэтгэлгийг дандаа дарга болон хахуульчид авч байна 3-рт Замбараагүй гадагш сургахаар гаргадгийг болих, Дотоодод үнэгүй ерөнхий боловсрол эзэмшүүлээд гадаадад хүн экспортолдог гажиг тогтолцоо бий боллоо