НҮБ-ийн Ерөнхий Ассамблейгаас дэлхийн улс орнууд ой хамгаалах, ойн модны төрөл зүйлийг нэмэх бүх нийтээрээ мод тарих арчилахад уриалах зорилгоор жил бүрийн энэ өдрийг Дэлхийн ойн өдөр болгон тунхагласан байна.
Дэлхий дээр жилд дундажаар 13 сая га ой мод устаж үгүй болдог байна. Дэлхийн хуурай газрын 80 хувьд биологийн ургамал, ан амьтан тархан байршдагийн 30 хувийг 60 мянган төрөл зүйлийн ой мод эзэлдэг.
Ой мод нь дэлхийн шим мандалын салашгүй хэсгийг бүрдүүлж , дулаарлын явцыг сааруулж ,хөрс усыг тогтворжуулдаг. Тиймээс агаарын бохирдолыг багасгадаг байгалийн хамгийн чухал цэвэрлэх байгууламж бол ой мод юм.
Монгол улсын газрын нэгдмэл сангийн 11,8 хувь буюу 18,592,4 мянган га талбай нь ойн сангийн газарт хамаардаг. Үүнээс түймэрт шатсан ой 1,196,8 мянган га, мод бэлтгэсэн тайлбай124,1 мянган га, хөнөөлт шавжинд нэрьэгдсэн тайлбай 95,7 мянган га, байгалийн гамшигт нэрвэгдсэн ой 0,9 мянган га талбайг тус тус эзэлж байна.
Байгалийн үнэт өв болох ой модоо хамгаалцгаая
Эх сурвалж: Шуурхай.мн